MY WORLD

САЙН БАЙЦГААНА УУ? ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ.ЭРХЭМ ТАНЬТАЙ ЭНЭ ХҮҮ БЛОГООРОО УУЛЗАЖ БАЙГААДАА БИ МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНАА. БЛОГ ДЭЭР НИЙТЛЭГДСЭН БҮХЭН ТАНЫ ОЮУНД БАГА Ч БОЛОВ МЭДЛЭГ ӨГЧ МЭЛМИЙГ ТАНЬ БАГА Ч БОЛОВ НЭЭЖ ӨГЧ БАЙГАА БОЛ ЭНЭ Л МИНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО ЮМ ШҮҮ.ТА БҮХНИЙ АМЬДРАЛД ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ. ХҮНДЭТГЭСЭН ЭРДЭНЭЭ

s


"to TO WOSHIP GOD YOU MUST LOVE WHAT GOD LOVES. WITHOUT LOVING WHAT GOD LOVES, WITHOUT PROTECTING WHAT GOD PROTECTS YOU CAN'T WOSHIP HIML WANT TO PRAISE THE LORD MY BEST.
Showing posts with label Эхнэр Нөхөр. Show all posts
Showing posts with label Эхнэр Нөхөр. Show all posts

Monday, June 14, 2010 Дийлэнх хосуудын гаргадаг алдаа

 
“Бие биетэйгээ зөв харилцах чадваргүйгээс маргах нь цөөнгүй байдаг. Дотор хуримтлагдсан сөрөг зүйлс маргалдахад хүргэж харилцаанд сэв суулган эцэстээ хосуудыг хүйтэн, хөндий болгодог” гэж “Харилцааны хүндрэлүүд: яагаад эрэгтэйчүүд,  эмэгтэйчүүд бие биенээ ойлгодоггүй вэ” номын зохиогч, Америкийн сэтгэл судлаач Стив Стивенс дүгнэжээ.Дутуу хэлсэн үгс
Энэ бол хүмүүсийн харилцаанд гардаг хамгийн түгээмэл алдаа юм. Бодоод үз дээ: Та дараагийн пүрэв гаригт найзуудтайгаа уулзахаар болзсоноо яриан дундуураа цухас дурдаад өнгөрчээ. Найзуудтайгаа уулзах болсноо хэлэхэд л хангалттай гэж бодсон учраас хэзээ, хаана, чухам хэнтэй уулзах гэж байгаагаа хэлсэнгүй. Үнэндээ  юу өмсөж, хэрхэн гоёж явах вэ гэдэгтээ та хамгийн их санаа зовж байж. Гэтэл болзсон өдөр болоход та түүнээс “Уулзалттай гэнээ? Юун уулзалт? Хэнтэй?” гэсэн асуулт сонсоод, түүнд байдаг уураа гаргана.
“Дурлалт хосуудын харилцаа найз нөхдийн харилцаанаас хамаагүй ялгаатай, - гэж Стив Стивенс тайлбарлаж байна. Та хоёр тайлбаргүйгээр бүгд ойлгомжтой гэж найдахад хүрч “бид” гэж нэрлэх болтлоо бие биедээ дасчээ. Гэвч үнэндээ бол тийм биш, намайг бага анхаарч байна, үл тоож байна хэмээн гомдох зүйл гардаг. Чухам эндээс харилцан ойлголцлын асуудлууд үүсдэг.
Гарц: Үүнээс зайлсхийхийн тулд дараагийн удаа хамгийн чухал зүйлийг ч орхигдуулалгүйгээр бүгдийг  тодорхой хэлж байгаарай. Хариултыг нь анхааралтай сонс!
Харилцахад тохиромжгүй цаг
Хайртыгаа зурагт үзэж байхад яриа өдөх гээд дэмий. Түүнийг тайван, амар сууж, яриаг тань сонсох тохиромжтой мөч мэт танд санагдаж болох юм. Бас л үгүй юм. “Эмэгтэй хүний тархинаас ялгаатай нь эрэгтэйчүүдийнх нэг зэрэг хэд хэдэн даалгавар биелүүлэх чадваргүй байдаг. Эрэгтэй хүн зурагт үзэж байхад түүний бүх анхаарал зөвхөн дэлгэц дээр төвлөрч, тархины бусад хэсэг нь “унтаж” байх учраас тэр таньтай ярих чадваргүй байдаг” гэж доктор Стивенс нотолж байна.
Ярих тохиромжгүй цаг маргаан дагуулах нь бий. Нэг зүйлд санаа тавьж байгаа хүн бухимдаж, харин яриа өдөж байгаа хүн  таагүй байдалд ордог.
Гарц: Юуны түрүүнд түүнийг завтай эсэхийг, хэдхэн минут анхаарлаа өөрт тань хандуулах боломжтой эсэхийг лавлаарай. Дараа нь тэр таныг чухал зүйл хэлэх гэж байгааг ойлготол хэлэх гэснээ товчхон тайлбарла. Хэрэв үнэхээр чухал зүйлийн талаар ярих хэрэгтэй байгаа бол хоёулаа харьцангуй чөлөөтэй байх үеийг сонгох хэрэгтэй. Хоёулаа хамт юм хийж байхдаа, жишээ нь, та хоолоо бэлтгэж, нөхөр тань ширээ засаж байх үеийг сонгоорой.
Зохисгүй эхлэл
Бүсгүйчүүд хайртыгаа таагүй мэдээнд сэтгэл зүйн хувьд бэлтгэх гэхдээ л “Би чамд эрт хэлэх гэсэн боловч тохиромжтой мөч байсангүй”, ”Тэгээд ч миний санаа чамд таалагдахгүй…” гэсэн үгийг цөөнгүй хэрэглэдэг. Тэгвэл  одоо  өөрт чинь эдгээр үгийг хэлбэл яах бол бодоод үз дээ… Эдгээр үг тэнцвэрт байдлыг алдагдуулна гэдгийг зөвшөөрнө биз!
“Санаа зовохдоо бүсгүйчүүд хайртыгаа ярианд бэлтгэхийг эрмэлздэг, -гэж Стивенс тайлбарлаж байна. Гэвч эрэгтэйчүүд “халаалтыг” сэтгэл зүйн дайралтын эхлэлийн дохио хэмээн хүлээн авдаг. Түгшүүрийн “дохио”  сонссон эрэгтэй хамгаалалтын бэлтгэл байдалд орж, танд  хүчтэй хариу өгөхөөр бэлтгэнэ.
Гарц: Түүнийг “Хайрт минь, муу мэдээ дуулгая” гэсэн тааламжгүй эхлэлээр сандраахын оронд, арай зөөлөн арга бодож олохыг хичээ.
Ганцаараа удаан ярих
Таныг ямар нэг юм ярьж байхад хайрт тань дундаас нь анхаарч сонсохоо больчихдог нь үнэхээр гомдмоор. Гэтэл эрэгтэйчүүд эхний гурван минутын яриаг анхааралтай сонсох чадвартай байдаг. Үүнээс хойш түүний сонирхол буурдаг.
“Эрэгтэй хүний  анхааралтай сонсох хамгийн удаан үргэлжлэх хугацаа гурван минуттай л тэнцэнэ. Хэрэв таны яриа илүү удаа үргэлжилбэл та сонсогчоо алдсанд тооц” гэж Стивенс тайлбарлаж байна.
Эцэст нь таны тэвчээр барагдаж, та болон таны амьдрал түүнд ямар ч хамаагүй байдаг хэмээн түүн рүү дайрна.
Гарц: Үндсэн зарчмыг баримтлахыг хичээ. Анхаарлыг нь татаж байхын тулд ярих явцдаа хайртдаа асуулт тавь эсхүл түүнийг ярианд эргэн оруулахын тулд түүний хөл эсвэл гарт хүрч болох юм.
Нууц задлах
Шударга болоод чин сэтгэлээсээ байх нь маш чухал, гэхдээ нууцыг задлах нь заримдаа та хоёрын харилцаанд хортой байж болох юм. Таны үсний шинэ засалт зохихгүй байгааг, худалдаж авсан даашинз тань багадаж байгаа талаар таны нөхөр мэдэж байгаа эсэхийг та мэдэхгүй байсан нь дээр байх.
“Гэр бүлийн хоёрын дунд нууц байх ёсгүй эсвэл тэд бодож санаж байгаагаа, сэтгэгдлээ хуваалцаж байх ёстой гэж бодвол алдаа болно” гэж Стивенс үзэж байна. Бие биедээ бүхнээ ярьж байгаа байдлыг хуурамч дүр эсгэлт гэдэг.
Гарц: Түүний шинэ цамц танд огт таалагдахгүй байсан ч дуугүй байсан нь дээр. Таны хайрт эрт, орой хэзээ нэг цагт цамцнаасаа уйдаж, түүнийг шүүгээний мухар руу чулуудаж орхино. Түүний хувцаслаж байгаа байдлын талаар цаг үргэлж ямар нэг таагүй зүйл хэлээд байвал өөрөө хурц шүүмжлэлд бас өртөх болно. Тэр цагт яриа таатай байхгүй л байх…
Digg it StumbleUpon del.icio.us

