MY WORLD

САЙН БАЙЦГААНА УУ? ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ.ЭРХЭМ ТАНЬТАЙ ЭНЭ ХҮҮ БЛОГООРОО УУЛЗАЖ БАЙГААДАА БИ МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНАА. БЛОГ ДЭЭР НИЙТЛЭГДСЭН БҮХЭН ТАНЫ ОЮУНД БАГА Ч БОЛОВ МЭДЛЭГ ӨГЧ МЭЛМИЙГ ТАНЬ БАГА Ч БОЛОВ НЭЭЖ ӨГЧ БАЙГАА БОЛ ЭНЭ Л МИНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО ЮМ ШҮҮ.ТА БҮХНИЙ АМЬДРАЛД ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ. ХҮНДЭТГЭСЭН ЭРДЭНЭЭ

s


"to TO WOSHIP GOD YOU MUST LOVE WHAT GOD LOVES. WITHOUT LOVING WHAT GOD LOVES, WITHOUT PROTECTING WHAT GOD PROTECTS YOU CAN'T WOSHIP HIML WANT TO PRAISE THE LORD MY BEST.
Showing posts with label Эмэгтэйчүүдэд зориулав. Show all posts
Showing posts with label Эмэгтэйчүүдэд зориулав. Show all posts

Wednesday, June 16, 2010 Нөхөргүй хүүхнүүд ч үүнийг минь заавал уншаарай!!!

Сайн байцгаана уу? юуны өмнө энэхүү захидлыг минь уншиж байгаа бүх хүмүүст ажлын өндөр амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсье! Бас энэ сайхан сайтыг эрхлэн явуулдаг чадварлаг хамт олон та бүхэнд танай зочдын өмнөөс баярлаж явдагаа хэлээд ажлын амжилт хүсье!
Энэ сайтыг уншдаг бүх эрчүүдийн өмнөөс энэхүү захиаг явуулж байна… учир нь надтай адилхан асуудалтай хүн байж

