Улаан дарс эрүүл мэндэд тустай юу? Харин одоо улаан дарсыг ухаалаг
хэрэглэвэл урьдчилан сэргийлж чадах өвчний нэрс нэгээр нэмэгдлээ. Энэ
бол – түрүү булчирхайн хорт хавдар юм. Эмч нар улаан дарсны тусламжтай
хорт хавдраар өвчлөх магадлалыг эрс бууруулж чадна гэж үзжээ.
Үүнийг баталсан хулгана дээр хийсэн туршилт 87% -ийн үр дүн өгсөн
бөгөөд хавдар нэгэнт үүссэн байсан ч улаан дарс тогтмол уудаг бол
түүний өсөлтийг нь удаашруулж чадна гэж Алабамагийн /АНУ/ их
сургуулийнхан нотолж байна.
Өглөө, өдөр, орой ч бай хэзээ уух нь чухал бус. Улаан дарсанд
агуулагддаг, эрчүүдийн эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай ресвератрол
хэмээх бодисыг мөн агуулдаг бөөрөлзгөнө, газрын самар, усан үзмийг
өдрийн тун дээрээ нэмж хэрэглэж болно гэж туршилтын багийнхан зөвлөж
байна.
MY WORLD
САЙН БАЙЦГААНА УУ? ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ.ЭРХЭМ ТАНЬТАЙ ЭНЭ ХҮҮ БЛОГООРОО УУЛЗАЖ БАЙГААДАА БИ МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНАА. БЛОГ ДЭЭР НИЙТЛЭГДСЭН БҮХЭН ТАНЫ ОЮУНД БАГА Ч БОЛОВ МЭДЛЭГ ӨГЧ МЭЛМИЙГ ТАНЬ БАГА Ч БОЛОВ НЭЭЖ ӨГЧ БАЙГАА БОЛ ЭНЭ Л МИНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО ЮМ ШҮҮ.ТА БҮХНИЙ АМЬДРАЛД ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.
ХҮНДЭТГЭСЭН ЭРДЭНЭЭ
s
Showing posts with label Танд хэрэгтэй шүү. Show all posts
Showing posts with label Танд хэрэгтэй шүү. Show all posts
Wednesday, June 9, 2010 Гоо сайхны бүтээгдэхүүний ашиглалтын хугацаа хэзээ дуусдаг вэ?
Таны
гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн дунд олон жил болсон бүтээгдэхүүнүүд бий
юу? Хэрэглэж ёроолыг нь харахаас нааш хаяж чадахгүй байна уу? Тос, крем биш л бол хугацаа дууссан дуусаагүй нь хамаагүй, жишээ нь та нүдний теньд ашиглалтын хугацаа байдаггүй гэж боддог уу?
Тэгвэл бүх төрлийн гоо сайхны
бүтээгдэхүүнүүдэд ашиглалтын хугацаа байдаг. Харин хугацаа нь дууссан
бүтээгдэхүүн хэрэглэх нь таны бодож байгаагүй их хор уршиг авчирна.

Нүдний бүтээгдэхүүн
Нүдний бүтээгдэхүүнүүд хамгийн ойр
ойрхон сольж байх ёстой косметикт тооцогддог буюу ашиглалтын хугацаа
маш багатай. Хугацаа нь дууссан тень, бактери орсон маскара зэрэг нь
улаан нүднээс илүү үр дүн дагуулах магадлалтай. Судалгааны дүнд
маскараг хэрэглэх явцад тогтох бактери нь олон янзын нүдний харшил,
өвчинийг үүсгэх магадлалтай байдаг гэдэг нь тогтоогдсон тул хамгийн
ойр ойрхон сольж байх ёстой косметикоор нэрлэгджээ.
Маскара үйлдвэрлэгч компаниуд маскараг 6 сар тутамд өөрчилж байх хэрэгтэй гэж захидаг ч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 3 сард тутамд сольж байх шаардлагатай байдаг гэнэ.
Маскара үйлдвэрлэгч компаниуд маскараг 6 сар тутамд өөрчилж байх хэрэгтэй гэж захидаг ч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 3 сард тутамд сольж байх шаардлагатай байдаг гэнэ.
Маскара: 3-6 сар
Нүдний харандаа: 12-18 сар
Нүдний тень: 2 жил
Нүдний харандаа: 12-18 сар
Нүдний тень: 2 жил
Пудр, крем, шингэн крем, өө дарагч
зэргийн хугацаа 2 жилийн дараа дуусдаг гэдэг ч үнэндээ бүтээгдэхүүн
хэрэглэхээр гар хүрэх үед л бактери орох магадлалтай. Тиймээс аль болох
ойр ойрхон сольж байх хэрэгтэй.
Уруулын бүтээгдэхүүн
Юуны өмнө дэлгүүр ороод уруулын будаг авахдаа хэзээ ч бүү тестийг нь хэрэглэ. Хэн ч тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн
байж болно шүү дээ.
Хүмүүс аманд хүрч буй бүх зүйлс ходоодруу орж байгаа гэдгийг мартах гээд байдаг тал бий.
Хүмүүс аманд хүрч буй бүх зүйлс ходоодруу орж байгаа гэдгийг мартах гээд байдаг тал бий.
Уруулын будаг, уруул хүрээлэгч, уруул өнгөлөгч: 12-18 сар
Багс, порлон
Будаг түрхэх багс ихэнхдээ маш удаан хэрэглэгддэг. Эвдэрч алга болохгүй л бол
байлгаад
байх шинжтэй. Үнэхээр удаан хэрэглэе гэж бодож байвал багсаа сайн
цэвэрлэх хэрэгтэй. Харин порлоны хувьд байн байн солих хэрэгтэй. Эс
тэгвээс багс, порлонд шингэсэн бактери, хир буртаг нүүрэнд хор
уршигтай. Түүнээс болоод наад зах нь батга үүснэ шүү дээ.

Цэвэрлэх хэрэгсэл
Цэвэрлэх порлонуудыг бол удаан хэрэглээд хэрэггүй. Угаасаа удаад ирэхээр хэрэглэх аргагүй болдог шүү дээ. Харин хэрэглэх хугацаандаа байнга цэвэр газар байлгаж, хэрэглэснийхээ дараа дандаа хатааж байх хэрэгтэй. Нойтон орчинд бактери үржих нь их байдаг.