Sunday, June 13, 2010 Та хоёр бие биенээ сайн мэдэх vv?

Та хоёр асуултуудад тус тусдаа хариулт өгөөрэй. Нэг ижил хариулт өгсөн хариунд нэг оноо өг.
Анхаар: Хэрвээ та хоёр /жишээ болгон эхний асуултыг авъя/ “бид хоёр дотор нь юу байгааг vзэхээр таллан хазна” гэж хариулсан бол энэ хариулт давхацсанд тооцогдож оноо авна.

Хэрвээ хоёулаа “мэдэхгvй” гэж хариулсан бол хариулт давхацсанд тооцогдохгvй тул оноо авахгvй.
1. Та чихрийн хайрцаг нээнэ. Нэг нь амандаа бvх чихрийг хийхэд нөгөө нь дотроо юутайг нь харахаар таллан хазна. Хэн таллан хазав: та юу эсвэл таны найз уу?
2. Ажил дээр чинь шvхрээр vсрэлт хийх тухай яриа өрнөв. Та хоёрын нэг нь туршаад vзэхээс татгалзах юу байхав гэхэд нөгөө нь шууд татгалзана. Хэн vсрэхийг хvсэхгvй байна: та юу эсвэл таны найз уу?
3. Та хоёр гөлөг худалдаж аваад, тvvнийг ихэд хайрлана. Гэтэл гөлөг өвдөв. Гөлөг хивсэн дээр унтаж, та хоёр буйдан дээр сууж байгаад нэг тань “Санаа зовох хэрэггvй, удахгvй зvгээр болно” гэж хэлнэ. Хэн нь нөгөөгийнхөө санаа зовж байгааг мэдэж, сэтгэлийг нь засав: та юу эсвэл таны найз уу?
4. Та нар зоогийн газар хооллож байна. Та хоёрын нэг урьд нь сонсож байгаагvй хачин нэртэй хоолыг сонгоно. Хэн нь сониуч байв: та юу эсвэл таны найз уу?
5. Дэлгvvрт найзууддаа бэлэг сонгон явж байна. Та хоёрын нэг байнгын хэрэглээний зvйл
худалдан авахыг санал болгоход нөгөө тань хэрэггvй ч, хосгvй дурсгалын зvйл худалдан авах гэнэ. Хэн бэлэг сонгохдоо ердийн хэрэгцээний зvйл сонгов: та юу эсвэл таны найз уу?
6. Та хоёр танихгvй хотод очоод очих газраа хайна. Нэг тань хажуугаар өнгөрөх хvмvvсээс
асууя гэхэд нөгөө нь дэлгvvрээс газрын зураг худалдан авахыг санал болгоно. Хэн лавлахыг хvсэхгvй байна: та юу эсвэл таны найз уу?
7. Та хоёр хоёулаа машин жолоодож явна гэж бодъё. Уулзвар дээр улаан гэрлийн өмнө гурван машин зогсож байна. Тэдний нэг нь та хоёр. Ногоон гэрэл асахад нэг нь тvрvvлэн ухасхийнэ. Хэн боломжийн толгойлогч байв: та юу эсвэл таны найз уу эсвэл нөгөө хоёр машины нэг vv?
8. Та хоёрын нэг долоо хоног ханиаж, эм уугаад ч тус болдоггvй. Эрvvл нэг нь хатгалгаа туссан ч байх юм билvv гээд цээжний зургаа авахуулахыг санал болгоно. Өвчтэй нь: “санаа зоволтгvй, ингээд зvгээр болно” гэнэ. Та хоёрын хэн нь эмчид очихоос айв /хvсэхгvй байв/: та юу эсвэл таны найз уу?
9. Та хоёр номын дэлгvvрт явж байна. Нэг тавиур дээр сонгодог, нөгөө тавиур дээр орчин vеийн зохиол тавиатай байна. Хэн нь орчин vеийн зохиол бvтээлийн тавиур руу явав: та юу эсвэл таны найз уу?
10. Кино театрт аймшгийн кино гарч байна: цусан далай, аймшигт эмгэнэлт явдал, сэтгэл зvйн дарамттай хөгжим, хиншvv хярвас л арай vнэртэхгvй байна. Хэн киногоо дуусгалгvй явахыг санал болгов: та юу эсвэл таны найз уу?
11. Та хоёр секс дэлгvvрийн хажуугаар явж байна. Та хоёрын нэг ямар бараа байгааг vзэхийг санал болгоно. Нөгөө нь дараа оръё гэнэ. Хэн нь секс дэлгvvрт орох саналыг няцаав: та юу эсвэл таны найз уу?
12. Танай найз өөр улсад ажиллаж, амьдрахаар бvрмөсөн явлаа. Та хоёрын нэг нь энэ сэдвийг хөндөж, бид ч бас хаа нэгтээ дулаан, баян улсад очиж суурьшиж болох юм биш vv? гэхэд нөгөө нь бид тэнд очоод яах юм гэж зайлуулав. Хэн нь харь орны амьдралд vл итгэсэн байдалтай хандав: та юу эсвэл таны найз уу?
13. Танайх ээлжийн амралтандаа зориулахаар мөнгө хураажээ. Та хоёрын нэг долоо хоног тав тухтай амралтын газар очъё гэхэд нөгөө нь аяны эд зvйлс худалдаж аваад сайхан байгалтай газар явъя гэнэ. Хэн боловсон газар очъё гэв: та юу эсвэл таны найз уу?
14. Танай хэрэгцээнээс мөнгө илvv гарчээ. Нэг тань аялал, vдэшлэг зэрэг зугаа цэнгэлд мөнгөө зарцуулахыг санал болгоход нөгөө нь дараа нь ямар нэг асуудал гарах vед хэрэглэе гэнэ. Хэн нь мөнгөө vрэн таран хийхийг хvсч байна: та юу эсвэл таны найз уу?
15. Та хоёрын хурим удахгvй болно. Та хоёрын нэг хуримаа сонгодог байдлаар /сvйт бvсгvй цагаан даашинзтай, лимузинтэй, сонгомол зочидтой/ хийхээр төсөөлж байхад нөгөө тань өвөрмөц байдлаар /сvйт бvсгvй, хархvv хоёр богино өмдтэй, ойд ч юм уу нэг задгай газар донсолгосон vдэшлэг/ хийхийг мөрөөднө. Хэн нь уламжлалт хуримын хэлбэрийг сонгов: та юу эсвэл таны найз уу?
Тестийн дvн
4 тvvнээс доош оноо

