MY WORLD

САЙН БАЙЦГААНА УУ? ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ.ЭРХЭМ ТАНЬТАЙ ЭНЭ ХҮҮ БЛОГООРОО УУЛЗАЖ БАЙГААДАА БИ МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНАА. БЛОГ ДЭЭР НИЙТЛЭГДСЭН БҮХЭН ТАНЫ ОЮУНД БАГА Ч БОЛОВ МЭДЛЭГ ӨГЧ МЭЛМИЙГ ТАНЬ БАГА Ч БОЛОВ НЭЭЖ ӨГЧ БАЙГАА БОЛ ЭНЭ Л МИНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО ЮМ ШҮҮ.ТА БҮХНИЙ АМЬДРАЛД ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ. ХҮНДЭТГЭСЭН ЭРДЭНЭЭ

s


"to TO WOSHIP GOD YOU MUST LOVE WHAT GOD LOVES. WITHOUT LOVING WHAT GOD LOVES, WITHOUT PROTECTING WHAT GOD PROTECTS YOU CAN'T WOSHIP HIML WANT TO PRAISE THE LORD MY BEST.
Showing posts with label Мөнгөний тухай мэдэхийг хүсвэл. Show all posts
Showing posts with label Мөнгөний тухай мэдэхийг хүсвэл. Show all posts

Monday, April 19, 2010 Мөнгөөр дутагдаж гачигдахгvй байхын арга ухаан

                  
Эрvvл саруулаар сэтгэдэг ямар ч хvн мєнгєтэй байхыг, тэгэхдээ ахиухан мєнгєтэй байхыг хvсдэг. Гэтэл мєнгє бол тодорхой хэмжээний энерги агуулагч "амьд" гэмээр зvйл гэдгийг та мэдэх vv?
Хичнээн хvсээд эзэн нь таалагдахгvй бол тэр эзэндээ олдохгvй, оллоо ч тогтохгvй. Мєнгєтэй холбоотой олон ойлголт, дагаж мєрдєх зарчим бидний єдєр тутмын амьдаралд vйлчилдэг. Тухайлбал, та бид мєнгє хулгайлж болохгvй, єр зээл тавьчихаад тvvнээ заавал тєлєх хэрэгтэй. Мєнгєнд vрэлгэн байвал буян заяа тогтохгvй гэх мэтээр ярьж, ойлгож дагаж мєрддєг.

Нэг. Мєнгєнд салхи оруул

Хэрэв та цалингаа аваад л хав дарчихдаг бол мєнгєний заяа гомдоно. Гэхдээ энэ нь найрлаж цэнгээд vр гэсэн vгбиш. Євчтэй найз нєхдєє эргэх, єнчин ядуу хvмvvст буян vйлд. Vvнд нэг их мєнгє орохгvй. Харин ч та сэтгэл санааны хувьд таашаал авч мєнгє ч баясна.
Хоёр. Бvv шуна.
Мєнгєнд хэт догдлох, эмзэг хандах хэрэггvй.Хvсэл шуналаа хязгаарлаж бай. Танаас мєнгє гарах ёстой л бол тvvнийгээ єг. Мєнгє алдсан тохиолдолд хэзээ ч бvv харамс. Бvv гасал, бvv гутар. Дахиад мєнгє олдоно.
Гурав. Мєнгийг яс бvv тоол.
Монгол хvн хувхайрна гээд малаа хуруугаараа тоолохыг цээрлэдэг. Багцаа л мэддэг. Та ч мєн мєнгєнд тэгж ханд.Vдэш орой мєнгє хэзээ ч бvv тоол. Мєнгєний хэрvvл бvv хий, єглєє учрыг нь ол.
Дєрєв. Мєнгийг утга учиргvй бvv шvт.
Мєнгє байдаг єрєєндєє далай тэнгис, цэлэлзсэн ус, хvрхрээ, гол, ус дvрсэлсэн зураг хивс бvv єлгє. Мєн мєнгийг утга учиргvй шvтээд эхлэхээр тэр танаас дайжиж болохыг хатуу анхаарна уу!

