MY WORLD

САЙН БАЙЦГААНА УУ? ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ.ЭРХЭМ ТАНЬТАЙ ЭНЭ ХҮҮ БЛОГООРОО УУЛЗАЖ БАЙГААДАА БИ МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНАА. БЛОГ ДЭЭР НИЙТЛЭГДСЭН БҮХЭН ТАНЫ ОЮУНД БАГА Ч БОЛОВ МЭДЛЭГ ӨГЧ МЭЛМИЙГ ТАНЬ БАГА Ч БОЛОВ НЭЭЖ ӨГЧ БАЙГАА БОЛ ЭНЭ Л МИНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО ЮМ ШҮҮ.ТА БҮХНИЙ АМЬДРАЛД ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ. ХҮНДЭТГЭСЭН ЭРДЭНЭЭ

s


"to TO WOSHIP GOD YOU MUST LOVE WHAT GOD LOVES. WITHOUT LOVING WHAT GOD LOVES, WITHOUT PROTECTING WHAT GOD PROTECTS YOU CAN'T WOSHIP HIML WANT TO PRAISE THE LORD MY BEST.
Showing posts with label Таны амьдралд гарцаагүй хэрэгтэй зөвөлгөө. Show all posts
Showing posts with label Таны амьдралд гарцаагүй хэрэгтэй зөвөлгөө. Show all posts