Та хоёр хэнтэй сууж байгаагаа мэдэхгvйгээр гэр бvл болох гэж байна. Магадгvй vvнд хамаг учир байж болох ч хамтын амьдралд ингэж хандаж болохгvй. Хуримд бэлтгэх явцад бие биенээ сайн мэдэж болох ч та хоёрын олж мэдэх бvхэн таатай байх ямар ч баталгаа байхгvй. Тиймээс ямар нэг гайхшралаас зайлсхийхийг хvсвэл янз бvрийн хvрээний харилцаанд орж бие биенээ сайн таньсан нь дээр. Магадгvй секст та хоёр бие биенээ сайн мэддэг болсон ч санхvvгийн ямар нэг асуудлыг хамтран шийдэхийг, сэтгэл хөдлөлийн янз бvрийн илрэлд ижил болон ялгаатай талаа олж харахыг хичээ. Юу хийж, ямар ааш гаргахыг нь мэдэх хvнтэйгээ амьдрах нь хамаагvй тав тухтай, найдвартай гэдэгт итгэ.
5-8 оноо
Та хоёр бие биенийхээ талаар бага зэрэг мэддэг болсон ч олон зvйл хөшигний ард vлджээ. Та хоёр харилцах хvрээ тийм ч өргөн биш байдалтай холбоотой байж болох юм. Тиймээс та хоёр гэр бvл болох гэж яарч байна. Харилц, бие биенээ турш, сонгосон хvн тань өөрийгөө хэн болохыг харуулах хоёр гурван нөхцөлийг бодож олж шалга. Хэрвээ та хоёр бие биенийхээ мөн чанар руу өнгийхийг хvсэхгvй, бvрхэг төсөөлөлтэй байгаа бол та сэтгэл зvйн хувьд гvйцэт бэлэн болоогvй байгаагаа хvлээн зөвшөөрч, хуримлах бодлоо тvр хойшлуулах нь зvйтэй. Биесээ таниагvй хосуудаас ирээдvйд аль нэгээс нь /заримдаа хоёулангаас нь/ ашиг хонжоо хайсан байдал илэрдэг. Ямар нэг тооцоон дээр суурилсан гэрлэлт азгvйтдэг жамтай.
9-13 оноо
Та хоёр бие биенийхээ тухай бараг бvгдийг эсвэл талаас илvv хувийг мэддэг. Тиймээс өөдрөг vзэл, хөл нийлсэн гэрлэлт болно. Харваас та хоёр бие биедээ итгэдэг бөгөөд маш сайн ойлголцдог. Хаа нэгтээ хариултдаа алдаагvй биз, алдаагаа эргэн хар. Найзыгаа дөвийлгөсөн эсвэл “доош” хийсэн хариулт өгсөн юм биш биз? Бага зэрэг баашилсан бол та асуудалд буулт хийх, vл ойлголцлыг эвээр шийдвэрлэх болно. Энэ мэдээж сайн хэрэг. Ганц нэг хариултыг худлаа хариулсан нь нөгөөгийнхөө хариулттай давхцаагvй бол илэн далангvй яриа өрнvvлэх замаар худал хариулснаа ойлгуулахыг хичээ. Та хоёр сэтгэл хангалуун байгаа бол харилцааныхаа маргаантай эсвэл эргэлзээтэй асуудлуудыг /эхлээд тестэд хариулсан байдлаасаа иш татаж болох юм/ эцэст нь бие биенээ хvнд байдалд оруулахгvйн тулд ярилц. Улмаар та хоёрын итгэлцсэн харилцаа гvнзгийрнэ. Энэ л гэрлэлтэд маш чухал юм шvv. Бас эвлэршгvй зөрчилтэй тулгарвал гэрлэх эсэхээ эргэн авч vзэж ч болно.
14, тvvнээс дээш оноо
Та нар бие биенийхээ юу бодож, мэдэрч байгааг гайхалтай сайн баримжаалдаг, ирээдvйнхээ ханийг дотор нь орсон мэт мэддэг. Энэ нь та хоёр vнэхээр гэр бvл болох сонирхолтой, гэрлэхэд бэлэн болсон, сэтгэл зvйн хувьд ч сайн ойлголцдог болсныг илтгэж байна. Үнэхээр асуултад заасан шиг байдалд та орж байгаагvй ч байдлыг зөв баримжаалж чадсан нь та хоёр бие биедээ нийцтэй, аз жаргалтай гэр бvл болохыг нотолж байна гэж болно.
Digg it StumbleUpon del.icio.us

Гэр бүлийн маргаанд ялагч байхгүй



Гэр бүлийн хэрүүл маргаанд ялагч байхгүй. Бүгдээрээ хохирдог. Та ялсан мэт байвч ямар үнээр ялснаа эргэн бодоорой. Хэрүүл гарах шалтгаан янз бүр байдаг.
- Хайр халамж дутсанаас
- Харилцааны соёлгүй, бардам дээрэлхүү зантайгаас
- Нэгнийхээ сайн талыг хардаггүй, үргэлж шүүмжилж, гомдоож байдгаас
-  Бэлгийн харьцааны ханамжгүйгээс
- Материаллаг болон мөнгө төгрөгний гачигдлаас
-  Үзэл бодол зөрчигдсөнөөс
-  Бие биенээ ойлгохыг хүсэхгүй байгаагаас
-  Мөн хөндлөнгийн хүмүүсийн нөлөө

Гэвч хэрүүл маргаандаа:
- өнгөрснийг бүү дурд
- хамаатан садан болон бусдын асуудлыг бүү хамруул
- нэгнийхээ алдаа сул талыг бүү өсгө
- хүүхдийн дэргэд бүү хэрэлд
- бүдүүлэг доромжлолын үг, хараал хэрэглэхгүй байх
- маргаанд  би дийлэх ёстой гэж хандахгүй байх
- өөрийгөө дандаа “хохирогч”, “өрөвдөлтэй” мэтээр төсөөлөх гэж, гэр бүлийн хүнээ буруутгах байр сууринаас хандахгүй байх
Уураа хэрхэн дарж болох вэ?
- Юуны өмнө уурлаж байгаа  учир шалтгаанаа олох гээд үз. Магадгүй та бусдад уурласан уураа гэрийхэндээ гаргаад сурсан байж болох юм.
- Уур хүрсэн үедээ түр хугацаагаар ганцаараа бай.
- Уураа барьж, өөрийгөө хянах чадвартай гэдэгтээ итгэ.
- Таныг уурлаж эхлэхэд гэр бүлийн уур амьсгал хэрхэн өөрчлөгдөж  байгааг  болон хүүхэд тань яаж хандаж байгааг ажигла.
- Хэн түрүүлж ухаарсан нь буруугаа даруй хүлээ.
- Гэр бүлийнхэнтэйгээ хамтран уураа барих төлөвлөгөө боловсруул
- Хошин үгээр инээлгэхийг оролд. Хэрвээ та инээлгэж чадвал дараа нь таныг инээлгэх болно.
Digg it StumbleUpon del.icio.us

Сайн гэр бүл

Сайн сайхан гэр бүл байхын тулд бас чамгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Сайн гэр бүлийн мөрдөх дүрмийг Болгарын сэтгэл судлаачид, сексологичдын хамтарсан багийн удаан хугацааны томоохон судалгааныхаа үндсэн дээр боловсруулсан байна. Энэ нийтлэлийг та хоёр зэрэгцэн суугаад уншаарай.