магадгүй! анзаараад байхад энэ сайтад зовлонгоо бичсэн хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг юм шигээ… тэгвэл эрчүүдэд ч бас зовлон байдгаас гадна нөхөргүй хүүхнүүд үүнийг минь заавал уншаарай!!!
Би урд нь алдаж үзсээн… одоо ахин алдахыг хүсэхгүй байна… тэгээд ч энэ утгаараа 2 дахь амьдралдаа илүү няхуур хандахыг чармайж байна. Би өөрийгөө халамжгүй гэж бодохгүй байна, хаана ч өөрийнхөө болоод амьдралаа авч явах чадалтай гэж боддог. Одоогоор овойж оцойтлоо баяжсан юм байхгүй ч боломжийн орлоготой. Би одоо хамт байгаа бүсгүйдээ чин сэтгэлээсээ хайртай! шаардлага гарвал яг үнэнийг хэлэхэд амиа өгөхөд ч бэлэн…
Гэтэл надад тохиолдож байгаа зовлон бол хардалт. Би түүнийгээ надад хэр зэрэг хайртайг нь мэдэхгүй юм, бас түүнийхээ олон занг засмаар байна…надад зөвлөөч гэж хүсэх байна…
Би ажлаасаа тогтсон цагтаа тардаг, гадуур бараг явдаггүй, нэгэн бодлын их гэрсэг хун л дээ эсвэл зожиг ч байж магадгүй… Гэтэл тэр минь намайг хариад очиход заримдаа л хоол ундтай угтах юм, бараг гуйлган байж…!!! Тэгээд дээрээс нь гадуур явах их сонирхолтой. Хамт амьдраад удаагүй байгаа болохоор тэгдэг юм болов уу? Юм л бол өнөө хэдэн нөхөргүй найз хүүхнүүдтэйгээ уулзаж энэ тэрүүгээр явж байна гээд л (нэг бус удаа байгаа газраа надад худлаа хэлсэн)… Тэд нартайгаа өдөржин шөнөжин мессеждэнэ…. Гэр бүлийнхээ энэ жаахан зүйлээ шийдэхгүй мөртлөө нөхөргүй найз хүүхнийх нь бусадтай явалдах эс явалдах, салж сарнисан ер нь хэнд хэрэгтэй юм бэ? Би өөрийгөө тийм их хартай гэж бодохгүй байна. Утсыг нь шалгаад л мангартаад байдаг ч залуу биш! зүгээр л би түүнээсээ илэн далангүй надаас юугаа ч бүү нуугаасай гэж хүсдэг, нэгэнт л итгэлцээд нэг гэрт орсон л бол нууц гэж байх ёсгүй биз дээ??? Гэтэл ийм нууц хүүхнүүдийн дунд байх ёстой юм байхаа!!! энэ зөв үү??? Тэр нөхөргүй найз хүүхнүүд нь жинхэнэ амьдралд гай болж байна… надад зарим нэг нь дургүй юм байхаа… тэгээд ч барахгүй надаас бүр сал! гэж зөвлөдөг гэнэ шуу!!! та нар боль л доо!!!! өөрсдийнхөө амьдралыг олигтойхон шийдчихэж чадахгүй байж хүнд зааж зөвлөнө гэж!!!
Тэгээд энд тэнд шоудая энээ тэрээ гээд л манай хүнийг уруу татахыг нь яана аа!!! Манай хун миний хажууд байгаад чадахгүй гэхэд цаанаас нь чи үргэлж ийм байгаарай гэх мэтээр гомдлын үг хаяцгаана!! Гэхдээ би найзуудтай нь огт уулзуулахгүй гэсэн юм биш шүү!!!! 7 хоногт 2 өдөр уулзаж болно!!! гэтэл энэ тууний минь хувьд ч, хүүхнүүдийнх нь хувьд ч хангалтгүй гэж байх юм… үүнээс болж бид 2 байнга зөрөлдөнө!!! бас манай хүн эсрэг хүйсний олон найзтай заримыг нь би бараг мэдэхгүй. Гэтэл тэд нар нь шөнө орой болсон хойно хүртэл би нөхөртэй болсоон гээд байхад нь хүртэл залгачих юм…тэр залуус бас юм бодмоор байна шүү!!!!
Миний хувьд утас маань ажил тарав уу үгүй юү таг дуугай байдаг… хааяа нэг ажлын асуудлаар бүсгүйчүүдэд утасны дугаараа өгөхөд зарим нь буруу ойлгож мессэж явуулж гай болох юм… бодвол нөхөргүй бүсгүйчууд!!! байдаг байх…. энэ асуудлыг ялгаж салгаж бай л даа!!! Тэр үед тэр минь намайг айхтар харддаг… надад энэ нь их хэцүү байна…
Би эр хүн, чамгүй олон найз нөхөдтэй!!! хааяа нэг тэдэнтэйгээ суух эсвэл ажлынхантайгаа энд тэнд ороход тэр минь надтай барьцчих юм. Тэгвэл би гарлаа шуу!!! Гэр лүүгээ явлаа шуу!! шоудлаа шүү ч гэх шиг…бодвол хардалтаа ийм аргаар гаргадаг юм болов уу? Миний хамт олонтойгоо, найз нөхөдтэйгээ уулзах уулзалтууд сард нэг удаа л болдог юм шуу!!! би худлаа хэлэхгүй ээ!!! би түүнийхээ энэ занг яаж засах вэ? Би хэзээ ч түүнийгээ хуурая гэж боддоггүй! урвалт худал хуурамч явдлыг би жинхэнэ үзэн яддаг!!! би түүнтэйгээ насан туршдаа чин сэтгэлээсээ амьдармаар байна. Би түүнийгээ засаж чадах уу?? тэр минь ер нь засрах болов уу??? надад туслаач.. сүүлийн үед өөрийгөө би бусад шиг биш дэндүү зожиг, муухай ааш зантай хүн юм болов уу гэж хүртэл бодож үзлээ…надад туслаач??? Энэ захидлыг минь хүмүүст хүргэж өгч туслана уу???
Digg it StumbleUpon del.icio.us

Эрчүүдийн айдас

Манай зоригт эрчүүдэд дотроо айж явдаг нэг сул тал байдаг гэнэ. Германы эрдэмтдийн судалгаагаар эрчүүд орон дотроо илүү их айдсыг мэдэрдэг гэсэн сонирхолтой дүн гарчээ. Тэд юунаас ингэтлээ айдаг юм бол?