Saturday, June 12, 2010 Нөхрийн минь Нууц амраг чамд баярлалаа



e_mailsСайн байцгаана уу,Цаг хугацаа орон зайгий зочид оо!.  сайт захидал булан одоогийн нийгэмд их хэрэгтэй, нүдээ олсон үйл ажил гэж санагддаг.  Хүмүүс өөрт тохиолдоод байгаа зүйлээ, орчихоод байгаа хэцүү нөхцөл байдлаас гарах арга зам олох, бусдын дэмжлэгийг авахыг тун их хүсдэг. Найз нөхөд, эцэг эхдээ хэлж чадахгүй тэр л зүйлсээ бичдэг. Бусадтай хуваалцсан зовлон хэд дахин нимгэрдэг гэдэг дээ. Ингээд хүмүүсийн сэтгэгдлийг уншингаа өөрийн сэтгэгдлээс бас хуваалцюу гэж бодлоо.
Эмэгтэй хүний зовлон бараг бүгд л ижил юм даа. Нөхөр, гэр бүл. Тэр дундаа нөхөртөө хууртагдсан явдал. Ер нь ийм асуудалд ороогүй эхнэр хүнийг олоход бэрх биз ээ. Надад ч мөн иймэрхүү асуудал тохиолдож л байлаа. Одоогоос хоёр жилийн өмнө болсон юм. Хар нялхаасаа хайрлаж дурласан хүнтэйгээ амьдралаа холбоод арваад жилийг үдэж байна. Би 25-тайдаа 3 дахь хүүхдээ гаргаад удаагүй байлаа. Урд өмнө нь асуудал гарч байсан ч арай тийм дээрээ тулж байгаагүй юм.
             Нөхөр маань гадаадаас ирсэн нэг хүүхэнтэй ажил хэрэг хамтрахаар боллоо. Эхний удаа ажил ярьж суулаа гээд шөнөжингөө алга болов. Тэндээс л бүх зүйл эхэлж л дээ. Хамт хөдөө явах болов. Хүний ааш хувирах нь анхааралтай хүнд бол андашгүй л дээ. Гэхдээ би анхандаа анзаараагүй нь миний алдаа болсон байх. Бараг дөрөв тав хоночихоод ирлээ. Зогсоо зайгүй явсанаа, ядарч үхэхээ шахсанаа гайхсаар ирэв. Өмнө нь хөдөө яваад ирэхдээ яадгийг нь би мэднэ лээ. Намайг учиргүй саначихсан, хоёр гурав хоног гэрээс гарахгүй эрхлэж өнждөг хүн л дээ. Гэтэл тэр удаа өөр өө. Ирсэн оройгоо л дахиад алга болчихлоо. Хүний бичиг баримт хүргэж өгнө гэнээ. Нөгөө ядарсан хүн чинь өглөө зургаан цагт орж ирлээ. Намайгаа бол “Чи минь битгий санаа зов. Энэ хүүхнээс мөнгөө аваад ажлаа дуусгаад л болоо.” гэж тайвшируулаад л. Гэвч яг үнэндээ зүв зүгээр биш байгааг зөн совингоороо мэдрээд л байлаа. Хувцас хунар гадаад үзэмжиндээ санаа тавиад л, гоо сайханд хүртэл ороод л. Ингээд ажил нь дуусч нөгөө хүүхэн гадаад руугаа явах боллоо. Тэр шөнөө дахиад л алга болчихлоо. Үүрээр орж ирлээ. Ачаа бараагаа янзлахад нь тусалсан гэнэ. Миний аз болоход тэр хүүхэн нь үнэхээр гадаад явчихлаа.
              Түүнийг явсанаас  хойш нөхөр маань сэтгэл нь гэгэлзээд нэг л биш ээ. Тэр хүүхэн ажлыг нь бүтээж өгсөнд нь талархаж нөхрийг маань өөрийн байдаг улс руу аялуулъя, визийг чинь гаргаад өгье, чи гэр бүлтэй хүүхэдтэй юм чинь чиний виз асуудалгүй гарна  гэх мэтчилэн нилээд олон сар  хоргоолоо. Надад болохоор газар үзээд ирэхэд юу нь болохгүй байх вэ дээ гэх мэт. Нөхөр маань ч сэтгэл нь хоёрдоод явмаар ч юм шиг нэг хэсэгтээ л байж  ядсан. Зан ааш нь хувираад л, юм л бол хүн амьтантай маргаж муудалцах гээд л. Тэр бухимдлаа бараг хүн зодож гаргасан тал ч бий. Тэр хүүхэнтэй уулзаж байхдаа намайг хаанаа хийгээд мартчихсан юм бол гэж бодохоос, надад баригдчихвал яана гэж бодож байсан болов уу гэж бодохоос л дотор арзагнана. Хэрэлдмээр санагдана. Нүүрий нь маажаад авмаар санагдана. Хоролмоор санагдана. Яав ч зүгээр үлдээж болохгүй хариугаа авмаар санагдана. Тэр үед өөрийгөө ямар байсныг одоо санахад элий балай амьтан байсан шиг л санагддаг юм.