1. Гэр бүлийг чинь юу ч орлохгүй.
Энэ дүрмийг эрчүүд сайн ойлгох хэрэгтэй. Мэргэжил, албан тушаал, нийгмийн байр суурь тань гэр бүл үр хүүхдийг чинь орлоно гэж байдаггүй. Ямар ч хэцүү байсан энэ хоёрыг аль алиныг нь хослуулан амьдарч сурах хэрэгтэй. Албан тушаал дэвшиж, нийгэмд өөрийн байр суурьтай байхын тулд бас таныг хайрладаг гэр бүлтэй байх хэрэгтэй шүү дээ. Нөхрөө ингэж өндөрт байлгахын тулд эхнэр нь гадаад төрх хийгээд ил харагдах, үл харагдах бүх л байдлаар өөрийн бүсгүй хүн гэсэн төрх байдлаа дээд зэргээр хайрлах хэрэгтэй.
2. Сайн гэр бүл тэнгэрээс унаад ирдэггүй
Сайн сайхан гэр бүл гэдэг тэнгэрээс унаад ирдэггүй, зүгээр өөрөө бий болчихдоггүй гэдгийг эхнэр нөхрийн хэн хэн нь сайтар анхаарах хэрэгтэй. Энэ нь хүний бүх л уран бүтээлийн адил асар их хүчин чадал, сэтгэл, хөдөлмөр, ухаан, ур чадвар шаарддаг. Ялангуяа бүсгүй хүнээс бүр ч илүү.
3. Санал зөрөлдөх, үг зөрөх, маргаан гарахад бурууг нь эхлээд өөрөөсөө эрж хайгаарай.
Гэр бүлийн хоёр маргалдахад нэг нь буулт хийж сурах хэрэгтэй байдаг. Тэгээд ч өөрийнхөө бурууг нотлох гээд оролдоод эхлэх юм бол хэн нь ч буруутай болохыг хүсдэггүй. Тиймээс энэ бүх байдлын бурууг эхлээд өөрөөсөө эрж хайгаарай. Мэдээж бусдын буруу нүдний өмнө байдаг байхад хүн өөрийн бурууг ил гаргахыг боддоггүй шүү дээ. Үүнд мөн л бүсгүй хүний ухаан илүү чухал. Нөхрийнхөө хийсэн ажил, хэлсэн үгэнд яаж ч уурлаж, гомдож байсан өөрийнхөө гомдол бухимдлыг бүгдийг асгах гээд хэрэггүй. Эхлээд өөрөө тайвшрахыг оролдох нь чухал байдаг. Харин дараа нь зохих арга хэмжээг авч болох юм.
4. Ханийнхаа зан төрхөөс сайн зүйлийг нь олж харахыг хичээ
Ямар ч эр хүн магтуулах дуртай шүү дээ. Нөхрийнхөө сайн талыг олж харж, бололцооны хэрээр түүнийг нь ил гаргаж хэлж байх хэрэгтэй. Өөрийнхөө сайн талын тухай сонссон, олж мэдсэн хүн түүнийгээ аль болох хөгжүүлж, тордож илүү сайжрахыг хичээдэг. Түүнтэй хамт байхад танд ямар сайхан байдгийг бололцоот гарах үед нь хэлж байгаарай. Эр хүний өөртөө хайртай сэтгэлийг нь магтсанаар та түүнийг өөртөө улам ойртуулах болно. Тэгээд ч ийм магтаал сонссон эр хүн илүү эрч хүч, сэтгэлтэй болдог. Бүр дотно, янагийн харилцаанд ч энэ нь бүсгүй хүнээс ихээхэн хамаарч байдаг. Хэдийгээр та сэтгэлдээ хэн нэгэн төгс эрийг мөрөөддөг байсан ч гэсэн өөрийн амьдралд учирсан ханиа “орондоо”, “секст” ч төгс байлгах эсэх нь танаас л хамаарна.
5. Бүх юманд битгий сэтгэл дундуур загнаж бай
Энэ бол эзэгтэйд ихээхэн хамаатай. Бүх юманд сэтгэл дундуур, хямсгануур эмэгтэйд эрчүүд дургүй байдаг. Зарим эмэгтэйчүүд ихэмсэг загнах гээд ямар ч шалтгаангүй үед ч бүх юманд л сэтгэл дундуур загнаж үглэж дуулж байдаг. Энэ бол гэр бүлээ “сөнөөх” нэг шалтгаан юм шүү. Зөвхөн бүсгүйчүүд л гэр орны болон гоо сайхны бусад асуудлаар дүүрэн байдаггүй. Эрчүүдэд ч гэр бүлийн, эр хүний, ажил хэргийн түм буман асуудал байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс та өөрийг чинь эргүүлж байсан олон эрчүүдээс бүх зүйлээрээ таарч тохирно гээд түүнийг амьдралын ханиа болгон сонгосон өдрөө эргэн санаарай.