Айдас 1.
Гэнэт секс бүтэлгүйтвэл яах вэ? Ялангуяа энэ айдас өмнөх харилцаандаа бүтэлгүйтсэн эрчүүдэд илүү төрдөг.
Бүсгүй ямар арга хэмжээ авах вэ?
Түүнийг хүнд байдалд бүү оруул. Өөрт чинь ямар их хэрэгтэй байгааг түүнд ухамсартайгаар, энхрий ялдам байдлаар хэлж итгүүл. Хэрэв та өөрийн энэ хулчгар жаалаа ор луугаа чангааж өвөртөө оруулж чадсан бол санаачлагыг гартаа авах хэрэгтэйг анхаар.
Айдас 2.
Эрчүүдийн 64 хувь нь сексийн харилцаанд орохдоо найз бүсгүйнх нь урьдын залуу нь жинхэнэ “секс бөмбөг” байсан байх даа гэсэн бодол төрдөг гэнэ. Энэ бодлыг нь бүсгүйнх нь хуучин амьдралынхаа талаар санаандгүй цухуйлгасан үг улам баталгаажуулдаг байна.
Бүсгүй ямар арга хэмжээ авах вэ?
Хэт илэн далангүй байхаас зайлсхий. Ялангуяа таны амьдралд өмнө нь цорын ганц эр хүн байсан ч түүний тухай асуугаагүй тохиолдолд үг бүү цухуйлга. Гэхдээ хэт үнэрхэж, нууцлаг байх нь бас гэмтэй гэдгийг анхаар.
Айдас 3.
Эрчүүдэд гадаад үзэмж, сайхан царайтай байх тийм ч чухал биш гэж бид өөрсдөдөө итгүүлэхийг хүсдэг ч үнэн хэрэгтээ тэдний 50 хувь нь энэ асуудал дээр эсрэг байр суурийг баримталдаг.
Бүсгүй ямар арга хэмжээ авах вэ?
Бага зэрэг гүзээтэй эрчүүд булчинлаг эрчүүдээс илүү их таалагддаг тухай байнга ярьж бай. Хэсэг хугацааны дараа тэр тайвширч та ч үгээр хэлэхийн аргагүй сэтгэл ханамжийг мэдрэх болно.
Digg it StumbleUpon del.icio.us

Монголын бүх эмэгтэйчүүд ийм байгаасай….