Хөрөнгө оруулагч болгоны гаргадаг 6 алдаа
Санхүү,
бизнесийн зах зээлд үйл ажиллагаа явуулах нь байнга эрсдэл дагуулж
байдаг. Бизнес, санхүүгийн зах зээлд алдаа гаргах гол хүчин зүйл нь
сэтгэл хөдлөл байдаг байна. Тэгвэл сэтгэл хөдлөл хөрөнгө оруулагчидын
хувьд эрсдэл авчирах мөн гол шалтгаан болдог юм.1. Тодорхой зарчимгүйгээр ажиллах. Та ямар ч ажил, төсөл, хөрөнгөнд хөрөнгө оруулж байхдаа өөрийн гэсэн зарчим, дүрэмтэй байх ёстой. Жишээ нь: Би тохиромжтой хөрөнгө оруулах зүйл олохоосоо өмнө бэлэн мөнгөө хадгалах болно, Хэрвээ миний санал болгож буй зүйлд 60 өдрийн дотор хүмүүс сайн санал тавихгүй бол би үнээ 3% р буулгах болно гэх мэт. Хөрөнгө оруулагч хүн өөрийн гэсэн зарчимгүй байх үед хүмүүсийн ашиггүй саналд хурдан автдаг ба буруу шийдвэр гаргах нь их байдаг байна.
2. Татвар, төлбөрийг мартах.
Хөрөнгө оруулагчид ихэнхдээ шууд орж ирэх ашгийг бодож тооцоолдг боловч
түүнээс нь татвар, төлбөрүүд суутгагдана гэдгийг мартдаг. Тэгэхээр та
олохыг хүсэж буй ашгаа эхлээд тооцоолсоныхоо дараа түүндээрээ
суутгагдах, төлбөр, татвар зэргийг нэмэх хэрэгтэй. Ингэсний дараа та
худалдах зүйлийнхээ үнэ, хийх гэрээ хэлэлцээрээ хийх хэрэгтэй.
3. Хөрөнгө оруулагчидыг худалдаачидтай андуурах.
Худалдаачид бараг ямар компани худалдаж авч байгаа, ямар компанитай
хамтран ажиллаж байгаагаа ч мэддэггүй. Зөвхөн ашиг олж магадгүй гэсэн
байдлаар л ханддаг байна. Тэд тодорхой байдлаас өөр байдалруу байн байн
шилжиж байдаг байна. Харин хөрөнгө оруулагчидын хувьд ямар компанитай
ажиллаж байгаагаа сайн мэддэг. Мөн хурдан, богино хугацаанд шийдвэр
гаргадаггүй. Тэд алдагдалаас байнга бие биенээ хамгаалж байдаг. Тийм ч
учраас хурдан шийдвэр гаргадаггүй. Тэгэхээр хөрөнгө оруулагчидыг зөвхөн
хямдхан компани худалдан авдаг худалдаачдаас ялгах хэрэгтэй.4. Мэдээний сургаар шийдвэр гаргах. Хувьцааны зах зээл тэр чигээрээ сэтгэл хөдлөл байдаг гэж болно. Бүгд л сэтгэл хөдлөлийн үндсэндээр хийгдэж байдаг. Зурагт тв-р маш олон эдийн засагчид өөр өөрийнхөөрөө зах зээлийн байдлыг дүгнэж хэлдэг. Гэтэл түүнд худал, буруу дүгнэлтүүд явж байдаг учир буруу шийдвэр гаргахад хүргэдэг юм. Тиймээс аль болох Тв, мэдээ сонсохгүй байсан нь дээр.
5. Хэт их эрсдэл хийх. Хөрөнгө оруулагчидын барих ёстой гол дүрэм байдаг нь “ Мөнгө алдахгүй байх. Харин 2дох дүрэм бол эхний дүрмийг мартахгүй байх” юм. Хөрөнгө оруулагчидын гол зорилго бол мөнгө олох. Тийм учраас тэд их эрсдэл хийдэг. Гэхдээ хэт их эрсдэл нь хэт их алдагдал авчирах тул эрсдэлээ сайн тооцоолох нь зөв.
6. Хөрөнгө оруулалтыг буруу үнэлэх. Хөрөнгийн зах зээл, санхүүгийн зах зээл маш тогтворгүй байдаг билээ. Өнөөдөр өндөр үнэд хүрч, харин маргааш үнэ нь буурч байдаг. Гэтэл хөрөнгө өчигдөрийн үнээс буурсан байх нь тухайн хөрөнгийг шууд худалдаж авна гэсэн үг биш. Энэ зөв шийдвэр байж чаддаггүй. Мөн өнгөрсөн үед тохиолдсон зүйл маргааш бас давтагдана гэж байдаггүй. Тиймээс өнөөдрийн нөхцөлд шийдвэр гаргахдаа өнгөрсөн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээг мөн адил хэрэгжүүлэх нь буруу байдаг. Учир нь санхүүгийн зах зээл байнга тогтворгүй, мөн тодорхой бус байдаг.
Хөрөнгө оруулагч хүмүүсийн хамгийн чухал анхаарах ёстой зарчим бол сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргахгүй байх юм.
Sunday, June 6, 2010 Дэлхийн хамгийн өртөг өндөртэй 10 хот
1. Токио, Япон

Токио дэлхийн хамгийн өртөг өндөртэй
хотоор тодордог аж. 2187 км2 талбайд нийт 13 сая хүн амьдардаг. Хамгийн
олон хүн амтай хотын тоонд ордогоос гадна байнга газар хөдлөлт болж
байдгаас өндөр барилгууд барихыг төдийлөн зөвшөөрдөггүй аж. Токиод
амьдрах өртөг зардал маш өндөр буюу :
• 2 унтлагын өрөөтэй орон сууцны түрээсний үнэ дунджаар 4,500 $
• 1 аяга кофе 5$
• Гадуур хооллох, дажгүй ресторанд хооллох болвол уух юмгүйгээр 108$ . Дундаж нь 33$-75$. Хямдхан нь 33$ байдаг.
• 2 унтлагын өрөөтэй орон сууцны түрээсний үнэ дунджаар 4,500 $
• 1 аяга кофе 5$
• Гадуур хооллох, дажгүй ресторанд хооллох болвол уух юмгүйгээр 108$ . Дундаж нь 33$-75$. Хямдхан нь 33$ байдаг.
2. Осака, Япон

Осака Токиогийн дараа хамгийн өртөг
өндөртэй хотуудын 2рт ордог аж. Энэ хотод тээврийн үйлчилгээ, гэр ахуйн
бараа хамгийн үнэтэй байдаг. Mitshubishi, Mizuno, Panasonic, Sanyo ,
Sharp зэрэг томоохон компаниудын үндсэн оффис нь байрладаг тул хотын
хүмүүс ерөнхийдөө цалин өндөр авдаг. Газрын үнэ болоод амьдралын өртөг
энэ хотод маш хурдацтайгаар өсөж байгаа. Токио, Осакад амьдрах зардлын
хувьд бараг л ялгаагүй.
3. Москва, Орос

Дэлхийн өртөг өндөртэй хотуудын 3рт Москва ордог.
• 2 унтлагын өрөөтэй орон сууцыг түрээслэх үнэ дунджаар 4,500$
• Айл өрхийн сарын хоол хүнсний зардал 500$ оос хол давна
• 1 аяга кофе 9$ , бургер, салад, ундаа нийлээд 5$
• 2 унтлагын өрөөтэй орон сууцыг түрээслэх үнэ дунджаар 4,500$
• Айл өрхийн сарын хоол хүнсний зардал 500$ оос хол давна
• 1 аяга кофе 9$ , бургер, салад, ундаа нийлээд 5$
4. Женев, Швейцари

Женевийг олон улсын хот хэмээн нэрлэдэг. Мөн дэлхийн санхүүгийн төвүүдийн нэг гэгддэг. Олон улсын чухал том байгууллагууд байрладаг.
• 3 унтлагын өрөөтэй орон сууц хөлслөх үнэ дунджаар 3,000$
• Гэр бүлийн хоол хүнсний зардал сард 1,200$
• Эрүүл мэндийн даатгалын зардал маш өндөр буюу 800$
5. Хон Конг , Хятад

Хон Конг бол 1100 km2, 6.8 сая хүн амтай. Хүн ам олонтой учир байрны үнэ маш өндөр.
• Түрээсийн төлбөр сард дунджаар 1,500$
6. Zurich, Швейцари

Үзэсгэлэнт байгалтай энэ хот аялал жуулчлалд тохиромжтой. Татвар багатай учир гадаадын хүмүүс хөрөнгө оруулах сонирхолтой байдаг.
• Хотын захад цахилгаан шатгүй байрны түрээсийн үнэ 1,500 $
• Гэр бүлийн хоол хүнсний зардал сард 800$
• Сарын метроны зардал 90$. Шатахуун маш үнэтэй буюу 1л нь 1,6$
• 2 хүн орой ресторанд хоол идвэл дунджаар 300$
7. Копенгаген, Дани

Копенгаген бол Данийн зайдуу орших нэгэн нийслэл ба дэлхийн амьдрахад таатай хотуудын нэгэд ордог.
• Байрны түрээсийн үнэ сард дунджаар 2,500 $
• Ресторанд хоолловол ойролцоогоор 80$ ба түүнээс дээш. 2 хүний долоо хоногийн зардал 200$ болдог.
• Сард цахилгаан, утас, интернетийн төлбөр нийлээд 200$
• Такси дунджаар 50$
8. Нью-Ёрк, АНУ

Нью-Ёрк бол АНУ-н хамгийн өртөг өндөртэй хот.
• 2 унтлагын өрөөтэй орон сууцны сарын түрээс дунджаар 4,000$
• Сард гэр бүлийн хоолны зардал 1,000$
• 1 аяга кофе 3$
9. Бээжин, Хятад

• Орон сууцны сарын түрээс дунджаар 7,000 юан
• Нэг хоол 20 юан
• 1 аяга кофе 35 юан
10. Сингапур