6. Гэр бүлээ үймүүлэх хөндлөнгийн шалтгаас хамгаал.
Мэдээж та бүсгүй л хүн юм чинь өөр бусад эрчүүлд таалагдаж л байгаа. Хэрвээ танд өөр эр хүнтэй сээтэгнэх тохиолдол байдаг бол энэ хөнгөн сээтэгнэлээ гэр бүлийг чинь үймүүлэх хэмжээнд хүргэж яагаад ч болохгүй. Шинэ хуучин түлхүүрийн тухай үлгэр байдаг даа. Замын дундаас гарч ирсэн хүн ханиас чинь илүү байна гэж юу л бол. Тиймээс харьцангуй бага цагийг хамт өнгөрөөдөг түүнийг та нөхрөөсөө илүү сайн сайхан гэж бодохоо түр азнаарай. Хэрвээ та түүнтэй харьцангуй удаан хамт байдагсан бол нөхрийн чинь нэгэнт дасч танил болсон муу талуудаас хавьгүй олон муу зүйл байгаа.
7. Хүүхдүүдээ зөв сурга.
Хүүхдүүдээ аавыгаа хүндэлж, хайрладаг болгон сурга. Хүүхдүүдийнхээ хайрыг өөртөө татахын тулд нөхөртэйгөө тэмцэлдэх хэрэггүй. Өгөөмөр сэтгэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Хадмуудынхаа ч сайн муу талыг нь тэвчиж, хүндэлж, сайнаар хандаж сурахыг оролд. Хадмуудаа хүүхдүүддээ дайсан мэт ойлгуулах нь бүр буруу. Энэ үг нөхөрт ч хамаатай. Хэдийгээр ил гаргахгүй байгаа ч эцэг эхэд нь сайнаар хандаж байгааг хань чинь ойлгож ухаарч, таны сайхан сэтгэл, тэсвэр тэвчээрийг ойлгож байгаа гэдэгт итгээрэй.
8. Чухал асуудлыг битгий ганцаараа, бие дааж шийдвэрлэ
Гэр бүлтэй шууд холбоотой томоохон чухал асуудлыг ганцаараа толгой мэдэн шийдвэрлэх гэсний хэрэггүй. Харилцан ярилцаж, тохиролцох хэрэгтэй шүү дээ. Хэдийгээр эцсийн эцэст таныхаар шийдвэрлэлээ ч гэсэн нөхөр тань өөрийгөө энэ асуудалд оролцсон, хэлэлцсэн, хүлээн зөвшөөрсөн, та түүнийг санал бодлыг хүндэтгэн үзэж байна гэдгийг ойлгох нь чухал. Өөрийгөө хүндэлдэг ямар ч нөхөр эхнэр нь гэр бүлийн чухал асуудлыг өөрөөс нь хамааралгүйгээр шийдвэрлэхэд дургүй. Хэдийгээр нийгэмд эр хүн илүү нэр хүндтэй, илүү үүрэг гүйцэтгэдэг боловч яг гэр бүл дотор эрчүүд эмэгтэйчүүдээс хавьгүй их хүндрэлтэй тулгардаг байна. “Аман хуур” киног та санаж байгаа биз дээ?
9. Хардлагаа битгий хэтрүүл
Харгүй бүсгүй, тэр тусмаа харгүй эхнэр гэж байдаггүй гэдэг. Байх ч ёстой гэж үздэг. Харин ямар хэмжээнд илэрч байна гэдэг нь л хамгийн чухал. Хардсанаасаа болоод гэр бүлээ бутраахад хүрдэг тохиолдол цөөнгүй. Гэвч нөхрөө харддаггүй хүн болох гээд огт хамаагүй мэт загнах нь мөн ижил үр дагаварт хүргэдэг.
10. Бүх юм хэмжээтэй
Дээр өгүүлсэн бүхнийг эмэгтэйчүүд маань эмзэг хүлээн авч магадгүй л юм. Гэхдээ эдгээрийг хүлээн зөвшөөрлөө, магадгүй мөрдөн дагалаа гээд эмэгтэйчүүд боол болдоггүй шүү дээ. Ямар ч зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг. Та өөрөө анхаар, бас нөхрөөсөө ч үүнийг ижил хэмжээнд шаард. Эцсийн эцэст юу ч хийсэн тэр чинь ханиа, гэр бүлээ гэсэн их хайранд л үндэслэсэн байх ёстой юм шүү.
Digg it StumbleUpon del.icio.us