              Одоо бол би тайвширчихжээ. Их ч сургамж авч. Заримдаа бодолд орж ирсэн ч тэгтлээ сэтгэлийг өвтгөхөө больчихож. Цаг хугацаа бүхнийг эмчилдэг гэж үнэн юм билээ. Заримдаа бид хоёр тэр тухай ярилцдаг, гэхдээ нөхөр маань өөрийнхөө бурууг ойлгож, түүндээ надаас байнга уучлал эрж байгаа нь надад мэдрэгддэг. Үнэндээ тэр хүүхэн нөхөрт минь үнэхээр хайртай болсон юм шигээ. Хичнээн удаан хугацааны туршид мессеж бичиж, утсаар ярьж, төрсөн өдрөөр нь хүртэл залгана. Нөхрийн минь хойноос их ч гүйсэн дээ. Гэвч салгаж барсангүй. Тэгэхээр ийм сайхан нөхөртэйгөөрөө бахархах хэрэгтэй ч юм шиг, ийм сайхан залуу надаас салж чадахгүй байгааг нь бодохоор өөрөөрөө бахархах ёстой ч юм шиг. Тэр хүүхэн өөрөөс нь эгч, хүнтэй суугаагүй, хүүхэд гаргаагүй. Төрөөгүй хүний дотор төмөр гэж үнэн байх. Тэр хүүхэн миний гурван хүүхдийг өнчрүүлээд нөхрийг минь салгаад суулаа гэхэд түүнийхээ үйлийн үрийг мөн ч их үүрэх байсан даа, бараг үүрч даах байсан уу үгүй юу гэж бодогддог юм. Хүний 10 жилийн туршид босгосон, бүтээсэн, халуун ам бүлд хүйтэн гараа шургуулж амийг нь тасалсан бол тэр хүн хийсэн хэргийнхээ төлөөсөнд мөн ч их зовох байсан байх аа гэж бодохоор өрөвдмөөр ч юм шиг. Тэгж  чадаагүй нь ч өөрт нь сайн болсон байх.
Мартахыг хүсэж байлаа. Хэдийгээр тэр миний амьдрал руу аймшиггүйгээр хүйтэн гараа шургуулсан ч би тэр хүнийг уучлахыг хүсэж, одоо бол би тэр хүнийг уучилж чаджээ. Анхандаа уучилсан гэж өөрөө өөртөө хэлэхэд хуурмаг хоосон худлаа санагдаж  байсан ч Тэгж  худлаа ч гэсэн өөрөө өөрийгөө итгүүлсээр одоо бол жинхэнээсээ уучилж чаджээ. Сэтгэл минь тэр хүний тухай бодоход хөндүүрлэхгүй, хар хорон сэтгэлгүйгээр түүний тухай бодох болсон. Хүн өөрөө өөрийгөө сургадаг юм билээ. Надад хичнээн хэцүү байсныг одоо эргээд бодоход юу ч гэмээр юм үгээр тайлбарлахад бэрх байна. Бурханд хандаж байлаа. Намайг хар хорын сэтгэлээс ангижруулж өгөөч гэж. Тэр хүнийг уучлахад туслаач гэж. Тэгээд өөрийгөө даван туулж чадсаныхаа дараа өөрийгөө ингэж зовоох хэрэггүй юм байна гэж ойлгосон. Нүдний дор үрчлээс нэмэгдэхэд л нэмэр болох юм билээ. Үе үехэн чи тэгж байсан шүү дээ гэсэн бодол зурсхийн орж ирдэг л юм. Тэр үед “Явсан бол яваа л биз, унтсан бол унтаа л биз. Балга шингэн гаргаа л биз, тэгээд юу өөрчлөгдсөн гэж?  Үхсэн хойноо. Нэгэнт болчихсон зүйлийг эргүүлж чадахгүйгээс хойш, ач холбогдол өгөх хэрэг алга. Мартах хэрэгтэй.  