MY WORLD

САЙН БАЙЦГААНА УУ? ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ.ЭРХЭМ ТАНЬТАЙ ЭНЭ ХҮҮ БЛОГООРОО УУЛЗАЖ БАЙГААДАА БИ МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНАА. БЛОГ ДЭЭР НИЙТЛЭГДСЭН БҮХЭН ТАНЫ ОЮУНД БАГА Ч БОЛОВ МЭДЛЭГ ӨГЧ МЭЛМИЙГ ТАНЬ БАГА Ч БОЛОВ НЭЭЖ ӨГЧ БАЙГАА БОЛ ЭНЭ Л МИНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО ЮМ ШҮҮ.ТА БҮХНИЙ АМЬДРАЛД ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ. ХҮНДЭТГЭСЭН ЭРДЭНЭЭ

s


"to TO WOSHIP GOD YOU MUST LOVE WHAT GOD LOVES. WITHOUT LOVING WHAT GOD LOVES, WITHOUT PROTECTING WHAT GOD PROTECTS YOU CAN'T WOSHIP HIML WANT TO PRAISE THE LORD MY BEST.
Showing posts with label Бизнес мэдээлэлүүд. Show all posts
Showing posts with label Бизнес мэдээлэлүүд. Show all posts

Monday, May 31, 2010 Япончуудын бизнес явуулах соёл, хэв маяг


Гадаадын орны компанитай амжилттай хамтран ажиллах эхний алхам бол тухайн улсын дэг жаяг, бизнесийн хэв маягийг нь сайн мэддэг байх явдал билээ. Японы хэв маяг, бизнес явуулах дэг журам нь манай оронтой харьцуулашгүй өөр байдгаас гэрээ хэлэлцээр хийх, харилцан ойлголцоход нилээд хүндрэл учирдаг .
Тиймээс Япончуудын бизнесээ хэрхэн явуулдаг талаар товчхон бичье.
•    Нэгдүгээрт Японы бизнесийн үйл явц аман бус харилцаа буюу биеийн хэл ярианд ихээхэн түшиглэдэг. Тэгэхээр таны биеийн хөдөлгөөн тэдний хувьд таны талаар ихээхэн мэдээлэл өгөх аж. Жишээ нь тэдний хувьд мэндлэхдээ заавал бөхийж мэндэлдэг.
•    Түүнчлэн гэрээ хэлэлцээр хийх үед тэднээс “үгүй” гэсэн хариултыг та сонсохгүй. Гэсэн ч энэ нь зөвшөөрч байгаа хэрэг огт биш. Тэд маш ул суурьтай ханддаг тул эхний ээлжинд танд ямар нэг хариулт өгөхгүй. Тиймээс та яарч бизнесийн сул болоод давуу талаа тоочих хэрэггүй.
•    Япон хүмүүстэй албаны уулзалт хийж байх үедээ хэзээ ч чанга дуугаар ярьж болохгүй. Мөн сэтгэл хөдлөлөө харуулах нь маш муу дүн авахад хүрнэ.
•    Албан бичгээр харилцаж буй үед тэд детальчилсан, нарийн зүйлийг тийм ч хурдан бичихгүй ба маш удаан хариу өгнө.
•    Албан уулзалтын үед тэд хэзээд хар бараан өнгийн костьюм өмсдөг тул та ч бас албаны хувцасласан байх ёстой юм.
•    Тэдний хувьд нэрийн хуудсаа солилцох бол яг л гар барихтай адил зүйл. Эхний удаа уулзаж буй тохиолдолд нэрийн хуудсаа солилцохгүй байх нь хачин сэтгэгдэл төрүүлнэ. Тиймээс та Япончуудтай уулзах гэж байгаа бол хангалттай тооны нэрийн хуудас авч яваарай.
•    Япончуудын хувьд ажлын цаг дууссаны дараа хамт хооллож ажил ярих нь ердийн үзэгдэл. Хэрвээ тухайн хүн өөрөө таныг оройн хоолонд урьсан бол тэр таныг дайлна гэсэн үг.
Тэгхээр та ажил ярих гэж байгаа бол оройн хоолонд урьж болох юм.
Япончуудтай амжилттай хамтран ажиллах гол түлхүүр нь соёлтой боловсон байдал, тэвчээртэй зан, мөн итгэлцэл юм.

Digg it StumbleUpon del.icio.us

Санал хүсэлт


ShoutMix chat widget

Hillsong United.. Passion 2010! ..end of concert

hillsongs

hillsong

Зочидын тоолуур

Бидэнтэй холбоо тогтоохыг хүсвэл...

ТА БҮХЭН ЭНЭХҮҮ БЛОГ ДЭЭР ӨӨРИЙН БИЧСЭН НИЙТЛЭЛ,ЗАХИДАЛУУДЫГ НИЙТЛҮҮЛЭХИЙГ ХҮСВЭЛ МӨН САНАЛ ХҮСЭЛТ БАЙВАЛ ERDENEE248832@YAHOO.COM ХАЯГААР ЗАХИДАЛАА БОЛОН НИЙТЛЭЛЭЭ ИЛГЭЭГЭЭРЭЙ. БИД ТА БҮХЭНТЭЙ ХАМТАН АЖИЛЛАХДАА БАЯРТАЙ БАЙХ БОЛНОО.

Зар мэдээ


Зар мэдээ Хэрэв та зар суртчилгаа өгөх гэж байгаа бол 99357277 утасруу мсж илгээгээрэй.Бүх төрлийн зар үнэгүй нийтлүүлэнэ. Нөөтбүүк худалдаж авна. Утас 99357277 Интернэтийн модемууд байнга худалдаж авна.Скаятэл Ж мобел мобиком юнитэлийн модем байвал сайн.