MY WORLD

САЙН БАЙЦГААНА УУ? ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ.ЭРХЭМ ТАНЬТАЙ ЭНЭ ХҮҮ БЛОГООРОО УУЛЗАЖ БАЙГААДАА БИ МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНАА. БЛОГ ДЭЭР НИЙТЛЭГДСЭН БҮХЭН ТАНЫ ОЮУНД БАГА Ч БОЛОВ МЭДЛЭГ ӨГЧ МЭЛМИЙГ ТАНЬ БАГА Ч БОЛОВ НЭЭЖ ӨГЧ БАЙГАА БОЛ ЭНЭ Л МИНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО ЮМ ШҮҮ.ТА БҮХНИЙ АМЬДРАЛД ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ. ХҮНДЭТГЭСЭН ЭРДЭНЭЭ

s


"to TO WOSHIP GOD YOU MUST LOVE WHAT GOD LOVES. WITHOUT LOVING WHAT GOD LOVES, WITHOUT PROTECTING WHAT GOD PROTECTS YOU CAN'T WOSHIP HIML WANT TO PRAISE THE LORD MY BEST.

Thursday, May 20, 2010 Мэдээллээр гачигдах дон

Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа өнөө цагт "мэдээллээр гачигдахын дон" гэгч шинэ төрлийн сэтгэлгээний өвчин гаараад байна.
Хүн бүр гар утастай, блогтой, твитертэй, емэйлтэй, фэйсбүүктэй, ютүбтэй бас чааттай. Дээр нь найзынхаа болон бусдын мессэж, блог, твитер, емэйл, фэйсбүүк уншиж ютүбийг нь харна. Мөн өдөр тутам орж уншдаг хэд хэдэн веб сайттай. Бараг ном ч унших завгүй мөртлөө өч төчнөөн мэдээлэл бидний эргэн тойронд эргэлдэнэ.
Энэ бүх мэдээллүүд өдөр бүр шинэчлэгдэх ёстой мэт санана. Шинэчлэгдэхгүй болохоор хуучирсан гэж үзнэ. Уйдна. Гиюүрнэ. Тэгээд элдэв мэдээ, нийтлэлийн дор "сэтгэгдэл" хэсэгт дотроо байгаагаа хамаагүй уудлан бичнэ. Гэлээ гээд тайвшрахгүй. Дахин шинэ мэдээлэл 5 минутын дараа гарч ирэхгүй бол хорвоогоос тасарчихсан мэт санагдана. Хүнд тоогдохоо байчихсан мэт гомдоно. 
Сэтгэлзүйн хувьд эрүүл бус, энэ үзэгдлийг "мэдээллээр гачигдах дон" гэж нэрлэж байна. Үүнээс гарах хамгийн шилдэг арга бол "OFF" гэсэн товч. Бүх цахилгаан хэрэгслээ унтраагаад гадагшаа салхинд гараарай. Толгойгоо сэргээ. Техникээс хамааралгүй эрх чөлөөтэй амьдрах тийм л газрыг сонго. Тэгээд дээр нь хүмүүстэй ямар нэг техникээр дамжуулж бус харин нүүр нүүрээрээ харж байгаад уулзах бодит харилцааг бий болгоорой. Бидэнд дутагдаж байгаа зүйл бол үнэндээ мэдээлэл биш харин мэдрэмж юм. Амьд мэдрэмж. Хүн хоорондын амьд мэдрэмж. Дээр нь нэмж хэлэхэд зорилготой амьдарч түүнийхээ төлөө сурч, ажиллах, мэргэжил чадвараа дээшлүүлэхэд алтан цагаа зориулаарай. Харин чөлөөтэй цагтаа л тэр блог, твитер, фэйсбүүк, ютүбээрээ орж байна биз ээ.
Бидэнд бүх юм чөлөөтэй ч, юугаар ч эзэмдүүлэхгүй чөлөөтэй амьдрахад суралцъя.
Digg it StumbleUpon del.icio.us

0 comments:

Post a Comment

Санал хүсэлт


ShoutMix chat widget

Hillsong United.. Passion 2010! ..end of concert

hillsongs

hillsong

Зочидын тоолуур

Бидэнтэй холбоо тогтоохыг хүсвэл...

ТА БҮХЭН ЭНЭХҮҮ БЛОГ ДЭЭР ӨӨРИЙН БИЧСЭН НИЙТЛЭЛ,ЗАХИДАЛУУДЫГ НИЙТЛҮҮЛЭХИЙГ ХҮСВЭЛ МӨН САНАЛ ХҮСЭЛТ БАЙВАЛ ERDENEE248832@YAHOO.COM ХАЯГААР ЗАХИДАЛАА БОЛОН НИЙТЛЭЛЭЭ ИЛГЭЭГЭЭРЭЙ. БИД ТА БҮХЭНТЭЙ ХАМТАН АЖИЛЛАХДАА БАЯРТАЙ БАЙХ БОЛНОО.

Зар мэдээ


Зар мэдээ Хэрэв та зар суртчилгаа өгөх гэж байгаа бол 99357277 утасруу мсж илгээгээрэй.Бүх төрлийн зар үнэгүй нийтлүүлэнэ. Нөөтбүүк худалдаж авна. Утас 99357277 Интернэтийн модемууд байнга худалдаж авна.Скаятэл Ж мобел мобиком юнитэлийн модем байвал сайн.