Эцсийн эцэст би ялсан шүү дээ” гэж бодож муу муухайг үлдэн хөөдөг болсон. Тэр үед өөрийгөө их зовоож байж. Одоо бол өөрийгөө зовоохгүй байх нь дээр гэдгийг мэддэг болсон. Зовлонг даван туулж, аз жаргалаа ахин хүнд алдаж болохгүй гэдгээ ойлгосон. Тэр хүүхэн миний амьдралыг хангалттай  баллаж хар мөрөө үлдээсэн ч тэр миний цаашдын амьдралд ч сүүдрээ тусгаад явахыг би зөвшөөрөхгүй. Тийм учраас л уучлаад мартах хэрэгтэй. Хангалттай төвөг болсон хүнийг булшлаад авсанд нь хий, ахин ухаж гаргах хэрэггүй. Сэтгэл улам хөнгөн, амар амгалан болдог юм. Ийм зүйл тохиолдсон нь амьдралыг улам сонирхолтой болгосон ч юм шиг, нөхөртөө хичнээн их хайртайгаа, тэр хүн надад хичнээн их хэрэгтэй болохыг ойлгуулах шиг. Тийм болохоор би заримдаа тэр хүүхэнд талархдаг юм. Тэр явдлаас хойш бид хоёрын харьцаа дахин шинээр эхлэх шиг, sex ч хүртэл улам амттай болчих шиг санагдсан.
Нөхөртэйгээ ахин аз жаргалыг хайж олох хэрэгтэй. Хэрэв ахиад иймэрхүү зүйл амьдралд минь тохиолддог юм бол тохиолдоосой гэж мэдээж хүсэхгүй байгаа боловч тохиолдвол харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрнө өө. Тэгж чадах зүрх зоригтой ч болчихож. Эцсийн эцэст саллаа ч гэсэн би алдах юмгүй хүн гэдэгтээ итгэлтэй байдаг. Надаас салаад явлаа ч БИ БОЛ тэр хүний амьдралд арван жил ханилсан хань, гурван хүүхдийнх ээж гэдгээрээ, өвдөж зовоход нь дэргэд нь байж, тал бие нь болж, хамт өнгөрүүлсэн баяр жаргал инээд баяслын нь эзэн нь гэдгээрээ баллуурдаж арилгахын аргагүй том зай эзэлсэн хэвээр л байж, сэтгэлийнх нь нэгээхэн чавхдасыг хэзээд хөндсөөр байж чадах тийм л хүн гэдэгт, надаас холдон явлаа ч зүрх сэтгэл нь хэзээд үгүйлэх тийм л хүн гэдэгт итгэлтэй байдаг. Тиймээс надаас сална гэдгээс айдаггүй. Зоригтой байдаг. Өөртөө итгэдэг. Тэгээд өөрөө өөрийгөө улам боловсруул, хөгжүүл, шинэ зүйл сур.
Нэгэнт эхнэрээ хуураад баригдсан нөхрүүд эхнэрийнхээ хийе гэснийг бараг л эсэргүүцэх эрхгүй болдог ш дээ. Авъя гэснээ авахуулж, хийе гэснээ хийх хэрэгтэй. Нэгэн бодлын эрчүүдийн гаргасан алдаа тэднийг бидний гарт барьж өгөхөд их дөхөм болдог шүү. Тийм болохоор алдаанаас сайн талыг нь олж  харж ашиглахыг хичээх хэрэгтэй гэж би боддог болсон. Алдааг нь дахин дурсах хэрэггүй гэхдээ сайн хашраах хэрэгтэй. Тэгээд дөрөөлөөд ав. Ямар ч гэсэн өөрийгөө аль болох бага зовоо, аль болох залуу сайхан байж, илүү ухаалаг гэдгээ харуулж, ямар хүнийг ямар хүнээр солих гэж байсныг л харуулаад өгөх хэрэгтэй. Ер эрчүүд хичнээн хүүхэнтэй явлаа ч гэр бүлээ орхидоггүй гэсэн үг байдаг даа. Өөрийгөө зовоохын оронд өөрийгөө өөд нь тат. Дотроо шаналж дэрээ нэвтэртэл уйлснаар сайхан нүднийхээ дор үрчлээ нэмэхээс өөр юу ч өөрчилдөггүй. Өнгөрүүлсэн амьдралаа эргээд бодоход аз жаргалтай сайхан мөчүүд л сэтгэлд тодорч харин нэгэнт даваад гарчихсан зовлон мартагдсан байдаг шүү дээ. Таны орон зайг хэн ч нөхөж чадахгүй. Тиймээс Нөхөр тань хэзээ ч таныг сольж чадахгүй гэдэгт итгэж, ханийгаа ойлгож, ханийгаа уучилж, ханьдаа итгээрэй. Ингэх нь хамаагүй хялбар юм билээ шүү…
Digg it StumbleUpon del.icio.us

