MY WORLD

САЙН БАЙЦГААНА УУ? ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ.ЭРХЭМ ТАНЬТАЙ ЭНЭ ХҮҮ БЛОГООРОО УУЛЗАЖ БАЙГААДАА БИ МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНАА. БЛОГ ДЭЭР НИЙТЛЭГДСЭН БҮХЭН ТАНЫ ОЮУНД БАГА Ч БОЛОВ МЭДЛЭГ ӨГЧ МЭЛМИЙГ ТАНЬ БАГА Ч БОЛОВ НЭЭЖ ӨГЧ БАЙГАА БОЛ ЭНЭ Л МИНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО ЮМ ШҮҮ.ТА БҮХНИЙ АМЬДРАЛД ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ. ХҮНДЭТГЭСЭН ЭРДЭНЭЭ

s


"to TO WOSHIP GOD YOU MUST LOVE WHAT GOD LOVES. WITHOUT LOVING WHAT GOD LOVES, WITHOUT PROTECTING WHAT GOD PROTECTS YOU CAN'T WOSHIP HIML WANT TO PRAISE THE LORD MY BEST.
Showing posts with label Миний бодолууд. Show all posts
Showing posts with label Миний бодолууд. Show all posts

Monday, April 19, 2010 Борооны дараа нар манддаг


Муу хүмүүс....
Оптимист үүднээс бол "муу хүмүүс" бол зүгээр л зүлгүүр. Тэд чиний мууг үзэх гэж мэрийх тусам чи зүлгэгдэж улам бүр өнгө орж гялалзана. Энэ бүхний эцэст чи гялалзаж, харин зүлгүүр өөрөө элэгдсэн байдаг...

Харин чи өөрийгөө "сайн хүн" гэж боддог "муу хүн" юм биш биз? Тэгвэл ч асуудал эсрэгээрээ шүү дээ. Мэдээж хэн гялалзаж, хэн элэгдэх нь тодорхой.

Digg it StumbleUpon del.icio.us

Sunday, April 11, 2010 Нөхөртэй мөртлөө нөхөр хайгсад...

Нөхөртэй мөртлөө нөхөр хайсан хүүхнүүд зөндөө байх юмаа. Уучилаарай би тэгэхдээ бүх эмэгтэйчүүд тийм гэж хэлж байгаа юм биш шүү.Үүнийг эрхэм уншигч та бүхэн ойлгоно бизээ.  Нөхөртэй юу гэж асуухаар байхгүй гэж худлаа хэлнэ. Эсүүл муулна. Муулах муулахдаа бүүр зохиож дэвэргэж муулна. Манай нөхөр шиг муу хүн хаана ч байхгүй гэх мэтээр газар доор ортол нь муулж, салцан, салж байгаа гээд л худалаа хэлж өгнө дөө. Ууг нь цаана нь амьдралын төлөө зүтгэж байгаа эхнэртэй хайртай жирийн нэгэн монгол эр байгаа ш дээ. .  Ийм эмэгтэйчүүд   нөхрөөсөө илүү царайлаг юм уу мөнгөтэй эр харуул яаж ийж байгаад нөхрөө жийгээд нөгөөдөхтэйгээ суухаа бодий ш дээ. Тэгээд тэнэглэхээрээ бүтээсэн амьдралаа үрэн таран болгохоос сийхгүй шүү. Уулын буга харахаараа унасан бухаа мартахын үлгэрээр нэг хэсэг явах байлгүй дээ. Адаг сүүлд нь алтан загасны үлгэрийн чавка шиг юм болдгийм даа. Сайн хүнийг гомдоосон бол амьдрал чамайг тэртэй тэргүй арчаад хэн ч биш болгоно. Тийм хүмүүст зориулсан "Урдахын мууг хойдохын сайн гүйцэхгүй" гэсэн үг ч гэсэн байх юмаа.
Хүмүүс минь ээ жаахан ухамсартай амьдарвал яасан юм бэ?
Бичсэн Эрдэнээ
Digg it StumbleUpon del.icio.us

Saturday, April 10, 2010 Хэрхэн сайн удирдагч байж, хүмүүсийг уриалан дуудах вэ?