convert1Би нэгэн сайт дээрээс доорх нийтлэлийг уншаад их таалагдсан учраас өөрийн унших дуртай сайт дээр байрлуулахыг хүссэн юм… Та бүхэн уншаад сэтгэгдэлээ үлдээгээрэй…
Асна… Унтрана…Асна... амьдрал хойно…
Уул нь миний насанд  ид хайрлаж дурлаад л амьдралаа зохиох тухай бодоод л хөөрч догдолж явдаг нас……гэтэл миний  сэтгэлд өчүүхэн сэвэлзэх салхигүй … үл тоомсорлосон хэнэггүй нэг тиймэрхүү…хов хоосон хүн мэт….. Амьдрал надад заримдаа хайргүй  мэт санагддаг ч би амьдралд хайртай болохоор чадлаараа тэмцээд л явна.
Амьдрал тэр чигээрээ сонголт байдаг юм байна.  хамгийн хэцүү бөгөөд ярвигтай хүний амьдралыг орвонгоор нь өөрчилдөг сонголт бол амьдралын хань байдаг юм билээ.
Би нэг хөвүүнтэй 9-р ангид  байхдаа үерхсэн минь амьдралд минь тийм их өөрчлөлтийг авчрах юм гэж яахан мэдэх билээ дээ. Бид үерхсээр… 10 дугаар ангиа  төгсөж хүсч байсан сургуулиуддаа орж  би гэдэг хүн чухам л аз жаргалаар дүүрэн хүн байлаа. Их сургуульд орсон жилээ бид анх унтсан маань хэн хэнийхээ хувьд анхных нь байсан. Цаг хугацаа ч нисэх мэт өнгөрч , дэгж дэрвэж явсаар  нэг л мэдэхнээ оюутан болсон анхны жил маань дуусч байх тэр үед би жирэмсэн болсноо мэдсэн. Эхлээд итгэмээргүй санагдаж арай ч үгүй байлгүй дээ гээд л……бид дотно харилцаанд ороод удаагүй байсан…… гэхдээ хэвлий дотор минь бяцхан хүн бойжиж байгааг мэдэх үед айх айдас бус нэг л тийм гэхийн аргагүй сайхан мэдрэмж догдлол төрж байсан.
Түүнд хэллээ… бид хүүхэдтэй болчихож….гэтэл  түүний хувьд амьдралдаа сонссон хамгийн муухай мэдээ нь байсан юм билээ … нэг бол түүнийг эсвэл хүүхдээ гэсэн хоёр сонголт надад тулгарсан….  3 жил гэдэг хүнийг танихад хангалттай хугацаа биш байжээ би тэгэхэд л түүний үнэн нүүр царайг олж харсан даа… үнэхээр тэнгэр хол газар хатуу яахаа ч мэдэхгүй дөнгөж насанд хүрсэн хүүхэд шахуу амьтан дотроо бас хүн тээгээд явна гэдэг амаргүй гэдгийг мэдэж байсан ч  өөрийн тэнэгээсээ тийм болчихоод хөөрхий тэр бяцхан амьтаны амийг би хөнөөхийг хүсээгүй ээ… би хүүхдээ сонгосон… ээждээ аавдаа гэрийнхэндээ хэлсэн …мэдээж амьдралд дөнгөж хөл тавьсан жаахан охин нь бие давхар болсоныг мэдсэн тэдэнд минь энэ мэдээ  хүнд цохилт болсон нь мэдээж…ээж аав хоёр минь нулимас унагаасан ч гэлээ намайг буруутгаагүй ээ… хүн нэмбэл хүнс нэмдэг юм миний охин хүүхдээ гаргана гэвэл ээж аав хоёр өсгөөд өгнөө гэж билээ. Би огт эргэлзээгүй юу ч болсон хамаагүй гаргана гэж шийдсэн.
Хүүхдийн  эцэг нь хүний урманд биеийг минь ч асууж байгаагүй. эх болно гэдэг сайхан ч хүүхдийн эцэг нь хажууд үгүй бол үнэхээр хэцүү байдаг юм билээ. өдөр ирэх тусам гэдэс улам томроод л .. бяцхан үрийнхээ хорвоод мэндлэх өдрийг нь би бас гэрийнхэн маань тэсэн ядан хүлээдэг байлаа.
Төрөхийн өмнөхөн хүүхдийн эцэг нь ирж уучлал ирсэнээр бид ахин хамт байх болсон ч урьдийн сайхан харьцаа үгүй болсон байсан. Нэг л хөндий хүйтэн …. Нүүрэн дээрээ уучилсан ч сэтгэлийн гүндээ түүнийг би уучилж чадахгүй байсан хүүхдээ бодоод тэвчээд тэсээд гаръя гэж хичээсэн. Хүүхэд маань ч төрж сургуулиасаа чөлөө аваад хөдөө агаарт биеээ тэнхэртэл аав , ээж хоёр дээрээ байхаар болж  очлоо. Хүүгийн маань эцэг сургуульдаа сураад л би тэнд хүүхдээ асраад л тэр амралтын өдрүүдээрээ очдог байсан ч хүний урманд хүүхдийнхээ даавууг ч угааж өгдөггүй байсан даа. Гэхдээ түүнд бид аль сайнаараа хандахыг хичээдэг байлаа.
Гэтэл хүү маань  6 сар хүрэх үед би түүнийг өөр хүнтэй байсныг түүнтэйгээ намайг жирэмсэн байхаас явдаг байсныг мэдсэн. Би шаналж, ганцаардаж, зовж байхад тэр…… үнэхээр цөхөрсөн …өөр үед тэр тэгж явсан бол нэг удаа хүслээ барьж дийлээгүй бол би уучлаад өнгөрч чадах байсан ч хүнд хэцүү үед минь хажууд минь тулж түшэхийн оронд удаан хугацаагаар хуурч явсаныг нь уучилж чадаагүй уучлахыг ч хүсээгүй. нэгэнт тэр хүний сэтгэл үгүй бол бие нь надад хэрэггүй. Улаан нүүрийг нь харж байгаад л түүнийг мэдсэнээ, уучилж чадахгүйгаа , салах болсноо хэлсэн … тэр уйлсан , өршөөл гуйсан…надаас дусал нулимас ч урсаагүй учир нь түүний төлөө урсгасан нулимас дэндүү, их магадгүй ширгэсэн байсан биз….  салсан.. холдсон…мартаж чадсан .
одоо миний хүүхэд 3 настай … аав ээж хоёр дээр минь цэвэр агаарт  миний бяцхан үр  эрүүл саруул өсөж байгаа.. амралтын өдрүүдээр хүү дээрээ очно өдөр болгон утсаар яриад л өмнөөс шулганаад л хөөрхөн ярьна ….манай гэр бүлийн бяцхан бурхан………….
Би одоо 22 настай сургуулиа төгсөөд цаашдаа юу хийж  хэрхэн амьдрах яах ёстойгоо юу хийхээ би бүгдийг мэднэ  .. ямар ч байсан хүний гар харалгүй амьдрахын тулд зүтгэх болно.. чадна гэдэгтээ ч итгэлтэй байна.. урьдын адил сэргэлэн цовоо байж , амьдралд итгэх итгэл минь эргэн ирсэн , хичнээн хэцүү байсан ч  амьдралд эрт хөл тавьсандаа хүүгээ төрүүлсэндээ хэзээ ч харамсаж байсангүй харин  сэтгэл минь нэг л хоосон хөндий хүйтэн,  эр хүнд итгэх итгэл үгүй болчихсон мэт санагддаг нь  харамсалтай … хайрлаж дурлаад дотносоё гэсэн бүхнээс зугтааж амьдарч байна. уулзаж учраад явъя гэж бодсон ч би чинь эх хүн ингэж явж болно гэжүү гэж бодоод зүрхлэхгүй ч нөгөөтэйгүүр ганцхан л амьдрахаас хойш хий хоосон биет мэт амьдрахыг үл хүснэ….залуу насанд хийж бүтээх, үзэж харах зүйл их байнаа. Миний энэ нуршуу бичлэгийг уншсан хүмүүстээ баярлалаа. Тэгээд над шиг эсвэл надаас ч хүнд хэцүү байдалд орсон хүн хэрвээ байгаа бол амьдрал чамд хайргүй мэт шудрага бус санагдлаач  бүү  бууж өгөөрэй  Зөвхөн өөрийгөө бодож бүү шанал , бүү гунигла,  бүү ганцаард ингэлээ гээд чи юу ч хожихгүй .. харин тэмц, сэтгэ, бод. Энэ бүх зовлон ээдрээ  чамд  ухаарах боломжийг өгч байна гэж бод ,  өөртөө итгүүл. Юунаас ч битгий ай. Юунд ч битгий бууж өг . Урагшаа алхах бүрт чинь чамд саад бэрхшээл тулгарч байвал  энэ нь амьдрал чамд өөрийн үнэ цэнээ мэдрүүлж, чамайг хүмүүжүүлэх гэсэн   түр зуурын шалгуур л юм шүү. Ганцхан амьдрах амьдралаа бусдын гараар бүү сүйтгүүлээрэй. Харамсах зүйлгүй өөрийнхөөрөө  амьдарч бүхнийг өөрийн хүчээр бүтээж  чадвал насны эцэст эргээд бодохнээ хоёр дахин амьдарсан мэт санагдана.
Газарт нүүрээрээ унасан ч гэсэн гартаа сарнай атгаад инээгээд босоод ирээрэй.
Digg it StumbleUpon del.icio.us

