MY WORLD

САЙН БАЙЦГААНА УУ? ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ.ЭРХЭМ ТАНЬТАЙ ЭНЭ ХҮҮ БЛОГООРОО УУЛЗАЖ БАЙГААДАА БИ МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНАА. БЛОГ ДЭЭР НИЙТЛЭГДСЭН БҮХЭН ТАНЫ ОЮУНД БАГА Ч БОЛОВ МЭДЛЭГ ӨГЧ МЭЛМИЙГ ТАНЬ БАГА Ч БОЛОВ НЭЭЖ ӨГЧ БАЙГАА БОЛ ЭНЭ Л МИНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО ЮМ ШҮҮ.ТА БҮХНИЙ АМЬДРАЛД ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ. ХҮНДЭТГЭСЭН ЭРДЭНЭЭ

s


"to TO WOSHIP GOD YOU MUST LOVE WHAT GOD LOVES. WITHOUT LOVING WHAT GOD LOVES, WITHOUT PROTECTING WHAT GOD PROTECTS YOU CAN'T WOSHIP HIML WANT TO PRAISE THE LORD MY BEST.

Monday, April 19, 2010 Амьдрал өөрөө нэг сая доллар


Өглөөний сэрүүлэгний дуу намайг сэрээх нь мөнгөний төлөөх дайны дуудлага шиг. Гэрээсээ гараад явлаа. Энд миний сэтгэлгээний ертөнцөөс бүх зүйл нь өөр. Энд хүрээлж буй орчин, эргэн тойрны уур амьсгал, хандлага ер нь бүх юм тэс өөр тийм л ертөнц.
Мөнгөгүй бол би энэ ертөнцөд идэж, ууж, амарч, эрүүл байж, урт насалж чадахгүй. Угаасаа энэ ертөнцийг би бүтээгээгүй. Өөр хэн нэгэн хэдэн мянган жилийн турш бүтээсэн тийм л хорвоо. Энд би бусдын зохиосон дүрмээр л тоглоно. Харин энэ тоглоомны бооцоонд нь залуу насаа тавьчихсан. Энд эргэж ухрах ямар ч боломжгүй. Харин зүгээр л өнгөрсөнөө эргэж харж болно. Угаасаа энд цаг хугацаа хэнд ч, хэзээ ч ухрах боломж өгч байгаагүй. Цаашид ч өгөхгүй биз.
Амьдрал утга учиртай байхдаа сайхаан. Гэр бүлийнхээ төлөө, ирээдүйнхээ төлөө, мөрөөдөлийнхөө төлөө ажиллах, ядрах, зовох эцсийн дүндээ бол жаргал л юм байна. Яагаад гэвэл гэр бүл минь, мөрөөдөл минь бүгд миний амьдралын утга учир нь болохоор нар тусах өглөө бүхнийг би надад өгсөн бэлэг гэж боддог болсон.

Амьдрал бидэнд асар баялаг боломжуудыг олгодог. Аз бас авъяас нь байвал авч болохгүй зүйл тун цөөхөн хорвоо шүү дээ. Магадгүй маргааш би баяжина. Эсвэл нөгөөдөр. Яагаад гэвэл амьдрал өөрөө нэг сая доллар, аз нь таарвал хоёр сая доллар, авъяас байвал зуун сая доллар, амжилтанд хүрвэл нэг тэрбум доллар шүү дээ.

Амьдрал бол бидэнд өгсөн хамгийн том бэлэг, хамгийн агуу боломж юм. Залуу хүн мөрөөдөлтэй бол зам нь аяндаа гэрэлтдэг юм гэсэн. Хичээгээрэй залуусаа.
Digg it StumbleUpon del.icio.us

1 comments:

Galzuudleo said...

bayarlalaa uneheer uram sergeej setgel bayasgah niitlel bna

Post a Comment

Санал хүсэлт


ShoutMix chat widget

Hillsong United.. Passion 2010! ..end of concert

hillsongs

hillsong

Зочидын тоолуур

Бидэнтэй холбоо тогтоохыг хүсвэл...

ТА БҮХЭН ЭНЭХҮҮ БЛОГ ДЭЭР ӨӨРИЙН БИЧСЭН НИЙТЛЭЛ,ЗАХИДАЛУУДЫГ НИЙТЛҮҮЛЭХИЙГ ХҮСВЭЛ МӨН САНАЛ ХҮСЭЛТ БАЙВАЛ ERDENEE248832@YAHOO.COM ХАЯГААР ЗАХИДАЛАА БОЛОН НИЙТЛЭЛЭЭ ИЛГЭЭГЭЭРЭЙ. БИД ТА БҮХЭНТЭЙ ХАМТАН АЖИЛЛАХДАА БАЯРТАЙ БАЙХ БОЛНОО.

Зар мэдээ


Зар мэдээ Хэрэв та зар суртчилгаа өгөх гэж байгаа бол 99357277 утасруу мсж илгээгээрэй.Бүх төрлийн зар үнэгүй нийтлүүлэнэ. Нөөтбүүк худалдаж авна. Утас 99357277 Интернэтийн модемууд байнга худалдаж авна.Скаятэл Ж мобел мобиком юнитэлийн модем байвал сайн.