200px-3d-team-leadership-arrow-concept-6433.jpg06/23/2008, Даваа гариг, 09:08 Бичсэн Эрдэнээ
Удирдагч гэдэг хэн бүхний хийдэг ажил биш. Удирдагч хүн маш их хариуцлагатай байж, олон хүмүүст үлгэр дууриал болж байх ёстой байдаг.
Тэгвэл хэрхэн сайн удирдагч болох вэ?
1.
 Ажилчидадаа хэзээ ч битгий амар бай. Ажилчид тань таныг асуудалд хэрхэн хандах, хэзээ ажилд ирэх, хэзээ явах зэргийг тань мэдэж байх аваас тэдэнд та нэг их хэцүү хүн биш мэт сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс аль болох ажилдаа нэг ижил цагт ирэхээ болих хэрэгтэй. Мөн нэг ижил цагт цайндаа гарах, асуудлыг нэг арга барилаар шийдэх, нэг ижил байдлаар борлуулалтаа явуулах зэргээс татгалзаж, аль болох ажилчидадаа юу бодох болон юу хийхээ бүү мэдэгдэж бай.



2. Хүнийг сайн сонсдог байх ба хүнтэй зөв харилцдаг байх. Та хэн нэгэнд хүсэлт гаргахад за гэж хэлчихээд түүнийгээ биелүүлэхгүй бол та яах вэ? Та ийм зүйлтэй нэг бус удаа учирч байсан байх. Энэ нь тухайн хүний итгэлийг алдаад зогсохгүй идэвхгүй болгодог байна. Тиймээс хүнд хийж чадна гэсэн зүйлээ л хэлж байх хэрэгтэй ба хүний хүсэлтийг ойлгож, тусалж байх нь сайн удирдагч хүний шинж болж байдаг. Хэрвээ ажилчид тань тандээр тохиолдоод буй асуудлаа шийдүүлэхээр ирэхээ  больсон бол та удирдагч байхаа больсон гэсэн үг.

3. Эрч хүчтэй байх. Алтны дэргэдэх гууль шарлана гэж үг байдаг. Үүнтэй адил хүмүүс хүртэл эрч хүчтэй хүний хажууд байхаараа адилхан эрч хүчтэй болж хувирдаг байна. Мөн удирдагчид зарим үед ажилчидаа хэцүү даалгавар, ажилдээр ажиллаж байх үед нь урам зориг өгж байх хэрэгтэй байдаг.

4. Ямар ч тохиолдолд том жижиг  асуудал гарч ирсэн үед удирдагч хүн тайван байх хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл ажилчид асуудал гарч ирсэн үед бүгд л удирдагчаа харж юу хийхийг нь хүлээж суудаг. Тэр үед удирдагч хүн өөрөө  яахаа мэдэхгүй болох аваас хэн шийдвэр гаргах юм бэ? Энэ үед та асуудлыг тайвнаар хүлээн авж, гарцыг хайх хэрэгтэй. Харин үүний оронд “ бүх юм баларлаа” гэж орилж буй удирдагчийн доор байгаа хүмүүс байдлыг хэрхэн хүлээн авах нь тодорхой юм.

5. Ажилчидыхаа ажлыг сайн мэдэж байх ёстой. Байгууллага дотор тань байгаа ажилчидын хийж буй ажлын мөн чанар болон хийгдэх ажлын нь талаар мэдэж байх ёстой. Ингэж байж та ажилчидадаа ямар шалгуур тавих ёстой, ба тэдэнд гарч буй асуудлуудыг ойлгоход маш амар байх болно. Мөн хэн нэгэн ажлаасаа гарах эсвэл өвчтэй үед нь та орлон ажиллагч авчрах боллоо гэхэд  тухайн хүний ажлыг сайн мэдэхгүй бол хэрхэн тухайн хүнийг сонгож орлуулах юм бэ?
6. Та өөртөө өдөр бүр дараах үгнүүдийг хэлж байх ёстой. Энэ бол БИ БҮГДИЙГ ХИЙЖ ЧАДНА гэсэн 4 үг юм. Удирдагч хүн үргэлж шинэ санаа, шинэ нөхцөл байдал, шинэ боломжуудыг маш хурдан хүлээн авж, түүнд зохицож чаддаг байх хэрэгтэй.