Monday, June 14, 2010 Жирэмсний үеийн сэтгэлзүйн онцлог



pregnant-stressХүүхэд тээж төрүүлнэ гэдэг нь эмэгтэй хүний мөн чанарын дээд илрэл. Гэвч энэ нь бүсгүй хүнд хязгааргүй их баяр баясгаланг мэдрүүлэхийн зэрэгцээ айдас, болгоомжлол, тайван бус байдлыг бий болгодог. Жирэмслэх нь физиологийн төдийгүй сэтгэлзүйн хувьд гүнзгий өөрчлөлт дагуулдаг. Энэ үед сэтгэлийн хөдөлгөөн ихсэж, мэдрэмтгий, амархан ядардаг, цочмог зантай болдог ба эмч нар үүнийг дааврын өөрчлөлттэй холбон тайлбарладаг.

Амьдрал  дахин  төлөвлөгдөж  эхэлнэ. “Жирэмсний явц хэвийн үргэлжлэх болов уу”, “ажил төрлөө яах вэ”, “хүүхдээ зовох гачигдах юмгүй өсгөж чадах болов уу” гэх мэт  бодол төрнө.
Хэд хэдэн төрлийн түгшүүр илэрдэг.
1. Бие организмд гарч буй өөрчлөлтийг дагасан түгшүүр. Биеийн галбир алдагдаж эхлэх, нүүрэн дээр сэвх гарах, бие хүндрэх, амьсгаадах, ядрах мэдрэмжийг даган бусдад ямар харагдаж байгаа бол, нөхөр тоохгүй байх болов уу гэхчлэн зовиур үүсдэг.  Хүүхэд тээх нь хүний амьдралд олон тохиолдохгүй, хэдхэн сар л үргэлжлэх тул бусдад ямар харагдах нь тийм ч чухал биш шүү дээ
2. Төрөх үеийн өвдөлт олон эмэгтэйг айлгадаг асуудал. Эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд аливаа зүйлд бага шаналах хэрэгтэй. Бүх л эмэгтэйчүүд энэ үеийг давж гардаг, та тэднээс юугаараа дутуу гэж?
3. Хүүхэд урагт хэвийн бойжиж байгаа эсэх нь мөн л түгшүүртэй. Үүнээс гадна төрсний дараа эрүүл саруул байх болов уу, өвдөж зовох вий, яаж өсгөх вэ гэсэн бодол төрнө.
Үр хүүхэдтэй болно гэдэг  эмэгтэй хүн бүрт  тохиолддог  хорвоогийн хамгийн  сайхан  зүйл учраас нь энэ бүгдээс түгшиж  санаа зовохгүй тайван байх хэрэгтэй.
Digg it StumbleUpon del.icio.us