   
Digg it StumbleUpon del.icio.us

Зорилгогүй хүн сэлүүргүй завьтай адил

       
Өөрийгөө хүмүүжүүл
Алдаж байна гэдэг амьдарч байгаагийн шинж гэж ярьдаг. Алдаагаа ухамсарладаг хүн амжилтад хүрдэг гэх үг ч бий.
Дахиж яасан ч алдаа гаргахгүй гэж боддог хүн бүхэнд доорх зөвлөгөөг зориулж байна.
Хэрэв тийм бол та яаж ажиллаж, амьдрах ёстой вэ? Амжилт огт харагдахгүй байсан ч гараа хумхиад суулгүй, зүтгэснээрээ зүтгээд байх уу, эсвэл миний асуудал, бэрхшээл бусад хүнийг бодвол дааж давшгүй асар их гэдэгт бүрэн итгээд, өөрийгөө голж явах уу.
Амьдрал тэр бүр тэгш шулуун байдаггүй ч түр зуурын бүтэлгүйтлээсээ болоод өөртөө тавих шаардлага болон ирээдүйн төлөвлөгөөгөө нураасан гутранги байдалд орохыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхийн аргагүй. Та уранхай ноорхой хувцас углан, өөртөө гутарч гуниглан, амандаа бувтнаж явбал амжилт олох боломжоо алдаж, хэзээ ч ялалт байгуулж чадахгүй. Тиймээс та
1. Хувь тавилангаа өөдөө татаж яв
2. Амьдрал гэдэг хэзээ ч тэгш шударга байдаггүй гэдэгт итгэ.
Өөдрөг санаа амжилтын түлхүүр
Та ажил үүргийнхээ ихэнх хэсгийг нугалаад байтал зохих шан, хүндэтгэлийг өөр хүн хүртээд байж ч болох. Та хамтран зүтгэгчээсээ бодол ухаанаараа ч хол давуу, хичээл зүтгэлээрээ ч илт илүүтэй атлаа түүнээс бага цалин авч байж ч болох.
Та бидэнд
- Хүссэн газартаа хэзээ ч гэсэн очих хөл
- Өглөөний мандах нар, өөрийн хайртай бүхнээ харах нүд
- Шувуудын жиргээ, хүмүүсийн уянгат дууг сонсох чих байна.
- Энэ бүхэн байхад яагаад өөдрөг амьдарч чадахгүй гэж?
Өдөр бүрийг өөдрөг санаан дээрээ тулгуурлан босгож бай. Бодитой ч бай, бодол санааны ч бай, өөрийн дутагдал, доголдолдоо бүү эмзэглэ. Би бурхны бүтээл. Тийм болохоор зөвхөн өөрийн сэтгэлийн хүч зоргоор ямар ч хүсэл мөрөөдлөө биелүүлэх хувьтай гэдгээ өөртөө байнга сануулж бай. Үнэхээр би чадна гэж итгэх аваас та нисч ч чадна. Учир нь бидний амжилт, алдааны аль аль нь авьяас чадвар, эр зориг, дотоод чадавхийнхаа тухайд юу бодож, хэрхэн үнэлж явдаг тэр санаа, бодлын шууд үр дүн гэдгийг мэргэд аль дээр үеэс баталж ирсэн.
"Зөв санаа сайн үрээ, буруу санаа муу үрээ өгдөг" гэдэг дээ. Эртний Римийн гүн ухаантан Марк Аврелий "Бидний бодол санаа амьдралыг хэрхэн төсөөлж байна, сайн, муу, баяр баясгалантай, гутранги, ялан давамгайлсан, эсвэл дуулгавартай юу гэдгээс л хамаардаг" гэжээ.
Харин Будда бүр ч ойлгомжтойгоор "Бидний хүрсэн амжилт, гаргасан алдаа бүгд бодол санааны маань үр дүн юм. Ухаан бүхнийг жолоодно. Бид юу бодож байна, тийм л байна" гэж сургасан. Өөрийн ур чадвар, ухаан мэдлэгээ дорд үзсэнээс болж цогцлоон босгох ёстой ирээдүй улам бүрхэг болно. Тиймээс сөрөг буруу санаа бодол, үйл хөдлөлөө сайтар цэгнэж байхыг мэргэдийн онч сургаал алхам тутамд маань сануулдаг. Харамсалтай нь бид түүнийг тэр бүр ойшоож үздэггүй. Хэрэв та өдөр тутмынхаа амьдралын хэвшил, хуваарьт бага зэргийн засвар оруулаад, багагүй амжилтад хүрэх боломжтой бол алт шиг хайран цагаа хий хоосон бужигнаан дунд дэмий үрэх ямар хэрэг байх билээ.
Өөдрөг амьдарч, амжилтад хүрэхийг хүсвэл аар саархан зүйлд живэхээ боль, ололт боломжоос зайлсхийхээ боль. Өөрийгөө боловсруулан хөгжүүлэхэд цаг заваа зориулаарай.
 