Sunday, June 6, 2010 Урт наслалтын нууц болсон 9 чухал хоол хүнс

Магадгүй та хүний биед нэн хэрэгтэй хоол хүнсийг олныг сонсож байсан биз. Харин урт наслалтын нууц болсон хоол хүнсний талаар сонсож байсан уу? Хэрвээ та сонирхож байвал уншаад үз.
1.    Броколь байцаа
Мэргэжилтнүүдийн олж илрүүлсэнээр броколь гэх энэ байцаа нь жүржнээс илүү витамин С , аяга сүүнээс илүү калцитай, их хэмжээний антиоксидант агуулдаг аж.
Ашиг тус: Гол давуу тал нь хорт хавдартай тэмцэгч бодисыг ихээр агуулдаг явдал. Түүнээс гадна нүдний болор цайх, зүрхний шигдээс, үе мөчний үрэвсэлээс хамгаалах ба шарх сорив хурдан анихад тусалж, олон төрлийн бактери, вируснаас хамгаалдаг.
2.    Chamomile (Чамомил)
Чамомил бол хонин нүдэн цэцэгний нэгэн төрөл бөгөөд эмчилгээний зориулалтаар хэрэглэгддэг.
Ашиг тус:  Энэ ургамалын гол үйлчлэл нь нерв буюу мэдрэлийг амраах явдал учир хүнийг стресс, дарамтаас гаргах чадалтай. Стрессд орохгүй байна гэдэг нь стрессээс үүдэн үүсдэг өвчинүүдээс урьдчилан сэргийлнэ гэсэн үг.
Ямар ч байдлаар хэрэглэх боломжтой бөгөөд ногоон цайтай адил халуун усанд хийгээд ууж болдог.
3.    Цангис
Цангис нь витамин С, антиоксидантаар баялаг.
Ашиг тус: Цангис нь шээс бэлгийн замын үйл ажиллагаанд маш их тустай ба хорт хавдараас урьдчилан сэргийлж, элдэв нян бактери биерүү орохоос сэргийлдэг байна.
Жимс нь өөрөө маш эсгэлэн гашуун учир хэрэглэхдээ өөр төрлийн зүйлстэй хольж хэрэглэвэл зохимжтой байдаг юм.
4.    Загасны тос
Оmega-3 гэж та сонсож л байсан байх.  Витамин маягаар хүмүүс ихээр хэрэглэгдэг шүү дээ. Тогтмол хэрэглэх нь цусандах холестеролын хэмжээг багасгаж, зүрхний шигдээс, судасны бөглөрлөөс хамгаалдаг байна.
5.    Лемон
Мэдээж лемон их хэмжээний витамин С агуулдаг.
Ашиг тус: Витамин С биеийн дархлааг дэмжихээс гадна нүүрний арьсыг цайруулж толигор болгодог. Тэгхээр лемон байнга хэрэглэх нь арьсны гоо сайхныг хамгаалах болно. Түүнчлэн яр шарх анихад туслах, тэр дундаа  аман дотор гарсан шарх, идээнд ач тустай.
6.    Сонгино
Шинжээчид мөн сонгиныг витамин С, антиоксидант, хүхрээр баялаг гэж үздэг.
Сармисыг биенд хэрэгтэй гэж ихээр ярьдаг ч сонгиныг дурдах нь ховор. Гэтэл сонгинонд мөн хүнд хэрэгтэй олон зүйлс байдгаас гол үйлчлэл нь хорт хавдараас хамгаалдаг явдал.
Сонгины үйлчлэлийг сайн байлгая гэвэл аль болох бүрэн болголгүй идээрэй.
7.    Улаан буудай
Улаан буудайнд калци ихээр агуулагддаг гэвэл та итгэх үү?
Тэгвэл улаан буудай үнэхээр их хэмжээний калци агуулдаг юм байна. Тэгхээр хүний яс, шүдэнд онцгой ач тустай.
8.    Улаан лооль
Улаан лооль нь биеийн дархлааг дэмжих ба биед элдэв янзын нян бактери тархахаас сэргийлэх ба хавдар, тэр дундаа түрүү булчирхай, уушиг, бүдүүн гэдэсний хорт хавдараас сэргийлдэг байна.
9.    Ногоон цай
Ногоон цай  А, С, Е витамин, антиоксидантаар баялаг байдаг.
Ашиг тус: Ногоон цай нь хорт хавдартай тэмцэхдээ бусад бүх зүйлсээс гарамгай байж чаддаг. Учир нь ногоон цайны найрлага нь эд эсийг хавдар болохоос сэргийлдэг аж.. Түүнчлэн дархлааний системийг дэмжиж, зүрхний өвчинөөс хамгаалдаг.
Ногоон цайг уухдаа аль болох халуун усанд хийх хэрэгтэй ба удаан байлгах тусам үйлчилгээ сайн байх болно шүү.
 
