MY WORLD

САЙН БАЙЦГААНА УУ? ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ.ЭРХЭМ ТАНЬТАЙ ЭНЭ ХҮҮ БЛОГООРОО УУЛЗАЖ БАЙГААДАА БИ МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНАА. БЛОГ ДЭЭР НИЙТЛЭГДСЭН БҮХЭН ТАНЫ ОЮУНД БАГА Ч БОЛОВ МЭДЛЭГ ӨГЧ МЭЛМИЙГ ТАНЬ БАГА Ч БОЛОВ НЭЭЖ ӨГЧ БАЙГАА БОЛ ЭНЭ Л МИНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО ЮМ ШҮҮ.ТА БҮХНИЙ АМЬДРАЛД ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ. ХҮНДЭТГЭСЭН ЭРДЭНЭЭ

s


"to TO WOSHIP GOD YOU MUST LOVE WHAT GOD LOVES. WITHOUT LOVING WHAT GOD LOVES, WITHOUT PROTECTING WHAT GOD PROTECTS YOU CAN'T WOSHIP HIML WANT TO PRAISE THE LORD MY BEST.
Showing posts with label Эрчүүдэдээ зориулав. Show all posts
Showing posts with label Эрчүүдэдээ зориулав. Show all posts

Saturday, June 12, 2010 “Ийм” бүсгүйчүүдийг энгэртээ бүү тэвэр


Залуу минь, дахиж дурлахынхаа өмнө энэ өгүүллийг уншчихад гэмгүй шүү Найзын эхнэр
Гэнэт л найзын тань эхнэрээс илүү аятайхан бүсгүй үгүй юм шиг санагдаад эхэлбэл гайхах хэрэггүй.
Учир нь хориотой зүйл л хамгийн их дур сонирхол татдаг шүү дээ.  Гэхдээ энэ бодлоо даралгүй, дэврүүлбэл хамгийн муухай үйлдэл болно. Заавал ийм эрсдэлтэй, шударга бус зүг рүү зүтгэх ямар хэрэг байна аа. Хадан цохио дээгүүр мотоциклоор давхих, аварга загастай далайн гүнээр сэлэх ч үүнээс илүү аваар осол багатай байх шүү. Ямар ч байсан эдгээр нь найзынхаа эхнэртэй учир ургуулснаас илүү сайнаар бас хурдан дуусах боломжтой.
Хэт баян эмэгтэй
        Chanel-ийн оригинал  үнэртэн ханхлуулж, Louis Vuitton-ий цүнх барьсан тансаг эмэгтэй. Гоо сайхны мэсэл засалд байнга орох бэнчинтэй ийм эмэгтэйд дурлах амархан. Харин түүнээс чамд наалдах зүйл бага. Үнэтэй тансаг ресторанд орж, түүнтэй ижил түвшинд хувцаслаж, сайн загварын машин унах гэж байгаа бүхнээ үрээд үгүй хийчихэж болно. Баян эмэгтэйчүүд, баян эрчүүдтэй л гэрлэсэн байдгаас ядуу эртэй ханилсан гэж ер нь дуулж байсан уу, та. Яагаад гэвэл тэд ядуу хүнтэй суухгүй гэдгээ л хамгийн сайн мэддэг байхгүй юу.
За яах вэ, танд нэг баян эмэгтэй дурлаж гэж бодъё. Тэгвэл тэр “Энэ залуу надад хайртай болов уу, миний мөнгөнд дуртай болов уу” гэсэн бодлыг тээсээр өөд болоход бэлэн яваа нэгэн.
Нойтон хамуу
        Эхлээд түүнтэй байх үнэхээр гоё. Зовлон жаргалыг тань тэвчээртэй сонсоод, дуг хийхэд тань дэр эвж, оймсыг чинь тайлчихна. Харин дараа нь унтаж байгааг тань хараад л суугаад байна. Эвгүй санагдаж байгаа биз. За тэгээд үдээс хойш яг 15 цаг 17 минутад хаана, юу хийж байсан бэ гэж асууна. Халаасанд байгаа цаасны тасархайны нөгөө хэсэг нь хаана байгааг сэмхэн сураглана. Хүзүүнээс чинь юу үнэртэж байгааг шалгана.
