MY WORLD

САЙН БАЙЦГААНА УУ? ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ.ЭРХЭМ ТАНЬТАЙ ЭНЭ ХҮҮ БЛОГООРОО УУЛЗАЖ БАЙГААДАА БИ МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНАА. БЛОГ ДЭЭР НИЙТЛЭГДСЭН БҮХЭН ТАНЫ ОЮУНД БАГА Ч БОЛОВ МЭДЛЭГ ӨГЧ МЭЛМИЙГ ТАНЬ БАГА Ч БОЛОВ НЭЭЖ ӨГЧ БАЙГАА БОЛ ЭНЭ Л МИНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО ЮМ ШҮҮ.ТА БҮХНИЙ АМЬДРАЛД ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ. ХҮНДЭТГЭСЭН ЭРДЭНЭЭ

s


"to TO WOSHIP GOD YOU MUST LOVE WHAT GOD LOVES. WITHOUT LOVING WHAT GOD LOVES, WITHOUT PROTECTING WHAT GOD PROTECTS YOU CAN'T WOSHIP HIML WANT TO PRAISE THE LORD MY BEST.

Wednesday, June 9, 2010 Хөрөнгө оруулагч болгоны гаргадаг 6 алдаа

 
investment-propertyСанхүү, бизнесийн зах зээлд үйл ажиллагаа явуулах нь байнга эрсдэл дагуулж байдаг. Бизнес, санхүүгийн зах зээлд алдаа гаргах гол хүчин зүйл нь сэтгэл хөдлөл байдаг байна. Тэгвэл сэтгэл хөдлөл хөрөнгө оруулагчидын хувьд эрсдэл авчирах мөн гол шалтгаан болдог юм.
1. Тодорхой зарчимгүйгээр ажиллах. Та ямар ч ажил, төсөл, хөрөнгөнд хөрөнгө оруулж байхдаа өөрийн гэсэн зарчим, дүрэмтэй байх ёстой. Жишээ нь: Би тохиромжтой хөрөнгө оруулах зүйл олохоосоо өмнө бэлэн мөнгөө хадгалах болно, Хэрвээ миний санал болгож буй зүйлд 60 өдрийн дотор хүмүүс сайн санал тавихгүй бол би үнээ 3% р буулгах болно гэх мэт. Хөрөнгө оруулагч хүн өөрийн гэсэн зарчимгүй байх үед хүмүүсийн ашиггүй саналд хурдан автдаг ба буруу шийдвэр гаргах нь их байдаг байна.
2. Татвар, төлбөрийг мартах. Хөрөнгө оруулагчид ихэнхдээ шууд орж ирэх ашгийг бодож тооцоолдг боловч түүнээс нь татвар, төлбөрүүд суутгагдана гэдгийг мартдаг. Тэгэхээр та олохыг хүсэж буй ашгаа эхлээд тооцоолсоныхоо дараа түүндээрээ суутгагдах, төлбөр, татвар зэргийг нэмэх хэрэгтэй. Ингэсний дараа та худалдах зүйлийнхээ үнэ, хийх гэрээ хэлэлцээрээ хийх хэрэгтэй.
3. Хөрөнгө оруулагчидыг худалдаачидтай андуурах. Худалдаачид бараг ямар  компани худалдаж авч байгаа, ямар компанитай хамтран ажиллаж байгаагаа ч мэддэггүй. Зөвхөн ашиг олж магадгүй гэсэн байдлаар л ханддаг байна. Тэд тодорхой байдлаас өөр байдалруу байн байн шилжиж байдаг байна. Харин хөрөнгө оруулагчидын хувьд ямар компанитай ажиллаж байгаагаа сайн мэддэг.  Мөн хурдан, богино хугацаанд шийдвэр гаргадаггүй. Тэд алдагдалаас байнга бие биенээ хамгаалж байдаг. Тийм ч учраас хурдан шийдвэр гаргадаггүй. Тэгэхээр хөрөнгө оруулагчидыг зөвхөн хямдхан компани худалдан авдаг худалдаачдаас ялгах хэрэгтэй.
4. Мэдээний сургаар шийдвэр гаргах. Хувьцааны зах зээл тэр чигээрээ сэтгэл хөдлөл байдаг гэж болно. Бүгд л сэтгэл хөдлөлийн үндсэндээр хийгдэж байдаг. Зурагт тв-р маш олон эдийн засагчид өөр өөрийнхөөрөө зах зээлийн байдлыг дүгнэж хэлдэг. Гэтэл түүнд худал, буруу дүгнэлтүүд явж байдаг учир буруу шийдвэр гаргахад хүргэдэг юм. Тиймээс аль болох Тв, мэдээ сонсохгүй байсан нь дээр.
5. Хэт их эрсдэл хийх. Хөрөнгө оруулагчидын барих ёстой гол дүрэм байдаг нь “ Мөнгө алдахгүй байх. Харин 2дох дүрэм бол эхний дүрмийг мартахгүй байх” юм. Хөрөнгө оруулагчидын гол зорилго бол мөнгө олох. Тийм учраас тэд их эрсдэл хийдэг. Гэхдээ хэт их эрсдэл нь хэт их алдагдал авчирах тул эрсдэлээ сайн тооцоолох нь зөв.
6.  Хөрөнгө оруулалтыг буруу үнэлэх. Хөрөнгийн зах зээл, санхүүгийн зах зээл маш тогтворгүй байдаг билээ. Өнөөдөр өндөр үнэд хүрч, харин маргааш үнэ нь буурч байдаг. Гэтэл хөрөнгө өчигдөрийн үнээс буурсан байх нь тухайн хөрөнгийг шууд худалдаж авна гэсэн үг биш. Энэ зөв шийдвэр байж чаддаггүй. Мөн өнгөрсөн үед тохиолдсон зүйл маргааш бас давтагдана гэж байдаггүй. Тиймээс өнөөдрийн нөхцөлд шийдвэр гаргахдаа өнгөрсөн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээг мөн адил хэрэгжүүлэх нь буруу байдаг. Учир нь санхүүгийн зах зээл байнга тогтворгүй, мөн тодорхой бус байдаг.
Хөрөнгө оруулагч хүмүүсийн хамгийн чухал анхаарах ёстой зарчим бол сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргахгүй байх юм.
Digg it StumbleUpon del.icio.us

