Эрvvл саруулаар сэтгэдэг ямар ч хvн мєнгєтэй байхыг, тэгэхдээ ахиухан мєнгєтэй байхыг хvсдэг. Гэтэл мєнгє бол тодорхой хэмжээний энерги агуулагч "амьд" гэмээр зvйл гэдгийг та мэдэх vv?
Хичнээн хvсээд эзэн нь таалагдахгvй бол тэр эзэндээ олдохгvй, оллоо ч тогтохгvй. Мєнгєтэй холбоотой олон ойлголт, дагаж мєрдєх зарчим бидний єдєр тутмын амьдаралд vйлчилдэг. Тухайлбал, та бид мєнгє хулгайлж болохгvй, єр зээл тавьчихаад тvvнээ заавал тєлєх хэрэгтэй. Мєнгєнд vрэлгэн байвал буян заяа тогтохгvй гэх мэтээр ярьж, ойлгож дагаж мєрддєг.
Нэг. Мєнгєнд салхи оруул
Хэрэв та цалингаа аваад л хав дарчихдаг бол мєнгєний заяа гомдоно. Гэхдээ энэ нь найрлаж цэнгээд vр гэсэн vгбиш. Євчтэй найз нєхдєє эргэх, єнчин ядуу хvмvvст буян vйлд. Vvнд нэг их мєнгє орохгvй. Харин ч та сэтгэл санааны хувьд таашаал авч мєнгє ч баясна.
Хоёр. Бvv шуна.
Мєнгєнд хэт догдлох, эмзэг хандах хэрэггvй.Хvсэл шуналаа хязгаарлаж бай. Танаас мєнгє гарах ёстой л бол тvvнийгээ єг. Мєнгє алдсан тохиолдолд хэзээ ч бvv харамс. Бvv гасал, бvv гутар. Дахиад мєнгє олдоно.
Гурав. Мєнгийг яс бvv тоол.
Монгол хvн хувхайрна гээд малаа хуруугаараа тоолохыг цээрлэдэг. Багцаа л мэддэг. Та ч мєн мєнгєнд тэгж ханд.Vдэш орой мєнгє хэзээ ч бvv тоол. Мєнгєний хэрvvл бvv хий, єглєє учрыг нь ол.
Дєрєв. Мєнгийг утга учиргvй бvv шvт.
Мєнгє байдаг єрєєндєє далай тэнгис, цэлэлзсэн ус, хvрхрээ, гол, ус дvрсэлсэн зураг хивс бvv єлгє. Мєн мєнгийг утга учиргvй шvтээд эхлэхээр тэр танаас дайжиж болохыг хатуу анхаарна уу!


0 comments:
Post a Comment