• 1 унтлагын өрөөтэй орон сууцны түрээсийн төлбөр SIN 600$ ба түүнээс дээш
• Гэр бүлийн сарын цахилгаан, ус, интернетийн төлбөр нийт SIN 300$
• Машины жилийн татвар 1,000$, машины зогсоолын төлбөр сард SIN 150$
Wednesday, June 2, 2010 Дасгал хийж, витамин уухад тохиромжтой цаг гэж байдаг. Хэзээ вэ?
Эрүүл мэнддээ хэрэгтэй зүйл хийхэд
буруу цаг гэж байх уу? Байна. Эрүүл мэндэдээ санаа тавихад цаг хугацаа
бол маш чухал. Бид орой болохоор унтаж, өглөө болоход босдогтой адил
бид байгалиас заяасан тодорхой цаг хугацааны дагуу амьдардаг.
Танд өдөрт 7-8 цаг заавал унтахыг зөвлөж байна.
Үүний тулд та орчиноо зөв бүрдүүлэх хэрэгтэй. Гэрэл нь анивчих гар
утас, гадаа гэрэлтэх замын гэрэл, хажуу айлуудын гэрэл, чаг чаг
дуугарах цаг, хажуу өрөөний гэрэл зэргээс нойроо хамгаалж, өрөөгөө аль
болох харанхуй байлгах хэрэгтэй шүү. Хүний тархи харанхуй орчинд нойр
хүргэх мелатонин гэгчийг ихээр ялгаруулдаг. Тэгэхээр та нойр тань
хүрэхгүй үед өрөөгөө харанхуй болгох аргыг хэрэглэхэд гэмгүй л юм.
Тэгвэл дараах цаг, хугацааны дагуу
ажилласнаар та эрүүл урт удаан амьдраад зогсохгүй, таны эрүүл мэндэдээ
хйиж буй хүч хөдөлмөр үр дүнгээ харамгүй өгнө.
Өглөө
20 минут илүү унт.
Та орой орноосоо босох тусам өдөржин сэргэлэн явах болно. 20, 30
минутаар илүү унтах нь хүртэл танд их эрч хүчийг авчирна. Учир нь
бидний бие өглөө стрессийг үүсгэгч гормоныг устгадаг байна.
Лондонгийн их сургуулиас гаргасан
судалгаагаар 5.30 минутын үед босдог хүн 10.30 минутаас хойш босдог
хүнээс илүү их уурлаж ундууцдаг ба орой нервтэх нь их байдаг хэмээн
баталжээ. Хачирхалтай нь хүн олон цаг унтахдаа бус харин өглөө орой
босоход учир байдаг юм байна. Тэгэхээр та ажилдаа тохируулаад аль болох
орой босохыг хичээгээрэй.
Жингээ үз. Шүршүүрт
орсоны дараа, өглөөний цайгаа уухаас өмнө жингээ үзэх хэрэгтэй. Энэ үед
таны жин яг үнэн зөв гарах болно. Мөн өглөө болгон жингээ үзэж хэвших
нь хэт таргалалтаас урьдчилан сэргийлэх давуу талтай.
Өглөөний гэрэлд дулаац.
Өглөөний нарны илч танд нойрыг тань хүргэдэг мелатониныг боловсрогдохыг
зогсоодог тул та сэргэлэн цовоо болно гэсэн үг. Мөн нарнаас хүн Д
витаминыг авдаг ба хорт хавдар, зүрхний өвчинөөс хамгаалдаг юм байна.
Тиймээс өглөө босоод 10 минутыг өглөөний наранд зогсож өнгөрөөгөөрэй.
Хэрвээ та жингээ барьж байгаа бол өглөөний цай уу.
Өглөө сэрэнгүүтээ 15-30 минутанд өглөөний цай уух, мөн өглөө 8 цагаас
өмнө өглөөний цай уух нь жин нэмэхээс хамгаална. Хүн өглөөний цай
уухгүй бол өлсөх ба түүнээсээ болоод хэт их иддэг. Амьдралдээр өглөөний
цай уудаг хүмүүс уудаггүй хүмүүсээс 3 дахин жин багатай байдаг байна.
Өдөр
Унт. Өдөр зөвхөн
хүүхдүүд унтах ёстой бишээ. Та ч мөн унтах хэрэгтэй. Учир нь 2 цагийн
үед хүний бие орой унтах үеийхтэй адил сульддаг. Өөрийгөө сэргээх гэж
кофе ууж байхаар 10 минут л унтчих. Өдөр хүн ердөө 10 минут унтахад л
цовоо сэргэлэн болдог. Тиймээс сэрүүлэг тавиад унт.
Өдрийн хоолоо 2 удаагийн багахан зоогоор соль.
Эхний хоолыг өглөөний цайнаас 3 цагийн дараа, харин дараагийн хоолыг
түүнээс 3 цагийн дараа идэх хэрэгтэй. 2дох хоолийг өдрийн 2-3 цагийн
хооронд идвэл сайн. Ингэж чадвал та ходоодны өвчинөөс холуур өнгөрч
чадах болно.
Хөдөлгөөн хий.
Оройны 5-6 цагийн хооронд дасгал хийхэд хамгийн тохиромжтой. Энэ үед
таны биеийн халуун өглөөнийхөөс 2-3 гарудсаар нэмэгддэг учир таны
булчингийн ажиллагаанууд сайн байж уян хатан байх болно. Мөн таны уушиг
хүчил төрөгчийг ихээр идэвхтэй хэрэглэдэг учир дасгал хийхэд амар байж,
дасгалын өгөх үр нөлөө сайн байх болно.
Орой
Орой болоход биеэ бэлтгэ.
Орой унтах цагаасаа 3 цагийн өмнөөс ямар нэг дасгал хийхгүй байх
хэрэгтэй. Таны бие амарч, унтах цаг боллоо гэдгийг мэдрэх ёстой.
Унтахынхаа яг өмнө дасгал хийх нь биенд ачаалал өгж нойр хулжуулдагыг
та санах хэрэгтэй. Мөн унтах цагаасаа 4 цагийн өмнөөс хоол идэхгүй
байснаар та өөрийгөө ходоодны өвчин, ходоодны хямралаас хамгаалж чадах
юм.
Танд өдөрт 7-8 цаг заавал унтахыг зөвлөж байна.
Үүний тулд та орчиноо зөв бүрдүүлэх хэрэгтэй. Гэрэл нь анивчих гар
утас, гадаа гэрэлтэх замын гэрэл, хажуу айлуудын гэрэл, чаг чаг
дуугарах цаг, хажуу өрөөний гэрэл зэргээс нойроо хамгаалж, өрөөгөө аль
болох харанхуй байлгах хэрэгтэй шүү. Хүний тархи харанхуй орчинд нойр
хүргэх мелатонин гэгчийг ихээр ялгаруулдаг. Тэгэхээр та нойр тань
хүрэхгүй үед өрөөгөө харанхуй болгох аргыг хэрэглэхэд гэмгүй л юм.
Унтахын өмнө шүршүүрт ор.
Биеэ сайн гэгч нь арчаад өөрийн сонгосон хөлрөлтийн эсрэг
бүтээгдэхүүнээ хэрэглэ. Шөнө хүний биеийн температур буурдаг учир таны
бие хөлрөхгүй ба ингэснээр хөлрөлтийн эсрэг бүтээгдэхүүний орц
найрлагууд илүү сайн үр дүнгээ өгөх боломжтой болдог байна. Ингээд л та
эвгүй үнэрээсээ салж эхэлнэ дээ.
Харшилтай юу?
Тэгвэл харшилаас хамгаалах эмээ уу. Харшил өглөө босох үеэр нилээд
хүндрэл учруулж, зовиур үзүүлдэг. Тэгвэл та орой унтахаасаа өмнө
харшилаас хамгаалах эмээ ууснаар өглөө босохдоо битүүрсэн хамартай
босохгүй юм. Ихэнхдээ харшилын эмүүд нойр хүргэдгийг та бүхэн мэднэ.
Орой унтахынхаа өмнө уух нь танд сайхан унтах боломжийг олгож болно шүү
дээ.
Зүрх тань өвддөг бол аспиринийг орой уу.
Сүүлийн үеийн судалгаагаар орой 11 цагийн үед уусан аспирины үйлчлэл
өглөө 8 цагт уусан аспирины үйлчлэлээс хэд дахин илүү байдаг буюу цус
харвах, зүрхний өвчинүүдээс илүү хамгаалдаг болохыг баталсан байна.
Учир нь аспирин шөнө ялгарах даавруудыг багасгаж, бусад зүрхний өвчин
үүсгэгч хүчин зүйлүүдээс хамгаалдаг гэнэ.
Хэзээ ажлаа төлөвлөх вэ?
Эмчтэйгээ хэзээ уулзах вэ?
Эмчид үзүүлж эмнэлгээр явахдаа бид
өдрийн ихэнх цагийг алддаг. Тэгвэл бага зэрэг л эрт босчих. Тэгээд
эмчийнхээ хамгийн эхний үйлчлүүлэгч бай. Эхний цагийг авахад болоо шүү
дээ. Давуу тал нь үүгээр ч зогсохгүй. Өглөөний цагаар астматай хүний
онош илүү зөв оношлогддог юм шүү.
Хагалгаанд орох гэж байна уу? Үд дундаас өмнө ор.
Хагалгаанд ороход хамгийн тохиромжтой
үе бол өглөө. Та хүндрэл гарна гэж айх хэрэггүй. Судалгаагаар өдрийн
3-4 цагийн хооронд хийгдсэн хагалгааны ажил хүндрэлтэй болдог хэмээн
гаргаж ирсэн байдаг юм байна. Үүнийг хүний анхаарал ихээр сарнихтай
холбон тайлбарладагаас гадна үдээс хойш өвдөлт ихээр мэдрэгддэг гэжээ.
Түүнчлэн бас нэг зөвлөмж бол өглөөний хагалгааны хамгийн ихэнд орж
болохгүй явдал юм. 3-4 рт орох хэрэгтэй. Яагаад? Эмч нар илүү сэргэг
бас анхаарал нь төвлөрсөн байх болно.
Бас нэг зайлшгүй хэлэх ёстой зүйл бол амралтын өдрүүдэд хагалгаанд орохгүй байх. Сайн эмч нар амралтын өдрүүдэд төдийлэн эмнэлэг дээр өнжихгүй ба туршлага бага хэн нэгнийг орондоо оруулах магадлал их байдаг юм.

