Энэ хорвоо дээр хүний бодол санаа гэдэг агуу зүйл гэнээ. Хүн мал адгууснаас юугаар ялгаатай гэдэг нь ойлгомжтой. Хүн сэтгэл зүрхээрээ шаналж зовж баярлаж жаргаж цэнгэж бодож сэтгэж байдгаараа мал адгууснаас ялгаатай. Тэгэхээр өнөөдөр би та бүхэнтэй юуны талаар хуваалцахыг хүсэж байна гэхлээр хүний бодол санаа гэдэг ямар чухал зүйл болох талаар хуваалцахыг хүссэн. Магадгүй та бүхэний зарим нэгэн сайтар мэддэг байж болох ч миний өчүүхэн санаа маана таньд бяцхан ч гэсэн дэм болох байхаа гэж найдаж байна.
Таны итгэсэн бүхэн чинь үнэн,эргэлзсэн бүхэн чинь худалаа. Та энэ үгтэй санал нйлж байна уу. Магадгүй санал нийлхгүй ч байсан болноо. Тэгвэл би танаас нэг зүйлийг асууя. Та өөрийгөө бодол санаатай. Би бодол санаагаараа амьдралаа зохиож бас бодол санаагаараа бүхэнийг хийдэг гэдэгтээ итгэдэг үү? Тэгвэл би таньд хэлье. Та зөвхөн бодол санаандаа захирагддгүй. Энэ ертөнц тэр чигээрээ таны бодол санаанд захирагддаг гэвэл та итгэх үү? Нэг үгээр хэлвэл та энэ ертөнцөд юу гэж хэлнэ түүнийг чинь энэ ертөнц шууд хүлээж авдаг гэсэн үг.Гагцхүү та энэ ертөнцрүү ямар долгион өгч байна тэр долгионыг чинь л энэ ертөнц хүлээн авна гэсэн үг. Жишээнэ: та хэн нэгэнд эсвэл банкинд өртөй бол ёстой нээрээ энэ өрнөөс салахгүйнээ хэзээ энэ өрнөөс салндаа гэх мэт өрний тухай дохиоллыг энэ ертөнцрүү илгээх юм бол энэ ертөнц яг л түүнийг чинь хүлээж авна. Тэгээд та байнгын л өртөй байна гэсэн үг. Тэгэхээр би танд юу гэж хэлэх гээд байна гэхлээр та энэ ертөнцрүү сөрөг биш эерэг дохиоллыг илгээгээд үзээ гэж хэлэх гээд байна. Нэг ёсондоо та өрөн доороос гарч чадхгүй байгаа бол өөрийнхөө бодол санаандаа бүх өрөө төлж дуусаад дээрээс нь дансандаа нилээд хэдэн сая төгрөгтөй болж байна гэж бодол санаандаа дүрслэн харж түүнийгээ бодол санаандаа амьлуулж энэ ертөнцрүү илгээх хэрэгтэй. Гэхдээ зөвхөн та бодоод бодолдоо амьлуулаад болоо биш шүү. Та бас түүндээ 100% итгэх хэрэгтэй. Итгэл гэдэг агуу зүйл. Бас нэг зүйл бол та бусдад өглөг өгч чаддаг байх хэрэгтэй. Нэг ёсондоо та бусдад өглөг тусламж өгч байна гэдэг нь энэ бүх мөнгө надад байна би мөнгийг захирдаг мөнгө минийх гэсэндохиоллыг энэ ертөнцрүү та илгээж байгаа нэг хэлбэр юмдаа.
Эцэст нь хэлхэд бас таны итгэсэн бүхэн чинь үнэн эргэлзсэн бүхэн чинь худалаа болдог гэдэгийг битгий мартаарай. За ингээд та бүхэнд амжилт хүсье.
Та бүхэнийг хүндэтгэсэн Эрдэнээ.
MY WORLD
САЙН БАЙЦГААНА УУ? ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ.ЭРХЭМ ТАНЬТАЙ ЭНЭ ХҮҮ БЛОГООРОО УУЛЗАЖ БАЙГААДАА БИ МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНАА. БЛОГ ДЭЭР НИЙТЛЭГДСЭН БҮХЭН ТАНЫ ОЮУНД БАГА Ч БОЛОВ МЭДЛЭГ ӨГЧ МЭЛМИЙГ ТАНЬ БАГА Ч БОЛОВ НЭЭЖ ӨГЧ БАЙГАА БОЛ ЭНЭ Л МИНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО ЮМ ШҮҮ.ТА БҮХНИЙ АМЬДРАЛД ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.
ХҮНДЭТГЭСЭН ЭРДЭНЭЭ
s
Санал хүсэлт
Hillsong United.. Passion 2010! ..end of concert
hillsongs
hillsong
Зочидын тоолуур
Бидэнтэй холбоо тогтоохыг хүсвэл...
ТА БҮХЭН ЭНЭХҮҮ БЛОГ ДЭЭР ӨӨРИЙН БИЧСЭН НИЙТЛЭЛ,ЗАХИДАЛУУДЫГ НИЙТЛҮҮЛЭХИЙГ ХҮСВЭЛ МӨН САНАЛ ХҮСЭЛТ БАЙВАЛ ERDENEE248832@YAHOO.COM ХАЯГААР ЗАХИДАЛАА БОЛОН НИЙТЛЭЛЭЭ ИЛГЭЭГЭЭРЭЙ. БИД ТА БҮХЭНТЭЙ ХАМТАН АЖИЛЛАХДАА БАЯРТАЙ БАЙХ БОЛНОО.


