MY WORLD

САЙН БАЙЦГААНА УУ? ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ.ЭРХЭМ ТАНЬТАЙ ЭНЭ ХҮҮ БЛОГООРОО УУЛЗАЖ БАЙГААДАА БИ МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНАА. БЛОГ ДЭЭР НИЙТЛЭГДСЭН БҮХЭН ТАНЫ ОЮУНД БАГА Ч БОЛОВ МЭДЛЭГ ӨГЧ МЭЛМИЙГ ТАНЬ БАГА Ч БОЛОВ НЭЭЖ ӨГЧ БАЙГАА БОЛ ЭНЭ Л МИНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО ЮМ ШҮҮ.ТА БҮХНИЙ АМЬДРАЛД ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ. ХҮНДЭТГЭСЭН ЭРДЭНЭЭ

s


"to TO WOSHIP GOD YOU MUST LOVE WHAT GOD LOVES. WITHOUT LOVING WHAT GOD LOVES, WITHOUT PROTECTING WHAT GOD PROTECTS YOU CAN'T WOSHIP HIML WANT TO PRAISE THE LORD MY BEST.

Friday, May 21, 2010 2012 оны 12 сарын 21 ертөнцийн сүүлчийн өдөр юм гэж үү?

Өргөө кино театрт гараад байгаа "2012" кино энэ асуултад үнэхээр зөв хариулт өгсөн гэж үү?
Сүйрэл болон адал явдалт киноогоороо нилээд алдаршсан кино найруулагч Роланд Еммерич буюу Майкл Бэй хамгийн сүүлд хийсэн "2012" киноондоо өмнөх кинонуудаа бодвол илүү сайн компьютер графикийг хэрэглэсэн нь 2 цаг 38 минутын турш үргэлжлэх энэ киноонд илт харагдана. Түүний хийсэн өмнөх кинонуудаас нэрлэвэл "Independence Day", "Armageddon", "The Patriot", "Pearl Harbor", "The Day After Tomorrow", "The Island", "Transformers: Revenge of the Fallen"зэрэг болно.
Дэлхийн сүйрлийг харуулсан энэ киноонд гэр бүлийн харилцааны асуудлыг нилээдгүй тусгажээ. Мөн кинонд эхнээсээ ямар нэг шашны сэдэвтэй ойлголт үе үе гарна. Тухайлбал, дэлхийн сүйрлийн үед америкийн сүүлчийн ерөнхийлөгч Дуулал 23-аас америкийн бүх шашинтнуудын төлөө залбирч эхлэх гэж оролдоно. Мөн Ватиканд буй Систиний сүмийн таазанд зурагдсан Бурхан ба Адамын бие бие рүүгээ тэмүүлсэн хурууны үзүүр хэсгээр тааз дундуураа цууран нурна. Мөн Рио де Жанэрогийн ууланд байдаг гараа алдалсан Христийн хөшөө нурна. Дэлхийн сүйрэл ирж байгаа тул "гэмш" гэсэн лоозон ч үзэгдэнэ. Гэх мэтээр Христитгэлийг сүйрүүлсэн зураглал гэнэ гэнэ гарна. Христийнхэнийг доромжлоход тэд өөдөөс нь ямар нэг зүйл хийдэггүй болохоор ямар нэг киноон дээр тэднийг их дээрэлхэнэ.
Харин лалын мөргөлтнүүдийн Мэка дах Каабаг тойрон залбирдаг хэсэг кино дээр нурсан юмгүй харагдана. Хэрэв харуулчих юм бол цаад лалууд нь шашин доромжилсон нэрээр "фатва"-даад хаячихна. Фатвадуулна гэдэг нь дурын лалын шашинтан энэ киноны найруулагчийг хаа тааралдсан газар нь хараандаа авч байгаа алчихна гэсэн үг л дээ.
Буддынхан энэ киноонд харин их эерэг дүрд тогложээ. Түвдийн нутаг дэвсгэрт авралын том хөлөг онгоцнуудыг нь угсарч байсан болоод ч тэр үү, англи хэлтэй, гагнуурчин Түвд залуугийн ачаар гэр бүл нь, мөн Орос Америкууд аврагдаж байгаа тухай кинооны сүүл хэсэгт гарна.
За энэ ч яахав. Нээрээ дэлхий 2012 оны 12 сарын 21-нд сүйрэх үү? Эртний Маяачууд ирээдүйд юу болохыг яг тодорхой хэлчихсэн хэрэг үү? Библи энэ талаар юу өгүүлдэг вэ гэх мэт олон асуулт танд төрөх байх.
Библид дэлхийн эцсийн өдөр 2012 онд болно гэж хэлээгүй ч, ер нь бол энэ дэлхийд төгсгөлийн өдөр гэж бийг олонтаа зөгнөн (эш үзүүлсэн) байдаг. Тухайлбал:
Илчлэлт 6:12-17
12Түүнийг зургаа дахь лацыг эвдэх үед би харж байлаа. Асар хүчтэй газар хөдлөлт болж, нар хялгасаар хийсэн таар мэт харлаж, сар бүхэлдээ цус мэт улаан болов13Хүчтэй салхи сэгсрэхэд боловсроогүй жимсээ инжрийн мод хаялах адил тэнгэрийн одод дэлхий дээр унаж14хуйлсан хуйлмал ном лугаа адил тэнгэр ч заагдан салж, алив уулс, арлууд ч байрнаасаа хөдөлсөн байлаа15Дэлхийн хаад, агуу хүмүүс, мянгатын дарга нар, баячууд, хүчтэнүүд, боол хийгээд чөлөөт хүн бүр агуй болоод уулсын хавцалд нуугдацгааж16уулс ба хадан цохионуудад хандан
-Бидний дээр унаж, биднийг сэнтийд Залрагчийн нүүрнээс, Хурганы уур хилэнгээс далдлаач. 17Тэдний уур хилэнгийн агуу өдөр нь иржээ. Хэн тэсэж чадах вэ? гэцгээв.
Дээрх ишлэлд өгүүлснээр, 6 дахь лац тайлагдахад асар хүчтэй газар хөдлөлт, нар сар оддын ер бусын үзэгдэл гамшиг дэлхийд нөлөөлөх, уулс болон арлууд байрнаасаа хөдлөх тухай өгүүлж байна. Энэ мэт байгалийн аймшигт үзэгдэл дэлхийн төгсгөлд болно гэдгийг Библи эш үзүүлсэн байдаг. 2012 кино нь энэ сүйрлийг уран сайхны аргаар дүрсэлсэн байгаа.
Өөр нэгэн сонирхолтой зүйл нь Ноагийн хөвөгч авдартай тун ч адилхан 3 хөлөг онгоц дүүрэн хүмүүсийг аварч байгаа тухай гарна. Зөвхөн хүн ч бус, мөн хүн төрөлхтөний оюуны болон соёлын бүтээл, мал адгуус, араатан амьтадыг онгоцонд оруулж байгаа нь ч Библийн Эхлэл номд гардаг Ноагийн тухай санагдуулна.
Хамгийн сонирхолтой нь Өргөө кино театрт энэ киног үзээд явж байгаа хүмүүст хавтас барьсан залуучууд "мэдээлэл өгөх" нэрээр "Та үнэхээр аврагдсан уу?" гэсэн асуулт асуугаад явж байна лээ.
Digg it StumbleUpon del.icio.us