Ханиадны вакцин хэзээ хийлгэх вэ?
Ханиадны улирал 10 сараас 3 сарын
хооронд үргэлжилдэг. Тиймээс 9, 10 сард вакцин хийлгэх хэрэгтэй.
Вакцин үр дүнгээ өгөж эхлэхэд 2 долоо хоног шаарддаг юм. Ингээд та
ханиаднаас хамгаалагдана.
Арьсаа хэзээ арчилах ёстой вэ? Өвөл.
Арьсны эмчид үзүүлэх гэж байна уу?
Тэгвэл өвөл үзүүл гэж зөвлөе. Энэ үед бүх зүйл оношлоход амар байж ямар
нэг эндүүрэл гарахгүй. Зун нарнаас, хавар салхинаас үүдсэн арьсны толбо
өвөл гэхэд арилдаг. Гэтэл бусад шалтгаанаас үүссэн арьсны толбо өвөл
гэхэд тунаж үлдэх учир чухам юунаас үүдсэн арьсны өвчин болохыг мэдэхэд
амар байдаг. Тиймээс таны арьсны өвчин оношлогдох нь гарцаагүй юм байна.
Өөрийгөө хэрхэн идэвхтэй байлгах вэ?
Ирээдүйд бүхнийг даатгаж, өнгөрсөнөө эргэн харах нь хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа.
Аливаа зүйлийг хойш тавьдаг нь асуудлыг шийдэх гол арга биш хэдий ч амарханыг нь харсаар бид энэ аргыг л дандаа сонгодог билээ.
Өөрийгөө идэвхтэй байлгаж, амьдралаас хүссэнээ авахад туслах дараах хэдэн дүрмийг та амьдралдаа хэрэгжүүлээрэй.
1-р дүрэм. Хэзээ ч бүү аятайхан цаг үеийг хүлээ.
Хүлээх, зүгээр суух бол хамгийн амар арга зам. Гэхдээ юунд ч хүрэхгүй. Яг үнэндээ аятайхан цаг үе гэж хэзээ ч байдаггүй.
3-р дүрэм. Шалтгаан хэлэхээ боль
Мэдээж таны толгойд өмнө нь бодсон зүйлээ хийж эхлэхэд саад болж байсан олон шалтгаан байсан байх, одоо ч толгойд тань эргэлдэж байгаа байх. Гэтэл тэдгээр шалтгаан чинь таны аль хэдийн одоо хүрцэн байх ёстой газар тань хүрэхэд саад болсон гээд боддоо.
Тэгхээр одоо тэдгээр шалтгаануудаа март. Битгий сонс.
4-р дүрэм. Гэхдээ би алдаж магадгүй
Тийм ээ. Та алдаж ч магадгүй. Бас амжилт олж ч магадгүй. Та алдахаас айж байна уу, амжилт олохоос айж байна уу?
Аль нь ч байсан эцсийн эцэст та ямар ч идэвхгүй, мөрөөдөл мөрөөдөл хэвээрээ л үлдэнэ.
Амжилтанд хүрсэн хүн амьдралдаа нэг бус удаа алдаж л байсан байдаг. Магадгүй тэдний амжилтын үндэс алдаа байсан л гэж тэд хэлэх байх.
5-р дүрэм. Зорилго тавь.
Зорилго тавих гэдэг зүгээр нэг зүйлийг товлох бус харин яг тухайн зүйлийнхээ төлөө зүтгэх, зорилгоо байн байн бодож тунгааж, бага багаар ойртохыг хэлнэ.
6-р дүрэм. Өөрийгөө сорь.
Ихэнх идэвхтэй хүмүүс өөрсдийгөө сорих дуртай байдаг. Энэ нь ихээхэн адал явдал авчирах ба таныг улам ихээр хүмүүжүүлэх болно. Хамгийн гол нь таныг зоригтой нэгэн болгоно.
7-р дүрэм. Үр дүнд анхаар.
Ямар нэг томоохон зорилт тавьсан бол түүнд хүрэх үйл явц процессд бүү анхаарал их хандуул. Харин үр дүн нь хичнээн сайхан байх талаар бодоод үз. Тэрнээс таны замд учрах саад бэрхшээлийг бодож өөрийгөө стрессдүүлэх хэрэггүй. Энэ нь таныг улам идэвхгүй болгоно.