1. Хийсэн үйлдэл бүрээ сайн хянаж бай. Хийсэн алдаагаа бус, хожим тэр алдаагаа дахин давтахгүй, харин ч хэрхэн засах талаар бод. Гэхдээ нэг хийсэн алдаагаа цаг ямагт бодоод байлгүй, ажилдаа анхаар.
2. Бүх зүйл бүтэлгүй, хүн бүхэнд дургүй хүрээд байх үе заримдаа тохиолддог. Гэхдээ энэ бүхнийг бас сайн талаас нь олж харж болно. Яавал сайн талаас нь олж харах вэ? Аливаа тохиолдолд муугийн хажуугаар сайныг зэрэгцүүлэн бодох нь танд тустай байх болно.
3. Хийх хэрэгтэй, шаардлагатай ажил үүргийнхээ жагсаалтыг гаргах хэрэгтэй. Ингэж бичиж төлөвлөх нь болзошгүй алдаанаас урьдчилан сэргийлдэг болохыг сэтгэлзүйчид тогтоосон байна. Түүнчлэн иймэрхүү жагсаалтыг нүдэндээ ил харагдахуйц газар маш хөнгөн маягаар бичих нь ашиг тустай байдаг.
4. Та цагийг үр ашиггүй өнгөрөөх ёсгүй. Ажлын цагаар найзтайгаа утсаар чалчсанаар юу хожих вэ? Ажлаа алдана, алдсан цаг мөч бүхэн алдаж буй ашиг гэдгийг яс махандаа шингэтэл ойлго. Гэр бүлийн хүрээнд ч үүнийгээ нэвтрүүл. Хэрэв та хоолны дараа бүх хүний идсэн уусан аяга тавгийг угаадаг бол энэ мөчөөс эхлэн зогсоо. Идэж уусан аяга тавгаа өөрсдөөр нь цэвэрлүүлсэнээр танд өөр ашигтай зүйлс хийх цаг гарна.
5. Шийдсэн бол гүйцэтгэж сур. Долоо хоногийн сүүлийн өдөр гэртээ их цэвэрлэгээ хийнэ гэж төлөвлөсөн л бол хойшлуулж хэрхэвч болохгүй.
6. Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж бүү хойш тавь. Аар саархан мэт санагддаг тэр л зүйлээс амьдрал бүтдэг юм шүү. Хийхэд уйтгартай санагддаг тэр ажил чинь ч байсан ялгаагүй. Амьдралд зайлшгүй байх ёстой зүйл болохоор та залхууралгүй хийж сурах ёстой.
7. Ирээдүйнхээ талаар өөдрөг төсөөлөлтэй бай. Ингэх нь таны амьдрал илүү сонирхолтой болно. Англи хэлний сургалтад явж, жолооны дамжаанд сууснаараа та эрин үетэйгээ хөл нийлүүлж, цаг хугацаагаа хэмнэж, амьдрал ахуй тань сайжирна хэмээн төсөөл.
8. Хуудас цаас аваад амьдралдаа хийж, хэрэгжүүлэхийг хүсч буй зорилтуудаа бичиж бай. Ямар ч зорилгогүй хүн сэлүүргүй завьтай адил байдгийг санаж яв. Өмнөө зорилт тавьж, тавьсан зорилгодоо тэмүүлэх нь амттай байдаг.
9. Амжилт жижгээс том руу байдаг гэдгийг хэн хүнгүй мэддэг. Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур. Өөрийн бодол өөртөө зөв байдаг юм. Мэдээж, ажилдаа сонирхолтой бол шүү дээ.
10. Үр ашиггүй зүйлд азаа бүү үз. Эцсийн үр дүнг нь урьдчилан тооцоол. Энэ нь хувцас худалдаж авахаас эхлээд амьдралынхаа ханийг сонгох хүртэл бүх л зүйлд хамаатай.
11. Та ажил хайж байгаа бол цөхөрч болохгүй. Таны аз жаргал, хувь заяа ганцхан таны гарт л байгаа. Өөрийнхөө гараар өөрийнхөө аз жаргалыг бий болго.
Digg it StumbleUpon del.icio.us