Friday, May 21, 2010 Хэрхэн гялалзсан, эрүүл үстэй болох вэ?

Гялалзсан сайхан үстэй болохын тулд заавал салон явах шаардлагагүй юм. Салон явах нь үнэ өртөг ихтэйгээс гадна хэрэглэж буй бүтээгдэхүүний чанар хэр байгаа нь тодорхой бус байдаг. Тэгвэл танд гэрийн нөхцөлд хэрхэн арчилах талаар зөвлөгөө өгье.
1. 1 халбага алимны шүүс, цагаан цуу дээр 4 аяга ус хийж холино. Үсэндээ түрхээд 3 минут байлгана. Дараа нь үсээ сайтар угаах хэрэгтэй. Гэхдээ хольцоо үсэндээ түрхэхээсээ өмнө үсээ угаасан байх шаардлагатай.
2. 2 халбага оливын тосыг бага зэрэг халаагаад нойтон үсэндээ түрхэнэ. Тосыг бүх газар хүргэх үүднээс самаар самнах хэрэгтэй. Ингээд бүрэн тараасан бол халуун алчуураар үсээ боож, 15 минут хүлээнэ. Дараа нь үсээ угаах ба тосыг сайтар арилгах хэрэгтэйг санаарай.
3. Оливын тос, витамин Е, өндөгний шарыг хольж нойтон үсэндээр түрхэнэ. 10 минут байлгаад угаана.
4. Нойтон үсэндээр майонез түрхэнэ. Майонезыг 15 минутаас 1 цаг хүртэл хугацаанд байлгаж болно.
5. Пиво түрхэж болно. Гэхдээ үсээ угаасны дараа түрхэх хэрэгтэй. Пивогоо үсэндээ түрхэсний дараа угаах хэрэггүй. Үс хатсаны дараа пивоны үнэр нь өөрөө арилна. Пиво үсийг гялалзуулж харагдуулахад онцгой ач тустай байдаг.
- Үсийг нойтон байхад нь самнаж болохгүй. Энэ нь үсийг ихээр гэмтээгээд зогсохгүй, үс ихээр унах шалтгаан болдог.
- Үсийг хойш нь хэт чанга боох нь мөн муу нөлөөтэй.
- Үс эрүүл байхад калци чухал байдаг тул калцитай хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй.
- Хэт халуун, хүйтэн усанд угааж болохгүй.
- Тайван байж, стрессд өртөхгүй байх хэрэгтэй. Учир нь хүн стрессд их өртөх нь үс ихээр унах шалтгаан болдог. Мөн Б, С, Е витамин сайн хэрэглэх хэрэгтэй.
- Шампунаа сар болгон сольж байх хэрэгтэй.
Digg it StumbleUpon del.icio.us

Wednesday, May 19, 2010 Эмэгтэйчүүдийн арьс арчилгаандаа гаргадаг уучилшгүй 7 алдаа.