2-р дүрэм. Дассан газраасаа холд.
Ямар нэг
зүйлийг хийж эхлэхэд тав тухгүй, эвгүй, хэцүү санагдах үеүүд бий.
Угаасаа амжилтанд хүрэхэд амархан, саадгүй байсан гэж хэлэхийг та
сонссон гэж үү? Тэгэхээр эхний алхам хийх үед бүх зүйл амар болж эхлэх
ба цаашид улам амар болсоор байх болно.3-р дүрэм. Шалтгаан хэлэхээ боль
Мэдээж таны толгойд өмнө нь бодсон зүйлээ хийж эхлэхэд саад болж байсан олон шалтгаан байсан байх, одоо ч толгойд тань эргэлдэж байгаа байх. Гэтэл тэдгээр шалтгаан чинь таны аль хэдийн одоо хүрцэн байх ёстой газар тань хүрэхэд саад болсон гээд боддоо.
Тэгхээр одоо тэдгээр шалтгаануудаа март. Битгий сонс.
4-р дүрэм. Гэхдээ би алдаж магадгүй
Тийм ээ. Та алдаж ч магадгүй. Бас амжилт олж ч магадгүй. Та алдахаас айж байна уу, амжилт олохоос айж байна уу?
Аль нь ч байсан эцсийн эцэст та ямар ч идэвхгүй, мөрөөдөл мөрөөдөл хэвээрээ л үлдэнэ.
Амжилтанд хүрсэн хүн амьдралдаа нэг бус удаа алдаж л байсан байдаг. Магадгүй тэдний амжилтын үндэс алдаа байсан л гэж тэд хэлэх байх.
5-р дүрэм. Зорилго тавь.
Зорилго тавих гэдэг зүгээр нэг зүйлийг товлох бус харин яг тухайн зүйлийнхээ төлөө зүтгэх, зорилгоо байн байн бодож тунгааж, бага багаар ойртохыг хэлнэ.
6-р дүрэм. Өөрийгөө сорь.
Ихэнх идэвхтэй хүмүүс өөрсдийгөө сорих дуртай байдаг. Энэ нь ихээхэн адал явдал авчирах ба таныг улам ихээр хүмүүжүүлэх болно. Хамгийн гол нь таныг зоригтой нэгэн болгоно.
7-р дүрэм. Үр дүнд анхаар.
Ямар нэг томоохон зорилт тавьсан бол түүнд хүрэх үйл явц процессд бүү анхаарал их хандуул. Харин үр дүн нь хичнээн сайхан байх талаар бодоод үз. Тэрнээс таны замд учрах саад бэрхшээлийг бодож өөрийгөө стрессдүүлэх хэрэггүй. Энэ нь таныг улам идэвхгүй болгоно.
Friday, May 28, 2010 Маркетингийн нууцлагдмал байдал
Маркетинг
зарим бизнесийн хүрээ болон хувь хүмүүст төвөгтэй, будлиантай
санагддаг. Маш олон маркетингийн мэргэжилтнүүд маркетингийн зөвхөн
зарим хэсэг дээр нь ажилладаг ба энэ нь эцэстээ сайн үр дүнг гаргаж
чаддаггүй.
Тэгвэл та маркетингийн үйл ажиллагааныхаа үр дүнг сайжруулмаар байвал дараах амархан зүйлсийг сураад аваарай.
1. Хэрэглэгчээ мэддэг байх. Зах зээлээ мэдэхгүйгээр зах зээлд ажиллаж чадахгүй. Та зах зээлээ яг хэсэг хүмүүс мэт бодож, түүнийг бүх талаас нь судлах хэрэгтэй. Тэр хүмүүсийг юу идэвхжүүлж чадаж байна? Таны барааг худалдаж авч буй хүмүүсийн дундаж наслалт нь хэд байна? Хүйс нь ямар байна? Тэд хаана амьдардаг вэ? Тэд ихэнхдээ ямар ажил эрхэлж, хэдий хэмжээний орлого олж байна? гм.Та зах зээлээ сайн судалж мэдэх тусам, бараагаа хүмүүст сайн зарж чадна.
2. Барааныхаа тухай мэдэгдлээ тохирох арга хэрэгслээр нь дамжуулж өгөх хэрэгтэй
3. Цагаа олох нь маш чухал.
Та хичнээн сайн маркетингийн сурталчилгаа хийж байвч цагаа олохгүй бол
хүмүүст хүрэхгүй. Жилийн яг аль үед нь танай бүтээгдэхүүн хүмүүст илүү
их хүрч чадахыг мэддэг байх хэрэгтэй. Жишээ нь шинэ жилээр бараа
бүтээгдэхүүний борлуулалт эрс ихэсдэг.
4. Хэрэглэгчидэд санал болгож буй зүйлээ онцгой байлга. Мэргэжилтнүүд маркетингийн үйл ажиллагааны үр дүнгийн 20% нь бүтээлч байдал, 40% нь тавьж буй санал, мөн 40% нь бараа бүтээгдэхүүний жагсаалтаас шалтгаалдаг гэсэн байна. Тиймээс та тавьж буй саналаа сайн байлгах ёстой. Бусад компаниудын тавьж буй саналуудаас онцгой байх хэрэгтэй. Хамгийн гол нь гаргасан шийдвэрүүдээ сайн шалгаж туршиж үзэх нь чухал. Дахин дахин шалгаж байж шийдвэр гаргах ёстой.
5. Та зах зээлийхээ талаарх мэдээллээ ашиглаад хэрэглэгчдийг татаж чадах гол амин хүчин зүйлийг олох ёстой. Хэрэглээ, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн аль нь ч байж болох юм. Та онцлог давуу талаас илүү ашиг тусыг нь чухалчилах хэрэгтэй. Ихэнхдээ зар сурталчилгааг хийхдээ онцлог талдээр суурилан хийдэг. Харин ашиг тус нь байдаггүй. Хэрэглэгчид угаасаа ашиг тусыг нь мэдэж байгаа гэж бүү бодоорой. Заавал хэлж таниулах хэрэгтэй.
Тэгвэл та маркетингийн үйл ажиллагааныхаа үр дүнг сайжруулмаар байвал дараах амархан зүйлсийг сураад аваарай.
1. Хэрэглэгчээ мэддэг байх. Зах зээлээ мэдэхгүйгээр зах зээлд ажиллаж чадахгүй. Та зах зээлээ яг хэсэг хүмүүс мэт бодож, түүнийг бүх талаас нь судлах хэрэгтэй. Тэр хүмүүсийг юу идэвхжүүлж чадаж байна? Таны барааг худалдаж авч буй хүмүүсийн дундаж наслалт нь хэд байна? Хүйс нь ямар байна? Тэд хаана амьдардаг вэ? Тэд ихэнхдээ ямар ажил эрхэлж, хэдий хэмжээний орлого олж байна? гм.Та зах зээлээ сайн судалж мэдэх тусам, бараагаа хүмүүст сайн зарж чадна.
4. Хэрэглэгчидэд санал болгож буй зүйлээ онцгой байлга. Мэргэжилтнүүд маркетингийн үйл ажиллагааны үр дүнгийн 20% нь бүтээлч байдал, 40% нь тавьж буй санал, мөн 40% нь бараа бүтээгдэхүүний жагсаалтаас шалтгаалдаг гэсэн байна. Тиймээс та тавьж буй саналаа сайн байлгах ёстой. Бусад компаниудын тавьж буй саналуудаас онцгой байх хэрэгтэй. Хамгийн гол нь гаргасан шийдвэрүүдээ сайн шалгаж туршиж үзэх нь чухал. Дахин дахин шалгаж байж шийдвэр гаргах ёстой.
5. Та зах зээлийхээ талаарх мэдээллээ ашиглаад хэрэглэгчдийг татаж чадах гол амин хүчин зүйлийг олох ёстой. Хэрэглээ, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн аль нь ч байж болох юм. Та онцлог давуу талаас илүү ашиг тусыг нь чухалчилах хэрэгтэй. Ихэнхдээ зар сурталчилгааг хийхдээ онцлог талдээр суурилан хийдэг. Харин ашиг тус нь байдаггүй. Хэрэглэгчид угаасаа ашиг тусыг нь мэдэж байгаа гэж бүү бодоорой. Заавал хэлж таниулах хэрэгтэй.
Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
05/28/2010, Баасан гариг, 07:35
Дулааны улирал ирж, агаар салхинд гарах цаг боллоо. Аялалд явах, удаан хугацаагаар халуун наранд байх үед нарших гэсэн асуудал гарч ирдэг. Тэр дундаа хүүхдүүд наршихдаа хурдан байдаг шүү дээ.
Тэгвэл хэрхэн наршихгүй байх, хэрхэн анхны тусламж үзүүлэх тухай зөвлөгөөг өгье.
Халуун нар төөнөж байгаа орчинд удаан хугацаагаар ажиллаж, аялаж байгаа хүмүүс биед хуримтлагдсан халууны хэмжээг гадагшлуулахгүй бол биеийн халууны зохицуулалт алдагддаг байна.
Заримдаа халууны хэмжээ өндөр хэмжээнд хүрээгүй ч нас ахисан, бие тааруухан, ядаргаа ихэссэн, их таргалсан, архи уусан, өлсөж цангасан, ус давс дутагдсан, халуунтай, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг нь нарших өвчинд нэрвэгдэхийн гол шалтгаан аж.
• Толгой эргэх
• Дотор эвгүй болох
• Хөлс гарах нь багасах
• Анхаарал төвлөрөхгүй болох.
• Биеийн халуун бага зэрэг нэмэгдэх
Хөнгөн наршсан үед биеийн халуун 38.5 С д хүрч нүүр чинэрэн улайж цээж багтран амьсгалахад хүндрэлтэй болно. Үүний зэрэгцээ царайны өнгө цонхийж, бөөлжис хутган их хэмжээний хөлс гарч, нүүрний арьс хүйтэрч, судасны лугшилт түргэсдэг.
Хэрэв наршсан байдал хүндэрвэл өвчтөн манарч унах, шөрмөс татах, биеийн халуун 40С с давах зэрэг шинж тэмдэг илрэх болно.
Яаралтай авах арга хэмжээ:
1. Халуун орчоос холдуулж, зулай хэсэгт бүлээн усаар шавшин, сэрүүхэн газар хэвтүүлж, мөн хүйтэвтэр давстай ус уулгана.
2. Манарч унасан хүний суга болон хөлний дотор хэсэгт хүйтэн жин тавих юм уу спиртээр биеийг нь арчихын зэрэгцээ салхин сэнсээр үлээлгэж болно.
3. Өвчтөн сэрсэний дараа, буцалсан хүйтэн ус уулгаж, үүний зэрэгцээ наршихаас сэргийлэх сэргийлэх эм бэлдмэлүүд өгч болно.
4. Хүнд наршсан хүнд бол дээрх аргуудыг хэрэглэх болон даруйхан эмнэлгийн тусламжийг үзүүлэх хэрэгтэй.