Цаг хугацааны эрхээр та нэг л мэдэхэд зөвхөн чамайг гэж яваа энэ эмэгтэйд хааяа ч болтугай эвгүй зан гаргахгүй байж чадахгүй болно. Сүүлдээ бүр хагацах тухай бодож эхэлнэ. Гэтэл тэр гэнэт судсаа ханах юм уу өдөржин шөнөжин тань руу залгасаар л байх болно. Ийм эмэгтэйчүүд их “аюултай”. Түүнтэй нэг наалдсан байхад салахад тун амаргүй. Тэгэхээр жиг ургуулахаасаа өмнө л түүнийг таних хэрэгтэй. Та бүсгүйгээсээ урьд нь ямар найз залуутай байсныг нь, яагаад салсныг асуугаад, сураглаад үзээрэй. Гэтэл хариуд тань түүний зүрх сэтгэлийг уландаа гишгэсэн, хүйтэн сэтгэлтэй залуу байсан гэвэл “тэр” яг мөн. Энэ үгийг сонсоод л эргэж харалгүй зугтаарай.
Зам заагч
        Эрчүүд ээдрээтэй амьдралынхаа аль нэгээхэн хэсэгт заавал ийм төрлийн эмэгтэйтэй таардаг. Тэд тааруутаа л амьдралын зам мөрийг нь зааж, сургамжлах гэж зүтгэнэ. Тэд гарцаагүй таардаг хөзрийн мэргэтэй байх юм уу эсвэл харцнаас унших чадвартай гэдэгтээ итгэдэг. Тэдэнтэй учирмагц эрч хүч тань газарт унаж, энгэр халаасан дахь хэтэвч тань тэгийг зааж эхэлнэ. Хаанаас ч юм авсан үнэт мэдээлэл, сургамжаараа таныг захирна. Сэтгэл дотроос тань хөлбөмбөг үзэх сонирхол, шар айраг шимэх дур, онигоо ярих хүсэл зэргийг тань бүрэн үлдэн хөөснийхөө дараа тэд аяга цай, таваг хоол өгнө.
Дарга
           Чи азтай юм аа. Харахад сайхан, эрч хүчтэй, өдөр бүр уруулын будгийнхаа өнгийг сольдог, томоохон размерын хөхөвч өмсдөг даргатай байх дажгүй шүү. Тэгээд дээр нь тэр бас чамд талтай. Өдөр хоолонд хамт орно. Ажлынхаа талаар ярилцана. Заримдаа бүр халаа сэлгээний тухай ч зөвлөлдөнө. Даргынхаа зарим ажлыг хийвэл ч чадахаар юм шиг санагдаад л. Орой гэрт нь хүргэж өгөөд, хамт цай уухыг хүсээд л…
Харин энэ л хэрэггүй алхам шүү. Үнэхээр тэр эхнээсээ танд албан ажлын шугамаар бус эр хүний тань хувьд татагдсан байлаа ч гэсэн дарга л бол дарга. Эхнээсээ л та хоёр ажил гээд бөөн асуудлыг хамтдаа үүрчихсэн. Одоо дээр нь хувийн харилцаа нэмэгдвэл юу болох вэ. Тийм ээ, маш богино хугацаанд та хоёрын харилцаа төгсгөл рүү чиглэнэ. Төгсгөл болохоор юу болох вэ. Тийм ээ, та ажлаасаа гарна. Мэдээж, тэр үлдэнэ шүү дээ. Энэ танд хэрэгтэй гэж үү?
Хөрш бүсгүй
       Тэр анх шүдэнз гуйж орж ирсэн. Маргааш нь орцонд таараад гэмгүй инээмсэглэж мэндэлсэн. Харин орой нь та тэднийд цай уусан. Ингээд л тэнэг хүмүүс “санаандгүй тохиолдол” гэж нэрлэдэг тэр учрал ирж дээ. Танд слесарь, сантехникч, мужаан зэрэг бүхий л мэргэжлийг эзэмших шаардлага гарна. Тэр ганцаараа, та эр хүн биз дээ. Тэгэхээр ганц бие бүсгүйд та туслахгүй бол хэн туслах вэ дээ. Гэвч төдхөн энэ учрал асуудал үүсгэнэ ээ. Наанадаж л танил бүсгүйгээ гэртээ авчирахад хүндрэл үүснэ. Хөрш бүсгүй хардаггүй юм аа гэхэд салхилж суугаа хөгшид түүний чихэнд нэгийг дуулгаж л таарна. Эцэст нь та ганц шүдэнзний төлөө гал голомтоо түүнд өгчих гэж үү.
Digg it StumbleUpon del.icio.us