Хүний арьс гэдэг бие махбодын хамгийн том хэсэг бөгөөд түүнийг дэлгэн хэмжвэл хоер ам метр талбайг эзэлнэ. Арьс биеийн жигийн 15%-тай тэнцэнэ. Бидний арьс цаг агаарын таагүй уур амьсгалын улмаас чийгээр дутагдаж, тослог багассанаар хамгаалалтын бүрхүүл гэмтэж эцсийн эцэст эрт хөгшрөх шалтгаан болдог. Гэхдээ ийм үед арьсаа буруу арчлах нь хөгшрөлтийг түргэтгэдэг болохыг сайтар анхаарах хэрэгтэй. Тэгвэл эмэгтэйчүүд арьс арчилгаандаа ямар ямар алдаа гаргадаг, тэр нь хэрхэн арьсанд муугаар нөлөөлдөг болохыг товч тайлбарлая.
Алдаа №1
Хүзүүнийхээ арьсанд анхаарч арчилдаггүй.
Олонхи бүсгүйчүүд нүүрээ өдөр тутам арчлахдаа хүзүнийхээ арьсанд тос, энгэсэг түрхэх талаар мартчихдаг. Зарим нь зүгээр л санаа тавьдаггүй эсвэл үнэтэй тосоо хэмнэх гээд хүзүүндээ ойр зуурын гарын дорхи тосноос түрхсэн болдог. Ингээд л нүүрний арьс нь толигор сайхнаараа атал хүзүү нь гүнзгий үрчлээстэй болсон байдаг. Гэтэл хзүүний арьс бидний боддогоос илүү эмзэг, хуурай байдаг. Үүний дээр хзүү үргэлж идэвхитэй хөдөлгөөнд байдгаас гадна нар салхинд амархан түлэгдэж өнгөө алддаг шүү дээ. Тиймээс хзүүнд нүүрний адил нарийн арчилгаа, бас хамгаалалт хэрэгтэй. Хүзүүндээ чийгшүүлэгч болон хөгшрөлтийн эсрэг тос, ласьон түрхэж, зуны улиралд нарнаас хамгаалах тос түрхэж, тэжээлийн бигнүүр тавьж бас алчуур ороож хамгаалах нь алдаагаа залруулах хамгийн үр дүнтэй алхам болно.
Алдаа№2.
Буруу хоололт.
Орчин цагийн бүсгүйчүүд нилээд бэлэнчлэх дуртай улс.хоол хийх дүргүй бол гараад хооллочихно. Өглөөг хачиртай хиам талх, өдрийг түргэн хоол, оройг чипс колагаар ходоодоо баясгадаг хүмүүс өөрийн эрүүл мэнд, бие галбирыг сүйтгэж байгаагаас гадна арьсаа давхар баллаж байгаа хэрэг юм. Арьс хэрэв хоол хүнсээр ашигтай амин дэм, шимт тэжээлээ авч чадахгүй бол хуурайшиж, холцруутан өнгөө алддаг. Загас, самар, оливийн тос, жимсний шинэхэн жүүс зэрэг ашигтай хоол хүнснээс бүсгүй та арьсанд чухал хэрэгцээт амин дэм, тосны ханаагүй хүчлийг авснаар арьсаа толигор зөөлөн болгож чадна.
Алдаа №3.
Тамхи татах.
Тамхины утаа нь арьсанд хэт ягаан туяаны адил нөлөөлдөг болохыг эртэмтэд тогтоожээ. Тамхины “ачаар” чөлөөт радикалууд  эрх чөлөөгөө олж, арьсны коллаген болон уян хатан байдлыг эвддэг энзимыг идэвхижүүлдэг байна. Үүний үрээр арьсны бүтэц алдагдаж,үрчээ үүсч, арьс унжиж сулбагар болно. Тиймээс тамхинаас бүрмөсөн татгалзах хэрэгтэй. Амьдралын эрүүл хэв маяг, зөв хооллолт нь хэдийгээр арав гаруй жил тамхи татсан байлаа ч арьс болон бие махбод шинээр нөхөн төлжихөд тусалдаг. С  аминдэм, эрдэс бодисууд ялангуяа селен нь арьсанд чөлөөт радикалыг саармагжуулахад их үүрэгтэйг мэдэхэд илүүдэхгүй.