Наршихын өмнөх шинж тэмдэг:
• Бие сулрах• Толгой эргэх

Friday, May 21, 2010 2012 оны 12 сарын 21 ертөнцийн сүүлчийн өдөр юм гэж үү?
Сүйрэл
болон адал явдалт киноогоороо нилээд алдаршсан кино найруулагч Роланд
Еммерич буюу Майкл Бэй хамгийн сүүлд хийсэн "2012" киноондоо өмнөх
кинонуудаа бодвол илүү сайн компьютер графикийг хэрэглэсэн нь 2 цаг 38
минутын турш үргэлжлэх энэ киноонд илт харагдана. Түүний хийсэн өмнөх
кинонуудаас нэрлэвэл "Independence Day", "Armageddon", "The Patriot",
"Pearl Harbor", "The Day After Tomorrow", "The Island", "Transformers:
Revenge of the Fallen"зэрэг болно.Дэлхийн сүйрлийг харуулсан энэ киноонд гэр бүлийн харилцааны асуудлыг нилээдгүй тусгажээ. Мөн кинонд эхнээсээ ямар нэг шашны сэдэвтэй ойлголт үе үе гарна. Тухайлбал, дэлхийн сүйрлийн үед америкийн сүүлчийн ерөнхийлөгч Дуулал 23-аас америкийн бүх шашинтнуудын төлөө залбирч эхлэх гэж оролдоно. Мөн Ватиканд буй Систиний сүмийн таазанд зурагдсан Бурхан ба Адамын бие бие рүүгээ тэмүүлсэн хурууны үзүүр хэсгээр тааз дундуураа цууран нурна. Мөн Рио де Жанэрогийн ууланд байдаг гараа алдалсан Христийн хөшөө нурна. Дэлхийн сүйрэл ирж байгаа тул "гэмш" гэсэн лоозон ч үзэгдэнэ. Гэх мэтээр Христитгэлийг сүйрүүлсэн зураглал гэнэ гэнэ гарна. Христийнхэнийг доромжлоход тэд өөдөөс нь ямар нэг зүйл хийдэггүй болохоор ямар нэг киноон дээр тэднийг их дээрэлхэнэ.
Харин лалын мөргөлтнүүдийн Мэка дах Каабаг тойрон залбирдаг хэсэг кино дээр нурсан юмгүй харагдана. Хэрэв харуулчих юм бол цаад лалууд нь шашин доромжилсон нэрээр "фатва"-даад хаячихна. Фатвадуулна гэдэг нь дурын лалын шашинтан энэ киноны найруулагчийг хаа тааралдсан газар нь хараандаа авч байгаа алчихна гэсэн үг л дээ.
Буддынхан энэ киноонд харин их эерэг дүрд тогложээ. Түвдийн нутаг дэвсгэрт авралын том хөлөг онгоцнуудыг нь угсарч байсан болоод ч тэр үү, англи хэлтэй, гагнуурчин Түвд залуугийн ачаар гэр бүл нь, мөн Орос Америкууд аврагдаж байгаа тухай кинооны сүүл хэсэгт гарна.
За энэ ч яахав. Нээрээ дэлхий 2012 оны 12 сарын 21-нд сүйрэх үү? Эртний Маяачууд ирээдүйд юу болохыг яг тодорхой хэлчихсэн хэрэг үү? Библи энэ талаар юу өгүүлдэг вэ гэх мэт олон асуулт танд төрөх байх.
Библид дэлхийн эцсийн өдөр 2012 онд болно гэж хэлээгүй ч, ер нь бол энэ дэлхийд төгсгөлийн өдөр гэж бийг олонтаа зөгнөн (эш үзүүлсэн) байдаг. Тухайлбал:
Илчлэлт 6:12-17Дээрх ишлэлд өгүүлснээр, 6 дахь лац тайлагдахад асар хүчтэй газар хөдлөлт, нар сар оддын ер бусын үзэгдэл гамшиг дэлхийд нөлөөлөх, уулс болон арлууд байрнаасаа хөдлөх тухай өгүүлж байна. Энэ мэт байгалийн аймшигт үзэгдэл дэлхийн төгсгөлд болно гэдгийг Библи эш үзүүлсэн байдаг. 2012 кино нь энэ сүйрлийг уран сайхны аргаар дүрсэлсэн байгаа.
12Түүнийг зургаа дахь лацыг эвдэх үед би харж байлаа. Асар хүчтэй газар хөдлөлт болж, нар хялгасаар хийсэн таар мэт харлаж, сар бүхэлдээ цус мэт улаан болов. 13Хүчтэй салхи сэгсрэхэд боловсроогүй жимсээ инжрийн мод хаялах адил тэнгэрийн одод дэлхий дээр унаж, 14хуйлсан хуйлмал ном лугаа адил тэнгэр ч заагдан салж, алив уулс, арлууд ч байрнаасаа хөдөлсөн байлаа. 15Дэлхийн хаад, агуу хүмүүс, мянгатын дарга нар, баячууд, хүчтэнүүд, боол хийгээд чөлөөт хүн бүр агуй болоод уулсын хавцалд нуугдацгааж, 16уулс ба хадан цохионуудад хандан
-Бидний дээр унаж, биднийг сэнтийд Залрагчийн нүүрнээс, Хурганы уур хилэнгээс далдлаач. 17Тэдний уур хилэнгийн агуу өдөр нь иржээ. Хэн тэсэж чадах вэ? гэцгээв.
Өөр нэгэн сонирхолтой зүйл нь Ноагийн хөвөгч авдартай тун ч адилхан 3 хөлөг онгоц дүүрэн хүмүүсийг аварч байгаа тухай гарна. Зөвхөн хүн ч бус, мөн хүн төрөлхтөний оюуны болон соёлын бүтээл, мал адгуус, араатан амьтадыг онгоцонд оруулж байгаа нь ч Библийн Эхлэл номд гардаг Ноагийн тухай санагдуулна.
Хамгийн сонирхолтой нь Өргөө кино театрт энэ киног үзээд явж байгаа хүмүүст хавтас барьсан залуучууд "мэдээлэл өгөх" нэрээр "Та үнэхээр аврагдсан уу?" гэсэн асуулт асуугаад явж байна лээ.
Thursday, May 20, 2010 Мэдээллээр гачигдах дон
Хүн бүр гар утастай, блогтой, твитертэй, емэйлтэй, фэйсбүүктэй, ютүбтэй бас чааттай. Дээр нь найзынхаа болон бусдын мессэж, блог, твитер, емэйл, фэйсбүүк уншиж ютүбийг нь харна. Мөн өдөр тутам орж уншдаг хэд хэдэн веб сайттай. Бараг ном ч унших завгүй мөртлөө өч төчнөөн мэдээлэл бидний эргэн тойронд эргэлдэнэ.
Энэ бүх мэдээллүүд өдөр бүр шинэчлэгдэх ёстой мэт санана. Шинэчлэгдэхгүй болохоор хуучирсан гэж үзнэ. Уйдна. Гиюүрнэ. Тэгээд элдэв мэдээ, нийтлэлийн дор "сэтгэгдэл" хэсэгт дотроо байгаагаа хамаагүй уудлан бичнэ. Гэлээ гээд тайвшрахгүй. Дахин шинэ мэдээлэл 5 минутын дараа гарч ирэхгүй бол хорвоогоос тасарчихсан мэт санагдана. Хүнд тоогдохоо байчихсан мэт гомдоно.
Сэтгэлзүйн хувьд эрүүл бус, энэ үзэгдлийг "мэдээллээр гачигдах дон" гэж нэрлэж байна. Үүнээс гарах хамгийн шилдэг арга бол "OFF" гэсэн товч. Бүх цахилгаан хэрэгслээ унтраагаад гадагшаа салхинд гараарай. Толгойгоо сэргээ. Техникээс хамааралгүй эрх чөлөөтэй амьдрах тийм л газрыг сонго. Тэгээд дээр нь хүмүүстэй ямар нэг техникээр дамжуулж бус харин нүүр нүүрээрээ харж байгаад уулзах бодит харилцааг бий болгоорой. Бидэнд дутагдаж байгаа зүйл бол үнэндээ мэдээлэл биш харин мэдрэмж юм. Амьд мэдрэмж. Хүн хоорондын амьд мэдрэмж. Дээр нь нэмж хэлэхэд зорилготой амьдарч түүнийхээ төлөө сурч, ажиллах, мэргэжил чадвараа дээшлүүлэхэд алтан цагаа зориулаарай. Харин чөлөөтэй цагтаа л тэр блог, твитер, фэйсбүүк, ютүбээрээ орж байна биз ээ.
Бидэнд бүх юм чөлөөтэй ч, юугаар ч эзэмдүүлэхгүй чөлөөтэй амьдрахад суралцъя.
Алдсан гар утсаа бусдад хэрэглүүлэхгүй гэвэл ийм нэг арга байдаг гэнэ
Хулгайд алдсан гар утсыг блоклох. Ийм хаягтай мэдээлэл чатаар орж ирэв.
Үүний тулд утасны серийн дугаараа мэдэх хэрэгтэй. Серийн дугаарыг олохын тулд *#06# дар. Дэлгэц дээр 15 орон тоо гарна. Энэ кодыг өөртөө бичиж яг одоо бичиж хадгал. Утсаа алдсан бол энэ кодоо операторт хэлж утсаа блоклуул. ингэснээр хулгайч шинэ сим карт хийгээд ч утсыг ашиглах боломжгүй. Хүн бүр ингэж сурвал гар утасны хулгай монголд зогсох болно. Техник технологи хөгжсөн гадаад оронд гар утасны хулгай ийм байдлаар эхэлж бүрэн зогссон байна!
Бүгдэд дамжуул гэнэ ...