Амьдрал өөрөө нэг сая доллар


Өглөөний сэрүүлэгний дуу намайг сэрээх нь мөнгөний төлөөх дайны дуудлага шиг. Гэрээсээ гараад явлаа. Энд миний сэтгэлгээний ертөнцөөс бүх зүйл нь өөр. Энд хүрээлж буй орчин, эргэн тойрны уур амьсгал, хандлага ер нь бүх юм тэс өөр тийм л ертөнц.
Мөнгөгүй бол би энэ ертөнцөд идэж, ууж, амарч, эрүүл байж, урт насалж чадахгүй. Угаасаа энэ ертөнцийг би бүтээгээгүй. Өөр хэн нэгэн хэдэн мянган жилийн турш бүтээсэн тийм л хорвоо. Энд би бусдын зохиосон дүрмээр л тоглоно. Харин энэ тоглоомны бооцоонд нь залуу насаа тавьчихсан. Энд эргэж ухрах ямар ч боломжгүй. Харин зүгээр л өнгөрсөнөө эргэж харж болно. Угаасаа энд цаг хугацаа хэнд ч, хэзээ ч ухрах боломж өгч байгаагүй. Цаашид ч өгөхгүй биз.
Амьдрал утга учиртай байхдаа сайхаан. Гэр бүлийнхээ төлөө, ирээдүйнхээ төлөө, мөрөөдөлийнхөө төлөө ажиллах, ядрах, зовох эцсийн дүндээ бол жаргал л юм байна. Яагаад гэвэл гэр бүл минь, мөрөөдөл минь бүгд миний амьдралын утга учир нь болохоор нар тусах өглөө бүхнийг би надад өгсөн бэлэг гэж боддог болсон.

Амьдрал бидэнд асар баялаг боломжуудыг олгодог. Аз бас авъяас нь байвал авч болохгүй зүйл тун цөөхөн хорвоо шүү дээ. Магадгүй маргааш би баяжина. Эсвэл нөгөөдөр. Яагаад гэвэл амьдрал өөрөө нэг сая доллар, аз нь таарвал хоёр сая доллар, авъяас байвал зуун сая доллар, амжилтанд хүрвэл нэг тэрбум доллар шүү дээ.

Амьдрал бол бидэнд өгсөн хамгийн том бэлэг, хамгийн агуу боломж юм. Залуу хүн мөрөөдөлтэй бол зам нь аяндаа гэрэлтдэг юм гэсэн. Хичээгээрэй залуусаа.
Digg it StumbleUpon del.icio.us