Эрчүүд үйлдлээрээ сэтгэлээ илэрхийлэхийг илүүд үздэг

Эрчүүдийн амнаас хайр сэтгэлээ илэрхийлсэн уярам сайхан үгс ховор гардаг. Учир нь тэдэнд чихэнд чимэгтэй, зүрх хайлам үгс эвлүүлж хэлэхэд хэцүү байдагтай холбоотой гэнэ. Тиймээс тэд хайр сэтгэлээ өөрсдийн гэсэн өвөрмөц аргаар илэрхийлдэг байна.

Хайр сэтгэлээ илэрхийлэх аргууд
1. Гэнэтийн бэлэг. Эрэгтэй хүн дурласан бол хайртай бүсгүйдээ зөөлөн чихрийн цуглуулга, цэцэг, гоёмсог цаасанд боосон бэлэг дурсгалын зүйл, сэтгэлийн үгээ бичсэн захидал зэрэг эмэгтэй хүнд өгч болох бүхий л бэлгийг илгээж эхэлдэг байна.
2. Цаг хугацаа. Энэ бэлэг бол жинхэнэ гавъяа байгуулж буй хэрэг. Дурласан эр хүн өөрийн бүх чөлөөт цагаа эмэгтэйдээ зориулдаг. Гэхдээ харамсалтай нь сэтгэлээ илэрхийлж буй энэ хэлбэр маш богино хугацаанд болдог. Учир нь эрчүүдэд чөлөөт цаг зав үргэлж бага байдаг.
3. Халамж энхрийлэл. Эрчүүд сэтгэлт бүсгүйгээ хүнд хэцүү үед нь тусалж дэмжих нь нэг талаараа хайр сэтгэлээ илэрхийлж буй хэрэг гэж үздэг.
4. Бие биедээ уусах. Эрчүүд таны гарыг үнсэх зэргээр өөрийн сэтгэлээ үггүйгээр илэрхийлж чаддаг. Мэдээж ихэнх эрчүүд бэлгийн харьцаанд орох үедээ үүнийгээ илүү мэдэрдэг гэдэг. Нүцгэн биеэрээ ойртон бие биеэ мэдрэх нь бүх саад бэрхшээл, баригдмал байдлыг арилгаж, хоёр биендээ итгэх итгэл бий болгож, харилцан ойлголцож нэг бүхэл хэсэг болдог байна. Та түүнийг нойрон дунд нь ажиглаарай. Учир нь эрчүүд дуг нойрондоо дугжирч байхдаа ч бүсгүйгээ чанга тэвэрч, өөр лүүгээ татаж байдаг. Энэ нь тэд хайрлаж дурласан болон түүнийгээ үргэлж дэргэдээ байлгах гэсэн ухамсарт бус үйлдэл юм.
5. Гэр бүлийнхэн. Эрчүүдийн хувьд бүсгүйгээ эцэг эхтэйгээ танилцуулна гэдэг нь “Би чамд хайртай” гэж хэлж буй бас нэг үггүй илэрхийлэл. Мэдээж энэ алхам нь тэдний зүрхний гүн дэх хайр сэтгэл түүний хувьд та ямар чухал хүн болохыг гэрчилж буй хэрэг. Эрчүүд таныг эцэг эхийг нь хүндлэхийг, мөн тэд ч хариу таныг хайрлаасай гэж хүсдэг.
6. Дэмжиж туслах. Зарим эрчүүд чухам яагаад эмэгтэй хүний сэтгэлийг цэцэг ийм гайхалтайгаар хөдөлгөж чаддагийг үнэн хэрэгтээ ойлгодоггүй. Тэд чамд эсвэл ээжид чинь эвдэрсэн ямар нэг зүйлийг чинь засч өгч байгаагаа өөрийн хайр халамжаа болон амьдралдаа сэтгэл хангалуун байх гэсэн сэтгэлээ илэрхийлж байна гэж боддог.
Digg it StumbleUpon del.icio.us