0 comments:

Post a Comment

Санал хүсэлт


ShoutMix chat widget

Hillsong United.. Passion 2010! ..end of concert

hillsongs

hillsong

Зочидын тоолуур

Бидэнтэй холбоо тогтоохыг хүсвэл...

ТА БҮХЭН ЭНЭХҮҮ БЛОГ ДЭЭР ӨӨРИЙН БИЧСЭН НИЙТЛЭЛ,ЗАХИДАЛУУДЫГ НИЙТЛҮҮЛЭХИЙГ ХҮСВЭЛ МӨН САНАЛ ХҮСЭЛТ БАЙВАЛ ERDENEE248832@YAHOO.COM ХАЯГААР ЗАХИДАЛАА БОЛОН НИЙТЛЭЛЭЭ ИЛГЭЭГЭЭРЭЙ. БИД ТА БҮХЭНТЭЙ ХАМТАН АЖИЛЛАХДАА БАЯРТАЙ БАЙХ БОЛНОО.

Зар мэдээ


Зар мэдээ Хэрэв та зар суртчилгаа өгөх гэж байгаа бол 99357277 утасруу мсж илгээгээрэй.Бүх төрлийн зар үнэгүй нийтлүүлэнэ. Нөөтбүүк худалдаж авна. Утас 99357277 Интернэтийн модемууд байнга худалдаж авна.Скаятэл Ж мобел мобиком юнитэлийн модем байвал сайн.