Digg it StumbleUpon del.icio.us

Tuesday, May 25, 2010 Хуучин байраа өндөр үнээр хөлслүүлэх арга


Та өдөржин оффист сууж, эсвэл хөлөө эргэтэл гадуур гүйхгүйгээр амархан аргаар мөнгө олмоор байна уу? Ажил хийхийн оронд дуртай зүйлээ сонирхож, спортоор хичээллэж, найз нөхөдтэйгөө уулзаж цагийг зугаатай өнгөрүүлэхийг ч хүсдэг байж болох юм.
Магадгүй энэ танд үлгэрийн юм шиг санагдаж байгаа. Тэгвэл үгүй юм. Өнөөдөр монголд энэ төрлийн бизнесээр хөлжиж сурсан олон хүн бий. Сүлжээ юу? Бас үгүй.
Танд хуучин ч хамаагүй байр байхад л болно. Мэдээж хөлслүүлэх боломжтой.
Тэгвэл танд хуучин байраа үнэд хүргэж хөлслүүлэх энгийн бөгөөд ашигтай аргыг хүргэе.
Энэ зөвөлгөө байраа өндөр үнээр хөлслүүлэхийг хүсч буй хүн бүрт хэрэгтэй. 1. Байраа бэлд.
Байр хөлслүүлэгчдийн гаргадаг түгээмэл нэг алдаа бол- эхлээд хөлслүүлэх хүнээ олчихоод засвар хийх эсэхээ дараа нь шийдье гэж боддог явдал.
Энэ бол мөнгөө хэмнэж байгаа юм шиг хэрнээ үнэндээ их мөнгө олох боломжоо хойш нь тавьж байгаа хэрэг. Сайхан байр байхад хөлслөх хүн ч дорхноо олдоно шүү дээ. Эвдэрхий сантехниктэй, ханийн цаас нь хууларчихсан  байрыг хямд үнэ амлаад ч хөлслүүлэхэд амар биш. Таны байрыг үзэхээр ирсэн хүний анхны сэтгэгдэл маш чухал гэдгийг сайн санаарай. Тиймээс юуны түрүүнд байрандаа тохирох засварыг хийж, тохилог сайхан болго.
2. Ханхай хоосон байснаас хагас тавилгатай байсан нь дээр.
Адилхан нэг өрөө байрнууд яагаад заримдаа өөр өөр үнэтэй байдаг вэ? Байрлал, байр нь хүртэл адил хэрнээ 30-50 мянгаар илүү үнэлсэн байдаг нь гайхалтай. Тэгвэл ердөө тавилгатай гэдгээрээ давуу болоод тэр. Гэхдээ мэдээж үнэтэй том тавилганы тухай энд яриагүй. Та доорхи маягаар байраа хагас тавилгажуулж илүү үнэд хүргэж болно.
• Гал тогооны тавиур, шүүгээ
• Ханийн шүүгээ, хувцасны өлгүүр
• Гэрлийн бүрхүүл
• Хөшигний мод
• Цонхны тор
• Угаалгын өрөөний толь, ванны хөшиг, савангийн тавиур
• Агааржуулагч
3. Уян хатан бай.
Ихэнх хүмүүс хөлслөх гэж байгаа байрныхаа эзний найрсаг, уян хатан чанарыг хардаг. Тэдэнд таны зан чанар таалагдвал илүү өндөр хөлс төлөхөд ч бэлэн байдаг юм шүү. Тиймээс хөлслүүлэх хугацаа болон гэрээгээ цуцлах нөхцөл дээр илүү уян хатан байгаарай. Нүүж ирэхэд нь туслана гэдгээ ч илэрхийлж болох юм. Ингэвэл та байраа хамгийн өндөр үнээр хэдэн ч жил хөлслүүлж чадна.
4. Үл хөдлөх хөрөнгийн зөвлөхөөр зуучлуул.
Байр хөлслөх гэж буй хүмүүст найдвартай байдал хамгийн чухал. Албан ёсны үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагаар зуучлуулж, гэрээгээ хуулиар баталгаажуулах нь тун ашигтай. Энэ нь таны байрыг илүү өндөр үнээр хөлслөх бас нэгэн шалтгаан юм.
Digg it StumbleUpon del.icio.us

Шүдний пааланг гэмтээдэг 7 хоол хүнс

1.    Шэйк
Шэйк буюу жимстэй сүүнүүд шүдийг гэмтээдэг гэвэл та итгэх үү? Жимс хүний биед сайн ч гэлээ тодорхой хэмжээний чихрийг агуулдаг учир шүдийг гэмтээхэд хүрдэг аж. Түүнчлэн шэйк аюултай байж болох шалтгаан нь шэйкийг хүмүүс удаанаар сорж уудаг явдал. Мөн байнга хэрэглэвэл шүд гэмтэж эхэлнэ. Тэгхээр ганц шэйк ч биш найруулдаг, байгалийн гаралтай бус жимсний шүүснүүд шүдэнд мөн адил гэмтэл учруулна.
2.    Исгэлэн чихэр
Угаас шүдэнд ээлтэй чихэр гэж байдаггүй. Гэхдээ л исгэлэн чихэрнүүд шүдэнд онцгой хор учруулдаг гэнэ шүү.
3.    Даршилсан хоол хүнс
 Даршилсан хоол хүнс шүдэнд ээлгүй байдаг. Тэр дундаа их хэмжээгээр савлагдсан бол бүр ч хортой. Учир нь хүнсийг хадгалах үүднээс хийсэн химийн зүйлс нь шүдийг гэмтээдэг.
4.    Хийжүүлсэн ундаа
Кола зэрэг хийжүүлсэн ундаануудыг шүдэнд хортой гэдгийг би мэддэг. Харин спрайт зэрэг өнгөгүй хийжүүлсэн ундаанууд бүр ч хортой гэнэ. Түүнчлэн үндсээр хийсэн пиво мөн шүдэнд муу байдаг байна.
5.    Үзэм
Үзэм зүрхэнд сайн, хүний биед ач тустай антиоксидантыг ихээр агуулдаг гэдэг ч өөрт агуулах чихэр нь шүдийг ихээр гэмтээдэг гэнэ.
6.    Ёгурт буюу тараг