7. Хийсэн болон хийж буй үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой ба тийм чадвартай байх ёстой.

8. Бусдын гаргасан амжилтыг хүлээн зөвшөөрч, тэмдэглэдэг байх.

9. Эрсдэл гаргаж чаддаг байх. Удирдагч хүн одоогийн зах зээлийн нийгэмд эрсдэл гаргаж чаддаг байх ёстой юм. 

10. Бусдыг итгэж үнэмшүүлж чаддаг байх ёстой. Бусдад өөрсдийх нь чадварыг нь итгэж үнэмшүүлэх.

11. Сайн удирдагчид өөр өөр хүмүүсийг нэг арга барилаар удирдана гэж бараг байдаггүй. Тэд өөр өөр хүмүүсийг сайнаар хүлээн авж, хүн бүрд таарсан арга барилаар таарах ажлыг нь сайн хийлгүүлж чаддаг.

12. Хүмүүс хүнээр хүндэтгүүлэхийг маш их хүсэж байдаг. Тэгвэл удирдагч хүмүүс  ажилчид болон хүмүүсийг маш их хүндэтгэж харьцдаг. Энэ нь хүмүүсийг дагуулах нэг шинж чанар нь байдаг.

13. Сайн удирдагчид хүнд мэдлэгээ дамжуулж, хүмүүст сайн багш болж чаддаг. Мөн удирдагч хүн хүнд итгэж чаддаг байх ёстой.

14. Сайн удирдагч байх гол зүйл бол та өөрийн гэсэн чанга зарчимтай байх ёстой. Зарчимгүй хүн хэзээ ч удирдагч болохгүй гэсэн үг байдаг.

15. Удирдагч хүн шудрага байх ёстой.

16. Удирдагч хүн ажлаа сайн мэдэж, байгууллагыхаа зорилгыг зөв тодорхойлж, түүнийхээ төлөө бүх хүчээ зориулах ёстой.Удирдагч хүнд хамгийн гол зүйл нь хүмүүс. Хүмүүсийг хэрхэн удирдаж, хэрхэн ажлыг нь сайн хийлгүүлэх вэ гэдэг удирдагч хүний гол асуудал болдог.
Digg it StumbleUpon del.icio.us

Санал хүсэлт


ShoutMix chat widget

Hillsong United.. Passion 2010! ..end of concert

hillsongs

hillsong

Зочидын тоолуур

Бидэнтэй холбоо тогтоохыг хүсвэл...

ТА БҮХЭН ЭНЭХҮҮ БЛОГ ДЭЭР ӨӨРИЙН БИЧСЭН НИЙТЛЭЛ,ЗАХИДАЛУУДЫГ НИЙТЛҮҮЛЭХИЙГ ХҮСВЭЛ МӨН САНАЛ ХҮСЭЛТ БАЙВАЛ ERDENEE248832@YAHOO.COM ХАЯГААР ЗАХИДАЛАА БОЛОН НИЙТЛЭЛЭЭ ИЛГЭЭГЭЭРЭЙ. БИД ТА БҮХЭНТЭЙ ХАМТАН АЖИЛЛАХДАА БАЯРТАЙ БАЙХ БОЛНОО.

Зар мэдээ


Зар мэдээ Хэрэв та зар суртчилгаа өгөх гэж байгаа бол 99357277 утасруу мсж илгээгээрэй.Бүх төрлийн зар үнэгүй нийтлүүлэнэ. Нөөтбүүк худалдаж авна. Утас 99357277 Интернэтийн модемууд байнга худалдаж авна.Скаятэл Ж мобел мобиком юнитэлийн модем байвал сайн.