Өнөөдөр 5 сарын 08 би өнөөдөр хүн алсан.
Та
бүхэн миний бичсэн энхүү бодит амьдрал дээр болсон явдлыг уншаад нэгийг
ухаараасай гэж хүсье хүн гэдэг амьтан юмыг болж өнгөрсөн хойно нь
харамсдаг болхоор та бүхэнд энийг бичиж сууна магадгүй та бүхний найз
нөхөд магдгүй та ч ийм зүйлтэй учир ч магад тэр үед сайн бодож байж зөв
шийдвэр гаргаасай гэдэг үүднээс бичиж сууна за ингээд нэгийг ухаарна
байх гэдэгт итгэж байна.
Өнөөдөр 5 сарын 08 би өнөөдөр хүн алсан.
Анх
найз охиноосоо би жирэмсэн болчлоо гэдэг үгийг сонсоод яах учраа
мэдэхгүй балмагдан тэр үед хамгийн түрүүнд ээж аав юу гэх бол яаж
тэжээхүү гэдэг асуултууд л толгойд орж ирдэг юм билээ яах ч учраа
мэдэхгүй тулгамдаж гэм хийсэн юм шиг л санагдсан тэглээ ч найз охин
минь ээж аав намайг жирэмсэн болсон гэдгийг мэдвэл намайг ална гэрээс хөөж ч магад
гэсэн болхоор бүр яах ч учраа мэдэхгүй нилээд балмагдаж хэдэн өдөр
сэтгэлээр унан арга хайсан хүн л явсан юм. Тэгж байтал манай найз
хүүхдээ жижиг дээр нь авхуулж болно шдээ тэгвэл та 2 т амар гэж
зөвлсөн тэгээд найз охинтойгоо ярилцаж 2 лаа зориг шулуудаж
авхуулхаар болоод нэг эмлэгт очсон юм. Тэгхэд бидний хүүхэд 10 долоо
хоногтой байна гэж эмч хэлээд бид 2 ийг хүүхдээ гаргахуу авхуулхуу
гэхэд бид хоёр гаргасан шийдвэрээ хэлхэд тэгвэл маргааш өглөө 10 цагт
ирээрэй гэж билээ. тэгээд бид тэндээс гарахдаа жоохон тайвшир ч
хүүхэдээ авхуулвал бүх юм хэвэндээ орох юм шиг л санагдаж байсан бүх
асуудал алга болж бүх сэтгэлийн дарамт арилах юм шиг бодогдож энэ
шийдвэр л ганцхан энэ асуудлаас гарах хамгийн зөв арга юм шиг санагдаж
байсан . тэгээд бид маргааш өглөө нь эмчийн хэлсэн цагт эмлэг дээр нь
очоод найз охин минь авхуулхаар орсон тэр 5 минут л миний хувьд
хэтэрхий хоцорсон 5 минут байсан юм. Би өөрийн хүүхдээ өөрийн анхны
хайртай хүнээсээ харамлаж байгаа арчаагүй эр хүн гэдгээ тэгхэд мэдсэн
юм. Тэгээд өрөөлүүнь орход бидний хүүхдийг аль хэдийнээ авцан зүгээрл
нэг хог аятай жорлонгийн суултуурт хийгээд урсгаж байсан юм. Найз охин
минь намайг хараад зөндөө уйлан би хүүхэдээ алчлаа дахиад ирэхгүй бол
яахуу бид 2т зөндөө гомдож байгаа байхдаа гээд уйлж байсан тэр үед
надад үнэхээр хэцүү байсан ямар нэгэн үг хэлж тайвшруулмаар байсан ч
тэгж чадаагүй зүгээр л өөрийгөө харааж байсан юм. Эргээд хархад Энэ
бүх зөв гэж байсан шийдвэр минь хамгийн буруу шийдвэр байсаныг тэгхэд
л би ойлгосон өөрийн мах цусны тасархаа болох анхны үрээ зүгээр л нэг
эмнэлгийн суултуурт хийгээд л урсгасандаа үнэхээр харамсаж байна. Энэ
явдлаас хойш бид хэд хоногийн дараа аав ээждээ баригдсан нэлээн удаан
загнуулсан гэхдээ би тэр үед бидний хэн хэнийх нь аав ээж өвөө эмээ
болохыг хүсэж байсаныг мэдсэн юм ялангуяа найз охины минь аав ээж
. Бид хоёрын амьдрал сайхан болж хэвэндээ орох биш харин бидний
амьдралд нэгэн том орон зай эзгүйрэх болсон юм энэ бол бид хоёрын
өөрсдийн алдааг ямарч гэмгүй байж тохож авсан бидний анхны үрийн орон
зай. Хэрвээ бид хүүхдээ авхуулаагүй байсан бол бид 8 сарын дараа
үрийн зулай үнэрлэх байсан одоо гадуур явахдаа бид жоохон хүүхдүүдийг
дандаа хардаг харах болгондоо хэн хэн маань дотроо харамсдаг хэдий
дахиж аав ээж болох эрхгүй ч хүний үр гэдэг ямар эрхэм үнтэй зүйл
болохыг ойлгосон. Энэ хорвоод хүн болж төрснөөс хойш хүний үр хүүхэд
байсан болохоос биш эцэг эх байхын сайханыг одоо хэдий хожимдсон ч
ойлгож байна. Бид удахгүй дахин хүүхэдтэй болно тэр үед хүүхдээ би хэн
бүхнээс илүүгээр хайрлаж хайраар дутаахгүй амьдрах болно.
Надад
ирсэн анхны үрээ өөрийн гараар алсан тэнэгхэн намайг уучлаарай хэдий
аав гэж хэлэх эрхгүй ч эргээд бид хоёртоо ирээрэй миний хүү. Тэр үед
би чинийхээ сайн аав сайн эцэг чинь байх болно.
Нэгэн хүний бодит амьдралаас сэдэвлэв



0 comments:
Post a Comment