Магадгүй ёгуртууд гэдсэнд хэрэгтэй бактери агуулсан гээд олон үйлчилгээтэй байж болох ч шүдэнд бол хэрэггүй юм.
Хэрвээ та дээр дурдсан хоол хүнсийг идсэн бол дараа нь амаа усаар зайлах хэрэгтэй, гэхдээ угааж болохгүй. Учир нь тухайн хүчиллэг хорууд шүдэндээр 1 цаг байх чадвартай байдаг юм. Тэгэхлээр цагийн дараа шүдээ угаах хэрэгтэй аж.
Харин шүд угаах хамгийн тохиромжтой үе бол дээрхи хоол хүнсийг хэрэглэхээс өмнөх үе юм байна.
Хэрвээ таны шүд хүйтэн, халуун усанд эмзэг байвал таны шүд аль хэдийн палангаа алдаад эхэлсэний шинж тэмдэг юм шүү.
Digg it StumbleUpon del.icio.us

Амьдралыг тань амар болгох 8 үнэн

Амьдралд олон зүйлс тохиолддог. Унах, босох үеүд аль аль нь бий. Харин тэдгээрийг хэрхэн хүлээн авч, хэрхэн зохицуулахаас бүх зүйл шалтгаалдаг гэнэ. Амьдралд бүх зүйл санаснаар болно гэж үгүй.  Хянаж чадахгүй зүйлс гэж бас бидэнд байдаг. Тэгвэл та дараах зүйлсийг хүлээн зөвшөөрч зөвөөр хүлээн авсанаар таны амьдрал илүү амар байх болно.
1.    Найз нөхөд ирж, бас явдаг
Одоо хажууд тань байгаа найз магадгүй 2 жилийн дараа таны хажууд байхгүй. Сайн найз нөхөд хол газар явах, амьдралын шаардлагаар холбоо тасрах гээд олон шалтгаан байж болно. Гэхдээ үүнд стрессдэх хэрэггүй. Угаасаа л найз нөхөд ирж, бас явдаг. Харин таны эргэн тойронд найз нөхөд болох олон боломжууд байдаг гэдгийг санах хэрэгтэй.
2.    Та үргэлж хүссэн зүйлсээ авж чадахгүй.
Маргааш уулзах хүн тань цагаасаа хоцорч ирнэ, хүмүүс таныг гомдоох болно, таны авахыг хүссэн зүйл хэт үнэтэй байх болно. Гэхдээ үүнийг хүндээр бүү хүлээж ав. Бодит байдлыг хүлээн зөвшөөр. Гутарч суухад амьдрал дэндүү богино шүү дээ.
3.    Зарим хүн таныг хайрлах ч, зарим нь хайрлахгүй.
Та од, энгийн нэгэн ажилтан, оюутан, хэн ч байсан таныг хайрлах хүмүүс бий, бас хайрлахгүй хүмүүс бий. Яг үнэндээ таныг хайрлахаасаа хайрлахгүй нь  их байх болно. Хүн бүр танд дуртай байхгүй, гэхдээ энэ зүгээр. Хэрвээ хүмүүс тойрч суугаад таны талаар муулахыг хүсдэг бол энэ тэдний л асуудал. Та байгаагаараа л бай. Өөртөө итгэлтэй байхад заавал хүмүүс танд хайртай байх албагүй.
4.    Хэн ч таны өмнөөс амьдрахгүй
Олон хүний тус таныг хол газар аваачиж чадна л даа. Гэхдээ хэзээ ч таны өөрийн хичээл зүтгэлгүйгээр та хүссэн газраа очиж чадахгүй. Таны эргэн тойронд байгаа хүмүүс үргэлжийн мөнх таны хажууд байхгүй гэдгийг санаарай.
