MY WORLD
САЙН БАЙЦГААНА УУ? ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ.ЭРХЭМ ТАНЬТАЙ ЭНЭ ХҮҮ БЛОГООРОО УУЛЗАЖ БАЙГААДАА БИ МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНАА. БЛОГ ДЭЭР НИЙТЛЭГДСЭН БҮХЭН ТАНЫ ОЮУНД БАГА Ч БОЛОВ МЭДЛЭГ ӨГЧ МЭЛМИЙГ ТАНЬ БАГА Ч БОЛОВ НЭЭЖ ӨГЧ БАЙГАА БОЛ ЭНЭ Л МИНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО ЮМ ШҮҮ.ТА БҮХНИЙ АМЬДРАЛД ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.
ХҮНДЭТГЭСЭН ЭРДЭНЭЭ
s
Monday, May 31, 2010 Япончуудын бизнес явуулах соёл, хэв маяг
Гадаадын орны компанитай амжилттай хамтран ажиллах эхний алхам бол тухайн улсын дэг жаяг, бизнесийн хэв маягийг нь сайн мэддэг байх явдал билээ. Японы хэв маяг, бизнес явуулах дэг журам нь манай оронтой харьцуулашгүй өөр байдгаас гэрээ хэлэлцээр хийх, харилцан ойлголцоход нилээд хүндрэл учирдаг .
Тиймээс Япончуудын бизнесээ хэрхэн явуулдаг талаар товчхон бичье.
• Нэгдүгээрт Японы бизнесийн үйл явц аман бус харилцаа буюу биеийн хэл ярианд ихээхэн түшиглэдэг. Тэгэхээр таны биеийн хөдөлгөөн тэдний хувьд таны талаар ихээхэн мэдээлэл өгөх аж. Жишээ нь тэдний хувьд мэндлэхдээ заавал бөхийж мэндэлдэг.
• Түүнчлэн гэрээ хэлэлцээр хийх үед тэднээс “үгүй” гэсэн хариултыг та сонсохгүй. Гэсэн ч энэ нь зөвшөөрч байгаа хэрэг огт биш. Тэд маш ул суурьтай ханддаг тул эхний ээлжинд танд ямар нэг хариулт өгөхгүй. Тиймээс та яарч бизнесийн сул болоод давуу талаа тоочих хэрэггүй.
• Албан бичгээр харилцаж буй үед тэд детальчилсан, нарийн зүйлийг тийм ч хурдан бичихгүй ба маш удаан хариу өгнө.
• Албан уулзалтын үед тэд хэзээд хар бараан өнгийн костьюм өмсдөг тул та ч бас албаны хувцасласан байх ёстой юм.
• Тэдний хувьд нэрийн хуудсаа солилцох бол яг л гар барихтай адил зүйл. Эхний удаа уулзаж буй тохиолдолд нэрийн хуудсаа солилцохгүй байх нь хачин сэтгэгдэл төрүүлнэ. Тиймээс та Япончуудтай уулзах гэж байгаа бол хангалттай тооны нэрийн хуудас авч яваарай.
• Япончуудын хувьд ажлын цаг дууссаны дараа хамт хооллож ажил ярих нь ердийн үзэгдэл. Хэрвээ тухайн хүн өөрөө таныг оройн хоолонд урьсан бол тэр таныг дайлна гэсэн үг.
Тэгхээр та ажил ярих гэж байгаа бол оройн хоолонд урьж болох юм.
Япончуудтай амжилттай хамтран ажиллах гол түлхүүр нь соёлтой боловсон байдал, тэвчээртэй зан, мөн итгэлцэл юм.
Санал хүсэлт
Hillsong United.. Passion 2010! ..end of concert
hillsongs
hillsong
Зочидын тоолуур
Бидэнтэй холбоо тогтоохыг хүсвэл...
ТА БҮХЭН ЭНЭХҮҮ БЛОГ ДЭЭР ӨӨРИЙН БИЧСЭН НИЙТЛЭЛ,ЗАХИДАЛУУДЫГ НИЙТЛҮҮЛЭХИЙГ ХҮСВЭЛ МӨН САНАЛ ХҮСЭЛТ БАЙВАЛ ERDENEE248832@YAHOO.COM ХАЯГААР ЗАХИДАЛАА БОЛОН НИЙТЛЭЛЭЭ ИЛГЭЭГЭЭРЭЙ. БИД ТА БҮХЭНТЭЙ ХАМТАН АЖИЛЛАХДАА БАЯРТАЙ БАЙХ БОЛНОО.


0 comments:
Post a Comment