Saturday, May 15, 2010 Толбыг хэрхэн арилгах вэ?
.jpg)
Таны тухлан суух дуртай зөөлөн буйдан дээр санамрсаргүй байдлаар толбо тогтоход хэрхэн арилгахаа мэдэхгүй сандарч байгаа бол доорхи бяцхан зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.
Кофены толбо. Арилгахад хамгийн хялбар. Бохирдсон хэсэгт нь саван түрхээд нойтон алчуураар сайтар арчаад хатаана.
Жимсны шүүсний толбо. Цэвэрлэхэд нилээн хэцүү. Аммиак ба уксусыг холиод толбо дээр асгаад хатаана.
Улаан виноны толбо. Улаан виноны толбо арилдаггүй гэдэг нь буруу ойлголт юм. Дөнгөж асгарсан толбо дээр давс асгаад хатсаны дараа тоос сорогчоор соруулан авна.
Цусны толбо. Цусыг хатаах нь өмнө хурдан хүйтэн усаар угаах хэрэгтэй.
Шар айрагны толбо. Дуссан толбон дээр саван түрхээд хатаана. Дараа нь 1л усанд хооолны халбагаар 2 уксус хийсэн уусмалаар норгоод хэсэг байлгана. Цэвэр усаар угаагаад хатаана.
Бохины толбо. Наалсан бохины үлдэгдлийг цэвэрлэнэ гэдэг нилээн хүнд асуудал болдог.тэгвэл гялгар уутанд мөс хийгээд наалсан хэсэг тавьж хөлдөөнө. Дараа нь мохоо зүйлээр хусаж арилгаад метилийн спиртээр / цэнхэр спирт/ арчина.
Варень шоколадны толбо. Цэвэрлэгч бодис юмуу савантай бүлээн усаар сайтар угаагаад цэвэр усаар зайлж хатаана.
Та бүхэнд бяцхан зөвлөгөө маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна.
Бичсэн Эрэднээ
|
Friday, April 2, 2010 Хорт хавдараас сэргийлэх аргууд

04/02/2010, Баасан гариг Бичсэн Эрдэнээ
Хорт хавдар тусахаас хэрхэн сэргийлэх вэ? Мэргэжилтнүүд дараах зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлсэнээр хорт хавдар тусах магадлалыг бууруулах боломжтойг зөвлөсөн байна.
Урьдчилан сэргийлэх
1. Аль болох жин багатай байх
2. 30 минут тутамд идэвхтэй хөдөлгөөн хийж байх
3. Сахар ихтэй ундаа, калори ихтэй хоол хүнснээс татгалзах
4. Шим тэжээл ихтэй хоол хүнс, жимс ногоо сайн идэх
5. Улаан махнуудаас татгалзах, аль болох бага мах идэх. Мөн боловсруулсан махан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүй байх.
6. Архины төрлийн зүйлсийн хэрэглээг хэтрүүлэхгүй байх
7. Давсыг ихээр хэрэглэхгүй байх, давс ихтэй бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах
8. Анх төрсөн хүүхдийг 6 сар хүртэл нь хөхний сүүгээр хооллох нь хожим хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг аж.
9. Витамин Д г хэрэглэх. Витамин Д нь хэдэн төрлийн хорт хавдар тусахаас хамгаалдаг байна.
10. Тамхи татахгүй байх. Тамхинаас үүдээд 10 гаруй төрлийн хорт хавдар үүсдэг байна.
11. Олон төрлийн хоол хүнс идэх. Хүн ер нь бүх төрлийн хоол хүнсийг идэж байж бүх хэрэгтэй шим тэжээлээ авч чаддаг байна. Далайн гаралтай, тарьж ургуулсан, амьтны гаралтай, байгалийн гаралтай гээд бүх л төрлийн хоол хүнсийг хэрэглэх.
12. Нарнаас хамгаалах. Одоо үед арьсны хорт хавдарууд ихээр бий болсон. Тиймээс аль болох биеэ өдрийн халуун наранд ил гаргахгүй байх, харин өглөөний наранд биеэ ээж байх нь сайн байдаг.
13. Дархлаагаа сайжруулах. Хүний биеийн дархлаа сайн байх тусам өвчин тусах магадлал төдий чинээ багасдаг. Дархлаагаа сайн байлгах үүднээс витамин хэрэглэж, биеэ байнга хөдөлгөж байх нь зөв.
14. Мэдээж хамгийн чухал зүйл бол байнга шинжилгээнд хамрагдах. Жилд нэг удаа заавал бүтэн биеийн шинжилгээ хийлгэж байх нь хорт хавдар тусахаас сэргийлж, хорт хавдарыг эрт мэдэхэд тусална. Хорт хавдарыг эрт оношлох тусам эдгэрэх магадлал нь их байдаг юм.
15. Удмын эрүүл мэндийн түүхийг мэдэх. Хорт хавдар удамших тохиолдол байдаг. Тиймээс таны удамд хорт хавдар тусаж байсан удаа бий бол тухайн хорт хавдарын эсрэг арга хэмжээ авах, шинжилгээнд хамрагдах нь зөв.
Wednesday, March 31, 2010 Шалгалтын үеэр стрессдэхгүй байх аргууд

Шалгалтын үеэр стрессдэхгүй байх аргууд
Бичсэн Эрдэнээ
03/17/2010, Лхагва гариг
Хавар болж шалгалт шүүлэг эхлэх цаг тун удахгүй ирэхнээ.Шалгалтын үеэр оюутнууд стрессд орох нь элбэг байдаг. Сайн дүн авах, эцэг эхийнхээ урмыг хугалахгүй байх, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй байх гээд олон зүйлийн улмаас стресс бий болдог.
Стресс нь сөрөг бодлуудыг үүсгэдэг. Тэр нь даамжирсаар сүүлдээ хүнийг юу ч хиймээргүй санагдахад хүргэнэ. Гарч болох бүх муу үр дүнг бодох нь хүний өөрийн хүч чадлыг хүлж орхидог буюу хүн өөрийн бүх хүч чадлаараа ажиллаж чадахаа болидог гэсэн үг.
Стресс бидний мэдлээс гарах үед эрүүл мэндэд хор учруулж эхэлдэг:
• Идэвх буурна
• Бие болоод сэтгэлийн хувьд зовлонд унаж, ядарч сульдана.
Стрессийн шинж тэмдгүүд
Идэвхигүй болох: төвлөрч чадахгүй байх, ой тогтоолт муудах, мэдээллийг дүгнэх, хүлээж авах чадвар муудах
Биеийн хувьд гарах өөрчлөлтүүд: толгой, хэвлийгээр өвдөх, зүрх хүчтэй цохилох, хөлрөх, чичрэх, дотор муурайрах, булчин чангарах
Мэдрэлийн хувьд гарах өөрчлөлтүүд: сөрөг бодлууд, өөрт итэлгүй болох, нойр хулжих
Шалгалтын үеэр хэрхэн стрессдэхгүй байх вэ?
1. Цагаа ухаалгаар төлөвлө
Семестер эсвэл улирлын турш хичээлээ цаг тухайд нь хийж яв. Ер нь бол практикт оюутан сурагчид хичээлийг цаг тухайд нь унших бус яг шалгалтын өмнө бүгдийг нь уншдаг. Энэ нь нэг зэрэг их хэмжээний зүйл уншихад хүргэснээр таныг стрессд оруулна. Шалгалтын үеэр стрессгүй байх гол арга бол хичээлийг тухайн тухайн үед нь уншиж явах явдал байдаг.
2. Гарч болох алдааг үл хайхран айдсаа ялан дийл
• Сайн бэлд
• Цагийн хуваарийн дагуу ажилла
• Найзуудтайгаа хамт бэлд, бие биесээ шалга
• Бусдад аль болох мэдсэн зүйлсээ тайлбарлаж ярь. Энэ нь таныг шалгалтанд бэлдэж байгаа хэрэг.
3. Бодлоо бусадтай хуваалц
Болж өгвөл шалгалтынхаа тухай эцэг эхтэйгээ ярилц. Шалгалт хэр зэрэг хүнд болох, ямар хичээлийнх болох гээд тэдэнтэй санаа зовоож байгаа асуудлаа хуваалц. Ядахдаа л тэд таныг хүнд шалгалт өгж байгааг мэдэг.
4. Төсөөл. Айдсаа ял.
Төсөөлөх нь бодол санааг ятгах сайн арга. Хэрвээ таны шалгалт илтгэл тавих бол амжилттайгаар илтгэл тавьж байна гэж төсөөл. Хэрвээ та төсөөлөлдөө айдсаа давж чадвал амьдралдээр бас давж чадна гэсэн үг.
5. Унтаж амар
Хичээл хийж байна гээд шөнөжин суух явдал байдаг. Гэтэл үнэндээ шөнө тархины ажиллагаа мууддаг тул таны уншиж буй зүйлс маргааш таны толгойд байх нь ховор. Тэрний оронд эртхэн унтаад боссоны маргааш толгой тань сэргэг байх болно шүү.
6. Сурах орчноо сайн бүрдүүл
• Хичээл давтах үед орчин тойронд дуу чимээ бага, тод гэрэлгүй байх нь тааламжтай
• Өрөө цэвэр агаараар дүүрэн байх
• Тв, радио, утсаа унтраа
• Бусад бодлуудаа хая
7. Шалгалт эхлэх үед шууд л мэддэг зүйлсээсээ эхлэн хийж эхэл. Энэ нь таныг итгэлтэй болгосноор хүнд асуултуудыг та амархаан бөглөчихнө.
8. Сөрөг энергитэй хүмүүсээс хол бай.
Олон хичээлдээр уначихсан, эсвэл байнга үглэж, шалгалтанд муу дүн авсанаа ярьж явдаг хүмүүсээс холхон бай. Харин хичээлдээ идэвхтэй, хичээлээ мэддэг хүмүүстэй цуг байгаарай. Тэд танд олон зүйл зааж өгөхөөс гадна тэдний энерги нь хүртэл эерэг байдаг.
9. Сайн хооллох
Шалгалтын үеэр сайн хооллох нь чухал. Гэхдээ эрүүл, зөв хоол сонгох хэрэгтэй. Жишээ нь шөнө хичээл унших гэж байна гээд кофе ихээр уух нь буюуу юм.Кофены найрлага нь хүний оюун санааны төвлөрөх явцад саад болдог юм байна.
Түүнчлэн шалгалтын өглөө хоол сайн ид. Шалгалт өгж байх үед гэдэс өлсөх нь анхаарлыг тань сарьнуулах болно шүү дээ. Тиймээс их биш ч гэсэн өег хоол унд идээрэй.
10. Шалгалтын үеэр сэтгэл санааг тайван байлгах үүднээс бэлтгэлээ сайн ханга.
Шалгалтын өмнөх орой хувцас, дэвтэр цаас, үзэг, бал, тооны машин, баллуур, илүү үзэг зэргээ бэлдэж тавь. Бас сэрүүлгээ тавихаа бүү март. Эс бөгөөс өглөө бүх юмаа цуглуулах гэж та багагүй бухимдалд орно. Сандарч шалгалтанд орох нь яаж сайн байх билээ.
11. Шалгалтын дараа өөрийгөө баярлуул.
Та шалгалтаа хэр өгсөн нь гол биш. Нэгэнт л та шалгалтын цаана гарсан тул өөрийгөө баярлуул. Ангийнхантайгаа кино ч үзсэн болно шүү дээ.
Tuesday, March 30, 2010 Карерыг тань өсгөх 9 зарчим