5.    Та хэзээ нэгэн цагт алдах болно.
“Унтаж буй хүн л хэзээ ч алдаа хийхгүй. Бусад нь хэзээ нэгэн цагт алдаа хийдэг” гэсэн үг байдаг. Та бусдын туршлага, амьдралаас олон зүйлсийг сурж болно. Гэхдээ танд хамгийн ихийг зааж чадах зүйл бол таны өөрийн алдаа. Харин алдаагаа хүлээн зөвшөөр, алдаанаасаа суралц, цаашид улам их амжилтанд хүрэхдээ ашигла.
6.    Бүх зүйл таны төлөвлөснөөр явахгүй
Таныг нимгэн хувцастай явж байхад нэг өдөр бороо орох л болно, бороо орохыг хүсэх үед бороо орохгүй. Тэгхээр бүх зүйл таны хүссэнээр явахгүй гэдгийг хүлээн зөвшөөр. Тэгхээр хянаж чадахгүй зүйлсийнхээ талаар бодож бүү стресст ор. Та үйл явдлыг өөрчилж чадахгүй, харин хэрхэн хүлээн авахаа бол өөрчилж болох юм шүү.
7.    Маргааш гэж үгүй ч байж мэднэ.
Бид дараагийн минут секундэд юу тохиолдохыг мэдэхгүй. Дараагийн өдөр биднийг юу хүлээж байгааг мэдэхгүй. Тиймээс зүгээр л өдөр бүрийг хамгийн сайхнаар, мөн үр бүтээлтэйгээр өнгөрөөхийг хичээ. Жижиг сажиг зүйлсээр өөрийгөө битгий зовоо. Харин өөрийн хүссэн, дуртай зүйлээ хий.
8.    Хэн нэгэнд хэзээд танаас илүү зүйлс байх л болно.
Та магадгүй хангалттай их мөнгөтэй байж болно. Гэхдээ л хэн нэгэнд танаас илүү зүйлс байх л болно. Учир нь та их мөнгөтэй байлаа гээд хэн бүхнээс жаргалтай байна гэсэн баталгаа байхгүй. Хэн нэгэнд таны найзаас илүү сайн найз байх л болно.
Энэ бүхнээс үндэслээд өнөөдөр сэтгэлийг тань зовоож байгаа жижиг сажиг зүйлсийг мартаарай. Хэрэггүй зүйлсээр амьдралаа бүү гунигтай болго. Дуртай зүйлээ хий. Учир нь хэзээ амьдрал төгсөхийг та мэдэхгүй шүү дээ.
Digg it StumbleUpon del.icio.us

Санал хүсэлт


ShoutMix chat widget

Hillsong United.. Passion 2010! ..end of concert

hillsongs

hillsong

Зочидын тоолуур

Бидэнтэй холбоо тогтоохыг хүсвэл...

ТА БҮХЭН ЭНЭХҮҮ БЛОГ ДЭЭР ӨӨРИЙН БИЧСЭН НИЙТЛЭЛ,ЗАХИДАЛУУДЫГ НИЙТЛҮҮЛЭХИЙГ ХҮСВЭЛ МӨН САНАЛ ХҮСЭЛТ БАЙВАЛ ERDENEE248832@YAHOO.COM ХАЯГААР ЗАХИДАЛАА БОЛОН НИЙТЛЭЛЭЭ ИЛГЭЭГЭЭРЭЙ. БИД ТА БҮХЭНТЭЙ ХАМТАН АЖИЛЛАХДАА БАЯРТАЙ БАЙХ БОЛНОО.

Зар мэдээ


Зар мэдээ Хэрэв та зар суртчилгаа өгөх гэж байгаа бол 99357277 утасруу мсж илгээгээрэй.Бүх төрлийн зар үнэгүй нийтлүүлэнэ. Нөөтбүүк худалдаж авна. Утас 99357277 Интернэтийн модемууд байнга худалдаж авна.Скаятэл Ж мобел мобиком юнитэлийн модем байвал сайн.