0 comments:

Post a Comment

Санал хүсэлт


ShoutMix chat widget

Hillsong United.. Passion 2010! ..end of concert

hillsongs

hillsong

Зочидын тоолуур

Бидэнтэй холбоо тогтоохыг хүсвэл...

ТА БҮХЭН ЭНЭХҮҮ БЛОГ ДЭЭР ӨӨРИЙН БИЧСЭН НИЙТЛЭЛ,ЗАХИДАЛУУДЫГ НИЙТЛҮҮЛЭХИЙГ ХҮСВЭЛ МӨН САНАЛ ХҮСЭЛТ БАЙВАЛ ERDENEE248832@YAHOO.COM ХАЯГААР ЗАХИДАЛАА БОЛОН НИЙТЛЭЛЭЭ ИЛГЭЭГЭЭРЭЙ. БИД ТА БҮХЭНТЭЙ ХАМТАН АЖИЛЛАХДАА БАЯРТАЙ БАЙХ БОЛНОО.

Зар мэдээ


Зар мэдээ Хэрэв та зар суртчилгаа өгөх гэж байгаа бол 99357277 утасруу мсж илгээгээрэй.Бүх төрлийн зар үнэгүй нийтлүүлэнэ. Нөөтбүүк худалдаж авна. Утас 99357277 Интернэтийн модемууд байнга худалдаж авна.Скаятэл Ж мобел мобиком юнитэлийн модем байвал сайн.