05/28/2010, Баасан гариг, 07:35
Дулааны
улирал ирж, агаар салхинд гарах цаг боллоо. Аялалд явах, удаан
хугацаагаар халуун наранд байх үед нарших гэсэн асуудал гарч ирдэг. Тэр
дундаа хүүхдүүд наршихдаа хурдан байдаг шүү дээ.
Тэгвэл хэрхэн наршихгүй байх, хэрхэн анхны тусламж үзүүлэх тухай зөвлөгөөг өгье.
Халуун нар төөнөж байгаа орчинд удаан хугацаагаар ажиллаж, аялаж
байгаа хүмүүс биед хуримтлагдсан халууны хэмжээг гадагшлуулахгүй бол
биеийн халууны зохицуулалт алдагддаг байна.
Заримдаа халууны хэмжээ өндөр хэмжээнд хүрээгүй ч нас ахисан, бие
тааруухан, ядаргаа ихэссэн, их таргалсан, архи уусан, өлсөж цангасан,
ус давс дутагдсан, халуунтай, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг
нь нарших өвчинд нэрвэгдэхийн гол шалтгаан аж.
• Бие сулрах
• Толгой эргэх
• Дотор эвгүй болох
• Хөлс гарах нь багасах
• Анхаарал төвлөрөхгүй болох.
• Биеийн халуун бага зэрэг нэмэгдэх
Хөнгөн наршсан үед биеийн халуун 38.5 С д хүрч нүүр чинэрэн улайж
цээж багтран амьсгалахад хүндрэлтэй болно. Үүний зэрэгцээ царайны өнгө
цонхийж, бөөлжис хутган их хэмжээний хөлс гарч, нүүрний арьс хүйтэрч,
судасны лугшилт түргэсдэг.
Хэрэв наршсан байдал хүндэрвэл өвчтөн манарч унах, шөрмөс татах, биеийн халуун 40С с давах зэрэг шинж тэмдэг илрэх болно.
Яаралтай авах арга хэмжээ:
1. Халуун орчоос холдуулж, зулай хэсэгт бүлээн усаар шавшин, сэрүүхэн газар хэвтүүлж, мөн хүйтэвтэр давстай ус уулгана.
2. Манарч унасан хүний суга болон хөлний дотор хэсэгт хүйтэн жин
тавих юм уу спиртээр биеийг нь арчихын зэрэгцээ салхин сэнсээр үлээлгэж
болно.
3. Өвчтөн сэрсэний дараа, буцалсан хүйтэн ус уулгаж, үүний зэрэгцээ наршихаас сэргийлэх сэргийлэх эм бэлдмэлүүд өгч болно.
4. Хүнд наршсан хүнд бол дээрх аргуудыг хэрэглэх болон даруйхан эмнэлгийн тусламжийг үзүүлэх хэрэгтэй.
MY WORLD
САЙН БАЙЦГААНА УУ? ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ.ЭРХЭМ ТАНЬТАЙ ЭНЭ ХҮҮ БЛОГООРОО УУЛЗАЖ БАЙГААДАА БИ МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНАА. БЛОГ ДЭЭР НИЙТЛЭГДСЭН БҮХЭН ТАНЫ ОЮУНД БАГА Ч БОЛОВ МЭДЛЭГ ӨГЧ МЭЛМИЙГ ТАНЬ БАГА Ч БОЛОВ НЭЭЖ ӨГЧ БАЙГАА БОЛ ЭНЭ Л МИНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО ЮМ ШҮҮ.ТА БҮХНИЙ АМЬДРАЛД ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.
ХҮНДЭТГЭСЭН ЭРДЭНЭЭ
s
Санал хүсэлт
Hillsong United.. Passion 2010! ..end of concert
hillsongs
hillsong
Зочидын тоолуур
Бидэнтэй холбоо тогтоохыг хүсвэл...
ТА БҮХЭН ЭНЭХҮҮ БЛОГ ДЭЭР ӨӨРИЙН БИЧСЭН НИЙТЛЭЛ,ЗАХИДАЛУУДЫГ НИЙТЛҮҮЛЭХИЙГ ХҮСВЭЛ МӨН САНАЛ ХҮСЭЛТ БАЙВАЛ ERDENEE248832@YAHOO.COM ХАЯГААР ЗАХИДАЛАА БОЛОН НИЙТЛЭЛЭЭ ИЛГЭЭГЭЭРЭЙ. БИД ТА БҮХЭНТЭЙ ХАМТАН АЖИЛЛАХДАА БАЯРТАЙ БАЙХ БОЛНОО.



0 comments:
Post a Comment