Wednesday, March 31, 2010 Зарлагаа хянах 7 арга


Та дэлгүүр орохоороо авахаар төлөвлөөгүй зүйлсээ авмаар санагдаж, төсөвлөсөн мөнгөнөөсөө хэтрүүлэн арилжаа хийдэг үү.
Хэрвээ та хэрэггүй зүйлс худалдан авах, илүү мөнгө зарахгүй байхыг хүсэж байвал дараах 7 стратегийг хэрэгжүүлээд үз.
1. Бэлэн мөнгө ашигла
Та бэлэн мөнгө ашиглаж байгаа тохиолдолд хичнээн төгрөг төлж байгаагаа сайтар мэдэж байх болно. Харин Дебит, Кредит картнууд хэрэглэхэд амар хэдий ч зарлагаа хянахад төвөгтэй байдаг. Та төдийлөн хэдэн төгрөг зарж байгаагаа анзаарахгүй. Банкууд картыг төлбөр тооцооны аюулгүй хэрэгсэл гэж зөвлөдөг ч үнэндээ бол худалдааг нэмэгдүүлэх бодлоготой байдаг юм шүү.
2. Хэтэвчээ орхи
Хэтэвчгүй явах нь мөнгө үрэхгүй байх хамгийн оновчтой арга. Мэдээж ямар нэг гэнэтийн зүйл тохиолдож магадгүй тул хэтэвчээ орхих нь сул талтай байж болно. Тиймээс хэтэвчиндэх мөнгөний хэмжээгээ хяна. Зөвхөн ойр зуурын хэрэглээний мөнгөө л авч яв.
3. Худалдаж авах гэж буй зүйлээ үнэхээр хэрэгтэй эсэхийг нь бодолцож үз.
Шинэ гарсан бараа бүтээгдэхүүн болгоныг худалдан авах нь утгагүй. Хэвийн ажиллагаатай утас байхад шинэ гарсан утсыг заавал худалдан авах шаардлага байна уу? Эцсийн үр дүн нь юу байх, ямар ашиг тусыг авчирахыг сайтар бодож байж шийдвэр гаргаарай.
4. Хэрэгцээгээ үе үе анзаар
Бид нэг зүйлийг байнга худалдан авсаар түүнийгээ заавал авах ёстой мэтээр сэтгэдэг. Гэтэл тухайн зүйл нь үнэндээ чухал шаардлагатай хэрэгцээ байхаа больсон байдаг. Ингээд хэрэггүй зүйлсэд мөнгө зардаг. Тиймээс байнга авдаг зүйлсийнхээ жагсаалтыг үе үе анзаарч хар. Хэрэггүй зүйлс аваад байгаа юм биш биз.
5. Худалдан авалтын мөн чанарыг ойлго.
Бид юуны тулд худалдан авалтыг хийдэг вэ? Хэрэгцээгээ хангахын тулд. Гэтэл зарим хүмүүс энэ утгаа алдаж юм худалдан авах нь л утга учир болсон байх нь бий. Тэгээд хэрэгтэй зүйлс цуглуулсаар эцэстээ тэр их зүйлсийг багтаах том байшин сав хэрэг болдог. Тэгээд энэ байдал хэзээ ч дуусахгүй. Тэгхээр та хэрэгцээгээ хангахын тулд л худалдан авалт хийдэг гэдгээ санаарай.
6. Стратегитай сэтгэ
Зөвхөн тухайн зүйл танд хэрэгтэй эсэхийг бодож үзсэнээр бас таны худалдан авалт хийх процессыг зогсоож чадахгүй байж мэдэх юм. Тиймээс юм худалдан авахдаа тухайн зүйлийг дагаад гарч болох зарлагуудыг бодож үз. Жишээ нь машин авлаа гэхэд хадгалах газрын төлбөр, шатахууны төлбөр, засварын төлбөр гээд хамт олон зарлагууд гарна. Энэ бүхнийг тооцоод үзэхээр таны бодол аргагүй өөрчлөгдөх биз.
7. Өөрөөсөө асуу
Худалдан авалт хийхээсээ өмнө тухайн зүйл үнэхээр хэрэгэй юу, би үүнийг хэр ойрхон хэрэглэх вэ гэж өөрөөсөө асуу. Ядахдаа ганц удаа өмсөх даашинзны оронд өдөр тутам өмсөх цамц сонгоорой.
03/31/2010, Лхагва гариг
Бичсэн Эрдэнээ
Digg it StumbleUpon del.icio.us

Санал хүсэлт


ShoutMix chat widget

Hillsong United.. Passion 2010! ..end of concert

hillsongs

hillsong

Зочидын тоолуур

Бидэнтэй холбоо тогтоохыг хүсвэл...

ТА БҮХЭН ЭНЭХҮҮ БЛОГ ДЭЭР ӨӨРИЙН БИЧСЭН НИЙТЛЭЛ,ЗАХИДАЛУУДЫГ НИЙТЛҮҮЛЭХИЙГ ХҮСВЭЛ МӨН САНАЛ ХҮСЭЛТ БАЙВАЛ ERDENEE248832@YAHOO.COM ХАЯГААР ЗАХИДАЛАА БОЛОН НИЙТЛЭЛЭЭ ИЛГЭЭГЭЭРЭЙ. БИД ТА БҮХЭНТЭЙ ХАМТАН АЖИЛЛАХДАА БАЯРТАЙ БАЙХ БОЛНОО.

Зар мэдээ


Зар мэдээ Хэрэв та зар суртчилгаа өгөх гэж байгаа бол 99357277 утасруу мсж илгээгээрэй.Бүх төрлийн зар үнэгүй нийтлүүлэнэ. Нөөтбүүк худалдаж авна. Утас 99357277 Интернэтийн модемууд байнга худалдаж авна.Скаятэл Ж мобел мобиком юнитэлийн модем байвал сайн.