Friday, May 21, 2010 Таны халамж хэзээ хэрэгтэй вэ

Сүүлийн үед эмнэлэгт төрж байгаа эх кесерво хагалгаагаар төрөх нь нэмэгдэж байна. Энэ нь олон учир шалтгаантай байдаг. Кесерво хагалгааны талаар ард иргэдийн дунд "төрөх хүн өөрийн хүсэлтээр хагалгаанд орж төрдөг" гэсэн буруу ташаа ойлголт байдаг. Энэ бол үндэслэлгүй хоосон яриа юм.
Төрөх гэж буй ээжийг мэргэжлийн эмчийн заалтаар өөрөөрөө төрөх боломжгүй тохиолдолд хагалгаанд оруулж төрүүлдэг.
Таны хань үр хүүхдийн төлөө энэхүү мэс ажилбарыг сонгон төрүүлдэг. Хань тань эмнэлэгт байхдаа эмч сувилагч нарын хяналтанд эмчилгээ үйлчилгээ хийлгэдэг. Тэгвэл гэртээ гарахад нь та сувилах ёстой.
1. Сэтгэл санааг дэмжих
Хагалгаагаар төрсөн ээж өөрөөрөө төрсөн ээжийг бодвол өвдөлт ихтэй байх учир аавууд ээжийг тайван байлгаж өвчнийг нь мартуулж аль болох хоёулаа хүүхэдтэйгээ хамт байх хэрэгтэй. Ямар ч ээж төрүүлсэн үрээ хараад өвчин зовлонгоо мартахгүй байна гэж үгүй. Мөн та ямар их баярлаж байгаагаа хэлэх хэрэгтэй. Хэдий та баярлаж байгаа ч ил гаргахгүйгээр хэн ч таны баярлаж байгааг мэдэхгүй өнгөрнө. Иймд одоо л хэлэх үе нь.....
2. Гэрийн орчин
Гэртээ цэвэр агаар оруулж, зөөлөн тухлаг ор засч, өрөөний дулааныг +19 - +21C байлгах хэрэгтэй. Хамгийн чухал нь цэвэр байдал. Хүн эрүүл тайван амьдрахын үндэс нь яах аргагүй тав тухтай гэр орон юм.
3. Хувцаслалт
Хөвөн зөөлөн даавуун материалаар хийгдсэн чөлөөтэй, задгай энгэртэй, бариу биш хувцас өмсгөх хэрэгтэй. Энэ нь биед эвтэйхэн байхаас гадна шархыг хөндөхгүй биеийн цусны эргэлтийг сайжруулах сайн талтай.
4. Хооллолт
Хүмүүсийн хамгийн их анхаарах ёстой зүйлийн нэг бол зөв зохистой хооллолт юм. Тэр тусмаа хагалгаагаар төрсөн ээж хэт тостой зүйл идэж болохгүй. Аль болох хөнгөн шингэц сайтай хоолыг сонгох хэрэгтэй. Чихэрлэг, давстай зүйлийг багасгах хэрэгтэй. Шарх удаан эдгэрдэг гэх яриа ч бас байдаг. Хоол тэжээлийг чанартай байлгах нь үр хүүхдийн тань өсөлт хөгжилд маш сайн нөлөөтэй байдаг.
5. Биеийн хөдөлгөөн
Төрсөн ээжийн бие сульдсан байдаг тул удаан цагаар хэвтэх тал ажиглагддаг. Энэ нь мyy байдаг. Төрсний дараах хэд хоногт шавхрага гарах бөгөөд хөдөлгөөнгүй байснаас болж гарахгүй хоригдох улмаар өвдөн, цус алдах аюултай байдаг. Иймд эхнэртээ орноос нь босоход нь тусалж дулаан хувцаслаад тодорхой агаарт гарган алхуулах хэрэгтэй. Алхаснаар биеийн чилээ арилж, цусны эргэлт сайжран, шавхрага бүрэн хөөгдөн гардаг. Хагалгаагаар төрсөн ээж шархыг эдгэртэл зовиур ихтэй байдаг. Иймд хүүхдээ хуурайлахад туслаарай. Таны аз жаргалтай гэр бүлийнхээ төлөөх асар том хөрөнгө оруулалт бол энэ юм шүү.
 Ачтаны тань хээг хүртэл дуурайсан бяцхан үрээ хараад та өөрийн эрхгүй хайрлах биз
Digg it StumbleUpon del.icio.us

Санал хүсэлт


ShoutMix chat widget

Hillsong United.. Passion 2010! ..end of concert

hillsongs

hillsong

Зочидын тоолуур

Бидэнтэй холбоо тогтоохыг хүсвэл...

ТА БҮХЭН ЭНЭХҮҮ БЛОГ ДЭЭР ӨӨРИЙН БИЧСЭН НИЙТЛЭЛ,ЗАХИДАЛУУДЫГ НИЙТЛҮҮЛЭХИЙГ ХҮСВЭЛ МӨН САНАЛ ХҮСЭЛТ БАЙВАЛ ERDENEE248832@YAHOO.COM ХАЯГААР ЗАХИДАЛАА БОЛОН НИЙТЛЭЛЭЭ ИЛГЭЭГЭЭРЭЙ. БИД ТА БҮХЭНТЭЙ ХАМТАН АЖИЛЛАХДАА БАЯРТАЙ БАЙХ БОЛНОО.

Зар мэдээ


Зар мэдээ Хэрэв та зар суртчилгаа өгөх гэж байгаа бол 99357277 утасруу мсж илгээгээрэй.Бүх төрлийн зар үнэгүй нийтлүүлэнэ. Нөөтбүүк худалдаж авна. Утас 99357277 Интернэтийн модемууд байнга худалдаж авна.Скаятэл Ж мобел мобиком юнитэлийн модем байвал сайн.