Алдаа №4.
Дутуу нойр.
Арьс  өөрийн гэсэн хэмнэлтэй байдаг. Арьсны нөхөн сэргэлт, төлжилт чухам шөнийн цагт эрчимждэг. Тиймээс шөнө нойргүй ажиллаж, өдөр нь унтдаг хүн арьсныхаа биохэмнэлийг эвдээд зогсохгүй дааврын үйл ажиллагааг ч алдагдуулдаг байна. Энэ бүхэн нь арьсан дээр  илэрч, арьс эрт хөгширч, хэт мэдрэг болж хувирдаг. Хэрэв үргэлж дутуу нойртой явдаг бол зөв хооллолтод ихээхэн анхаарах хэрэгтэй. Түүнчлэн зориулалтын шөнийн тос түрхэж байх нь арьсны нөхөн сэргэлтэд сайнаар нөлөөлдөг юм шүү.
Алдаа №5
Нүүрний будагтай унтах.
Зарим бүсгүйчүүд өглөө нь хайртай хүнийхээ нүдэнд будаг шунхгүй харагдахаас болгоомжлохдоо эсвэл шөнө оройтож ядарсандаа нүүрнийхээ будгийг арилгалгүй тэр чигтээ унтчихдаг. Энэ нь будаг,  хөлс тос нийлж  арьсны сүвийг бөглөж, арьс батгаших, нүүрээр идээтэй жижиг тууралт гарах гол шалтгаан болдог. Үүний зэрэгцээ будсан сормуус хугарамтгай болдгийг санах хэрэгтэй. Шөнө унтахын өмнө нүүрээ сайтар цэвэрлэж занших нь арьсаа эрүүл байлгах үндсийн үндэс гэдгийг бүү март.
Алдаа №6
Нүүрэн дээр гарсан батга, толбыг хумсаар шахах.
Нүүрэн дээр гарсан батгыг амар тайван орхидог эмэгтэй гэж бараг байдаггүй. Тэгвэл хуруу хумсаараа шахаж оролдсон батга илүү тод анзаарагддаг гэдгийг мэдүүштэй. Дутуу шахсанаас  батга цаашаагаа буглаж томрон, арьс сорвижих үндэс болдог. Үүний оронд мэрэгжлийн хүнээс зөвөлгөө аваарай. Хэрвээ та өөрөө оролдохоор шийдсэн бол үүнийгээ оройн цагаар халуун усанд орсны дараагаар эхлэх нь зүйтэй. Хар батгыг шахаад наашлах шинжгүй бол орхихоос өөр аргагүй. Түүнийг лавшруулан оролдох нь арьсаа үрэвслүүлэхээс өөр үр дүн өгөхгүйг бодолцоорой.
Алдаа №7
Хэт их усан арчилгаа.
Цэвэр цэмцгэр байхыг эрхэмлэдэггүй хүн хэн байх билээ дээ. Гэхдээ хэт ойр ойрхон шүршүүр, халуун усанд орох нь бас ашиг тус өгөхөөсөө илүүтэй хор  болж мэдэх тул үүнээс зайлсхийхэд гэмгүй. Ялангуяа нүүрний арьс нь хэдийгээр тусгай зориулалтын шингэнээр угаасан ч хоёроос илүү цэвэрлэсэн  тохиолдолд хуурай, мэдрэмтгий болж тууралт гарах нь ихэсдэг. Тиймээс  нүүрээ аль болох дан усаар угааж цэвэрлэхээс зайлсхийж саармагжуулж зөөлөсөн ус, чийгшүүлэгчтэй тостой шингэнээр угааж заншаарай. Өдөр бүр шүршүүрт ордрг бол бүх биеийг савандаж угаах бус харин зөвхөн ихээхэн хөлөрч тослогтдог хэсгийг савандаж угаах нь зөв юм
Digg it StumbleUpon del.icio.us

Санал хүсэлт


ShoutMix chat widget

Hillsong United.. Passion 2010! ..end of concert

hillsongs

hillsong

Зочидын тоолуур

Бидэнтэй холбоо тогтоохыг хүсвэл...

ТА БҮХЭН ЭНЭХҮҮ БЛОГ ДЭЭР ӨӨРИЙН БИЧСЭН НИЙТЛЭЛ,ЗАХИДАЛУУДЫГ НИЙТЛҮҮЛЭХИЙГ ХҮСВЭЛ МӨН САНАЛ ХҮСЭЛТ БАЙВАЛ ERDENEE248832@YAHOO.COM ХАЯГААР ЗАХИДАЛАА БОЛОН НИЙТЛЭЛЭЭ ИЛГЭЭГЭЭРЭЙ. БИД ТА БҮХЭНТЭЙ ХАМТАН АЖИЛЛАХДАА БАЯРТАЙ БАЙХ БОЛНОО.

Зар мэдээ


Зар мэдээ Хэрэв та зар суртчилгаа өгөх гэж байгаа бол 99357277 утасруу мсж илгээгээрэй.Бүх төрлийн зар үнэгүй нийтлүүлэнэ. Нөөтбүүк худалдаж авна. Утас 99357277 Интернэтийн модемууд байнга худалдаж авна.Скаятэл Ж мобел мобиком юнитэлийн модем байвал сайн.