Гуравдагч, илүүдэл биш гэж үү?

Нууц амраг, хайртыгаа хуурах, араар нь тавих. Энэ асуудал хүн төрөлхтөний амьдралын мөнхийн сэдэв. Энэ ертөнц дээр зөвхөн та хоёр л бие биедээ зориулагдан төрсөн мэт хайр дурлалдаа шатаж, халуухан байсан тэр мөчүүд алслагдан, гэр бүлийн өдөр тутмын амьдрал нэгэн хэвийн үргэлжилсээр багагүй цаг хугацаа өнгөрчихөж.

Магадгүй та ямар нэгэн шалтгаанаар гуравдагчийг сонирхож байгаа, эсвэл саяхан сонгосон. Аль хэдийн сонгочихсон ч байж болох юм.
Тэгэхээр энэ үйлдэл хэнд ашигтай юм бэ?
Та эхлээд, “Миний гэрт “минийх” гэгдэх хүн байдаг билүү, үгүй билүү?” гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Бодож үзсэн бол энэ үйлдлийг хийснээр, “Би яах гэж байгаа юм бэ. Би эндээс юу хүсэж байгаа юм бэ?” гэж өөрөөсөө асуу. Унасан бөхөд шалтаг мундахгүй.
Та ямар шалтгаанаар хайртыгаа араар нь тавьж байна вэ?
- Нэгэн хэвийн амьдралаас залхаж
- Түүний дэндүү сайхан гоо үзэсгэлэнд сэтгэл алдарч
- Хайрттайгаа ойлголцдоггүй, надад хайр халамж дутагдаж байна
- Санхүүгийн хувьд надад илүү туслалцаа үзүүлдэг
- Урьд нь би түүнд хайртай байсан… гэх мэт, энэ жагсаалт эцэс төгсгөлгүй үргэлжилнэ.
Эцсийн үр дүн, үр дагавар нь ямар байх бол?
Бодох юм бишгүй л байна. Эцсийн эцэст та өөрөө л энэ бүхнийг шийднэ. Хариуцлагыг өөр хэн нэгэн хүн биш, зөвхөн та л үүрнэ. Сексологчдийн судалгаагаар үнэнч бус нөхрүүдийн дийлэнх нь эхнэрээ араар тавьсан шалтгаанаа “Азгүй гэрлэлт, ханиа буруу сонгосноос” гэж тайлбарладаг. Харин үнэнч бус эхнэрүүдийн хувьд, тэдний хүсэл мөрөөдөл бодит амьдралтай зөрчилдснөөс шалтгаан нь үүсдэг. Тэд сайхан үлгэр зохиож, түүндээ итгэж, мөрөөдөх дуртай байдаг. Тэд энэ гайхалтай үлгэр мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдарч эхэлдэг. Чингэс хааны дайчин, зоригтой занг, хавт Хасарын хүч чадлыг, Явуухулангийн уран яруу үг хэллэгийг, Юндэн Гөөгөөгийн сайхан царайг, Итгэлт баяны суусан газраасаа мөнгө атгаж босдогыг гэхчилэн, үе үеийн сайхан эрчүүдийн шилдэг чанаруудыг нэгтгэн, ирээдүйн хань нөхрийнхөө дүрийг сэтгэл зүрхэндээ бий болгодог.
Хорвоогийн жамаар хоёр зүрх учирлаа… “Чи миний нүдээр харсан ч болоосой!” хэмээн дуу алдах. Дурлал хүнийг сохор болгодог. Хайр дурлалын амтанд согтож, бүхнийг томруулдаг өнгөт шилээр хардаг. Тэгээд паспорт дээрээ мөнхийн тэмдэг тавиулж, халуухан өдрүүд ч ард үлдэн, нүднээсээ өнгөт шилээ аваад үзэхнээ, хайрт нөхөр нь мөрөөдлийн ханхүү нь биш л байдаг.
Ийнхүү амьдралын бодит үнэнтэй тулгараад ирэхээрээ бухимдаж, ертөнцийн бүх эрчүүдээс хамгийн ухаантай нь гэж биширч явсан нүдний шилтэй, номын мөр хөөсөн хайртыгаа ганц хадаас ч хадаж чадахгүй гэж, ёстой гүндүүгүй жинхэнэ Монгол эр хүн гэж хир халдаахгүй магтаж байсан хээ шаагүйхэн хайртыгаа боловсролгүй, соёлгүй, бүтэн ном биш юм аа гэхэд, ядаж ганц хуудас дуустал нь уншчихдаг болоосой гэж үглэх. Эр нөхрүүд нь болохоор эмзэгхэн, турьхан хайртыгаа хариугүй, юу ч хийж чадахгүй гэх, өөрөөс нь илүү мэргэжил, албан тушаалтай бол чиний ухаантай чинь тэндээ л биз… ийм тийм гэж хардана. Мэдээж, төгс сайхан хүн зөвхөн бидний мөрөөдөлд л оршдог.
