MY WORLD

САЙН БАЙЦГААНА УУ? ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ.ЭРХЭМ ТАНЬТАЙ ЭНЭ ХҮҮ БЛОГООРОО УУЛЗАЖ БАЙГААДАА БИ МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНАА. БЛОГ ДЭЭР НИЙТЛЭГДСЭН БҮХЭН ТАНЫ ОЮУНД БАГА Ч БОЛОВ МЭДЛЭГ ӨГЧ МЭЛМИЙГ ТАНЬ БАГА Ч БОЛОВ НЭЭЖ ӨГЧ БАЙГАА БОЛ ЭНЭ Л МИНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО ЮМ ШҮҮ.ТА БҮХНИЙ АМЬДРАЛД ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ. ХҮНДЭТГЭСЭН ЭРДЭНЭЭ

s


"to TO WOSHIP GOD YOU MUST LOVE WHAT GOD LOVES. WITHOUT LOVING WHAT GOD LOVES, WITHOUT PROTECTING WHAT GOD PROTECTS YOU CAN'T WOSHIP HIML WANT TO PRAISE THE LORD MY BEST.

Thursday, May 20, 2010 Дагвадорж аварга Монголчуудад юуг ойлгуулав?

Монгол хүнээс дэлхийн түүхнээ нэрээ мөнхрүүлсэн цөөхөн хэдхэн хүний нэг нь Дагвадорж аварга мөн гэж би хувьдаа боддог. Нас залуу ч, их аварга Дагвадорж Монголчуудад юу ойлгуулав?
1. Монгол хүн дэлхийн иргэн болж чаддаг юм байна.
Гадаадад хэдэн мянгаараа ажиллаж, сурч яваа Монгол охид, хөвгүүдийн дунд их аварга Дагвадорж шиг бишгүй л олон залуус бий. Тэдний дундаас цойлон гарч дэлхийн тавцанд нэрээ дуурьсгаж чадсан их аварга олон залууст мөрөөдөл бэлэглэсэн билээ. Монгол хүн, Япончуудын өөрсдийнх нь чадахгүй байгаа үндэсний соёлын тэргүүнд гарна гэдэг үнэхээр том тэмдэг. Монгол хүн хичээвэл, чадах юмаа хийгээд явбал иргэншлээ солихгүйгээр дэлхийн иргэн болж чаддагийн жишээ их аварга мөнөөсөө мөн. Хүний нутгийн хэл, соёл, спорт, амьдралыг сурсан хирнээ Монголоо алдалгүй яваагаараа "дэлхийн Монгол иргэний тод жишээ" нь их аварга юм болов уу.
2. Харийн юм гэдэг харийн л юм байдаг юм байна.
Үндэсний бөх маань олимпийн төрөл болтлоо хөгжөөгүй ч гадаадын бөхийн олон төрөлд хүч үзэж байгаа Монгол бөхчүүдийн суурь болсоор ирсэн билээ. Жүдо, чөлөөт, сумог энд дурьдаж болно. Сумо бөх системийнхээ хүрээнд хүчтэйг нь урамшуулж, бас гадны бөхийг ямар нэг байдлаар шахаж чаддаг юм байна. Хүний хүн өөрийн соёлоо яаж ийж байгаад хадгалж, хөгжүүлж чадаж байгаагаас Монголчууд бид үнэхээр суралцууштай. Гэхдээ үндэсний бөхийн дэвжээнд өвөр монголын, буриадын гэх монгол туургатан гэдэг халхавчаар дамжуулан аль хэдийн харийн орны иргэд болсон бөхчүүдийг барилдуулахгүй байх нь зөв юм болов уу. Монгол бөхийг Монгол хүн л хөгжүүлнэ, хөгжүүлсээр байгаагаа улам ч төгөлдөржүүлнэ.
3. "Бахархал" гэдэг үгийг Монголчуудад дахин санууллаа!
Хөлчүүхэн хоолойгоор халамцуухан эр "Бид бол Чингэсийн хөвгүүд" гэж чарлах нь үнэхээр ичгүүртэй. Чингэс амьд байсан бол тэд шууд толгойгүй болох байв. Их засгаас хар. Харин их аварга Дагвадорж шиг хүч, ухаан, эрэмгий чанараа харуулаад "Бид бол Чингэсийн хөвгүүд" гэж хэлэх нь үнэн бахархууштай. Хэрэв Чингэс амьд байсан бол Дагвадорж түүний нэрийн өмнөөс барилддаг төрийн их бөх ч болох байсан байх. Дагвадорж аваргатай "бахархал" гэдэг үг хамт явдаг. Яг үүний адил Монгол хүн бүрийн нэртэй хамт "бахархал" гэдэг үг яваасай билээ.
Их аварга танд хамгийн сайхныг хүсэн ерөөе!
Digg it StumbleUpon del.icio.us

0 comments:

Post a Comment

Санал хүсэлт


ShoutMix chat widget

Hillsong United.. Passion 2010! ..end of concert

hillsongs

hillsong

Зочидын тоолуур

Бидэнтэй холбоо тогтоохыг хүсвэл...

ТА БҮХЭН ЭНЭХҮҮ БЛОГ ДЭЭР ӨӨРИЙН БИЧСЭН НИЙТЛЭЛ,ЗАХИДАЛУУДЫГ НИЙТЛҮҮЛЭХИЙГ ХҮСВЭЛ МӨН САНАЛ ХҮСЭЛТ БАЙВАЛ ERDENEE248832@YAHOO.COM ХАЯГААР ЗАХИДАЛАА БОЛОН НИЙТЛЭЛЭЭ ИЛГЭЭГЭЭРЭЙ. БИД ТА БҮХЭНТЭЙ ХАМТАН АЖИЛЛАХДАА БАЯРТАЙ БАЙХ БОЛНОО.

Зар мэдээ


Зар мэдээ Хэрэв та зар суртчилгаа өгөх гэж байгаа бол 99357277 утасруу мсж илгээгээрэй.Бүх төрлийн зар үнэгүй нийтлүүлэнэ. Нөөтбүүк худалдаж авна. Утас 99357277 Интернэтийн модемууд байнга худалдаж авна.Скаятэл Ж мобел мобиком юнитэлийн модем байвал сайн.