03/29/2010, Даваа гариг
Хүн бүрийн амжилтанд хүрэх арга зам өөр байдаг. Үнэндээ амжилтанд хүрэхэд заавал агуу авьяас чадвартай байх албагүй юм. Онцгой авьяасгүй ч гэсэн карер нь дээшилж байгаа хүмүүсийг хараад гайхаж байсан удаа бий юу? Тэгвэл танд ч гэсэн тийм боломж байна.
1.Хайрцагаас гадуур сэтгэх
Компанид асуудал гарсан тохиолдолд зөвхөн компаны нүдээр бус, ажилтаны нүдээр бус харин хэрэглэгчдийн нүдээр, хөндлөнгийн нүдээр, 6 настай хүүхдийн нүдээр асуудалд ханд. Мэргэжлийн хүн болох гэж онол яриад суух хэрэг байхгүй. Таны онол ярих бус харин оновчтой шийдэл л хэрэгтэй. Асуудлын шийдлийг олохдоо заавал оффисд суух шаардлагагүй. Оффисоосоо гараад компаны бус хүмүүстэй ярилц, орчин тойрноо ажигла. Тэр цагт л танд бусдаас өөр санаа орж ирэх магадлалтай.
2.Боломжийг хамгийн түрүүн шүүрч ав
Хэн ч хөдлөхгүй байхад ганцаараа түрүүлж хөдөл. Хариуцлагаас их айх хэрэггүй. Шинэ төслийг хариуцан авж, багийн дарга бол. Энэ бол боломжийг олж авах хамгийн амархан арга.
3.Сурах хүсэл эрмэлзэл
Эхлээд ажил хүлээж авсаны дараа хэсэг хугацаа өнгөрхөөр хүн бүр өөрийн ажилдаа дадал болдог. Ажил гарт ороод ирэхээр ихэнх хүмүүс хэвийн ажилдаа дасаж, шинийг эрэлхийлэх хүсэл нь буурна. Тиймээс карераа ахиулмаар байвал нэг байрандаа гацаж болохгүй. Байнга хөдөлж өөрийгөө хөгжүүл. Шинийг оролд.
4. Туслах эрмэлзэл
Амьдралын турш бид олон удаа өгж, авалцдаг. Бусдад тусал. Эргээд тэд танд тусална. Үүнийг дагаад ажлын байрандээрх уур амьсгал таатай болж, таны нэр хүнд өснө. Таныг албан тушаал ахихад хэн ч саад болохгүй болов уу.
5. Харилцаа
Мэдээж харилцаа сайн байх хэрэгтэй. Хэрвээ таны албан байгууллага хэд хэдэн албатай бол зөвхөн өөрийн албанаасаа гадна бусад албаны хүмүүстэйгээ харилцаатай бай. Учир нь энэ нь мэдээллээс хоцрохгүй байх сайн арга. Тэд ч гэсэн таныг бас бусдад сурталчилах болно. Нөгөө талаас байгууллагадаа нэр хүндтэй, олонд танигдсан байх нь албан тушаал ахихад бас нилээд нөлөөлнө шүү.
6. Хүмүүсийн асуудлыг хуваалц
Асуудалд орсон нөхдөөсөө бүү зугтаа. Тэд хичнээн их зовлон шаналалаа ярьж байсан ч тэднээс зугтаах хэрэггүй. Харин тэднийг сонсож, болж өгвөл зөв шийдэл олж өгөхийг хичээ. Ихэнх хүмүүст энэ зан чанар дутагддаг. Тэгээд тэдэнд аль болох эерэг байдлаар ханд. Таны эерэг хандлага олны анхаарлыг татах болно.
7. Энгийн байх
Хямсгар, их занд давуу талууд байдаг ч энгийн байдлаас илүү олон хүмүүсийг өөртөө татаж чадахгүй. Та ажлаа хийж чадаж байгаа тохиолдолд аяндаа хүмүүс таныг хүндэлнэ. Гэхдээ хэзээд энгийн байгаарай.
8. Практикт тулгуурла
Сэтгэл хөдлөлөө барь. Сэтгэл хөдлөлөөр хэзээ ч бүү шийдвэр гарга. Харин практикт тулгуурласан шийдвэр, үйлдэл хэзээ ч буруудахгүй.
9. Менежменттэй бай
Та хичээнгүй ажиллаж болно. Гэхдээ ажлын үр дүнгээ бусдад таниулж мэдүүлэхгүйгээр таныг хэн ч үнэлэхгүй. Тиймээс ажиллахын хажуугаар менежменттэй байгаарай.
• Сайн ажилла
• Өөрийн ажлаа бусдад таниул
• Өөрийн ажлын үр дүнг зөв хүмүүст нь зөв цагт танилцуул
Та дээрх зүйлсийг нэг хэрэгжүүлээд үзээрэй. Таны карер өсөх л болно.
Бичсэн Эрдэнээ
Санал хүсэлт
Hillsong United.. Passion 2010! ..end of concert
hillsongs
hillsong
Зочидын тоолуур
Бидэнтэй холбоо тогтоохыг хүсвэл...
ТА БҮХЭН ЭНЭХҮҮ БЛОГ ДЭЭР ӨӨРИЙН БИЧСЭН НИЙТЛЭЛ,ЗАХИДАЛУУДЫГ НИЙТЛҮҮЛЭХИЙГ ХҮСВЭЛ МӨН САНАЛ ХҮСЭЛТ БАЙВАЛ ERDENEE248832@YAHOO.COM ХАЯГААР ЗАХИДАЛАА БОЛОН НИЙТЛЭЛЭЭ ИЛГЭЭГЭЭРЭЙ. БИД ТА БҮХЭНТЭЙ ХАМТАН АЖИЛЛАХДАА БАЯРТАЙ БАЙХ БОЛНОО.