Эр хүн олон эмэгтэйгээс нэг л зүйлийг хүсдэг. Эмэгтэй хүн нэг л эр хүнээс олон зүйлийг хүсдэг.
Хосууд хэдийгээр хувь заяатайгаа эвлэрч, амьдарлаа үргэлжлүүлдэг ч сэтгэл хангалуун биш байдаг. Үнэн хэрэгтээ ямар ч хүн тайван, тогтвортой амьдралыг хүсдэг мөртлөө, битүүхэндээ мөрөөдлийнхөө ханхүүг үгүйлж, сэтгэл зүрхэндээ мөрөөдөж явсан тэр чанаруудыг ханиасаа хайсаар л…
Хань ижилтэй хүнд нууц амраг ямар хэрэгтэй юм бэ?
Тэнэг асуулт байна уу. Та юу гэж бодож байна?
Хань минь намайг хуурчээ… Арай ч дээ?
Дөнгөж саяхан, үүнийг мэдэхээс өмнө “Би ганцхан түүнийх, тэр ганцхан минийх” гэж бодож, итгэж амьдарч байсан. Гэтэл тэр өөр хүнтэй… Үүнийг хүн бүхэн өөр өөрөөр хүлээн авч, дараагийн алхамыг ч бас өөрийнхөөрөө л хийдэг.
“Амьдрал бол маш хүнд ачаа. Энэ ачааг хүн хэн нэгэнтэй хамтарч, хоёулаа үүрдэг. Заримдаа хүч хүрэхгүй бол гурвуулаа ч үүрэх тохилдол гардаг” гэж нэгэн суутны хэлсэн үг бас оргүй ч биш юм шиг… Тэгвэл энэ хүнд ачааг бага ч болов хөнгөлөх гэж сайхан сэтгэлээр мөрөө ивж өгсөн тэр гуравдагчид талархах сэтгэл хаана байна? Бид түүнд хэзээ ч талархал илэрхийлдэггүй. Хүсдэг ч үгүй. Дурлалын шинэ роман хүнд өөрийгөө “хэн бэ” гэдгээ мэдэрч, өөртөө итгэлтэй амьдрах эрч хүч, урам зориг хайрлаж, хүнийг өгөөмөр, уужим сайхан сэтгэл, баяр баясгалантай болгож, амьдралыг дахин өөрөөр харах боломж олгодог. Ингэж өөрчлөгдөж чадсан хүнтэй амьдрах нь бүхнээс залхаж, баярлаж гомдохыг ч үл тоогч, чихгүй толгойлсон нэгэнтэй амьдрахаас муухай гэж үү? Эндээс магадгүй, “хайртыгаа нууц амрагтай болоход хань нь баярлах ёстой” гэсэн санаа үнэртэж байгаа биз? Гэвч хэн ч ингэдэггүй. Харин ч эсрэгээр улам өршөөлгүй харгис ханддаг.
Хосуудын хэн нэг нь араар тавьсан, хуурсныг мэдсэн тохиолдолд яаж хүлээж авдаг вэ?
- Хүн бүхэн өөр өөрийнхөөрөө
- Шууд сална
- Уучлана
- Нөгөөдхийг нь болгож тавина
- Хэл ам, хэрүүл зодоон болно
- Хоёуланг нь зүгээр орхихгүй
- Үр хүүхэд нь өнчирнө
- Гэр орныхон нь жигшинэ
Тэгэхээр ийм тохилдолд яах ёстой юм бэ?
Өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Эсрэг хүйстнийхээ анхаарлыг татахын тулд, анх залуу байхдаа хэрхэн өөрийгөө бэлддэг байснаа эргээд сана. Үс зүс, хувцас хунар, яриа хөөрөө… бүгдийг нь өөрчилж, орон дотроо ч өөр бол. Миний хайрт мөн үү, чи хэн бэ? гэж дуу алдтал нь бүхнийг зоригтойгоор өөрчил. Танд, та хоёрт амьдралыг дахин шинээр эхлэх боломж гарлаа. Хүн нэг л удаа амьдардаг.
Digg it StumbleUpon del.icio.us

Санал хүсэлт


ShoutMix chat widget

Hillsong United.. Passion 2010! ..end of concert

hillsongs

hillsong

Зочидын тоолуур

Бидэнтэй холбоо тогтоохыг хүсвэл...

ТА БҮХЭН ЭНЭХҮҮ БЛОГ ДЭЭР ӨӨРИЙН БИЧСЭН НИЙТЛЭЛ,ЗАХИДАЛУУДЫГ НИЙТЛҮҮЛЭХИЙГ ХҮСВЭЛ МӨН САНАЛ ХҮСЭЛТ БАЙВАЛ ERDENEE248832@YAHOO.COM ХАЯГААР ЗАХИДАЛАА БОЛОН НИЙТЛЭЛЭЭ ИЛГЭЭГЭЭРЭЙ. БИД ТА БҮХЭНТЭЙ ХАМТАН АЖИЛЛАХДАА БАЯРТАЙ БАЙХ БОЛНОО.

Зар мэдээ


Зар мэдээ Хэрэв та зар суртчилгаа өгөх гэж байгаа бол 99357277 утасруу мсж илгээгээрэй.Бүх төрлийн зар үнэгүй нийтлүүлэнэ. Нөөтбүүк худалдаж авна. Утас 99357277 Интернэтийн модемууд байнга худалдаж авна.Скаятэл Ж мобел мобиком юнитэлийн модем байвал сайн.